x

Шинэ хоршоо: Өнөөдрийн зээл, маргаашийн өр!

Засгийн газрын 2024 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн тогтоолоор “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх тухай тогтоол баталжээ. “Шинэ хоршоо” хэмээх эргэлзээтэй нэртэй энэ хөтөлбөрийн ард 5 их наяд төгрөгийн зээлийг улсын төсвөөс гадуур баруун солгойгүй тараах санаачилга нуугдаж байлаа. Таван их наяд төгрөг… Та бидний толгойд ч багтахгүй их мөнгө “Шинэ хоршоо” гэдэг мөнгөний машин руу гулсан орж байна. Жилийн 6 нэгж хувийн хүүгээс давсан төлбөрийг Монгол Улсын Засгийн газар жил бүрийн төсөвтөө тусган, санхүүжүүлнэ гэж эрх баригч намынхан сурталдаж явна. Ковидын үеэр 5, 10 их наядын хөтөлбөр хэрэгжүүлж, үр дүнг нь нийтэд тайлагнаагүй хав дарсандаа амтшаад таван их наядын хөтөлбөр хэрэгжүүлж байгаа нь энэ.

МЯНГАТУУДЫН ЧУУЛГАН

Манай УИХ-ын гишүүд үнэт эдлэл, үл хөдлөх хөрөнгөөс гадна мал ахуй арвинтай улс. ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлснээр бол 260 адуутай. Б.Бат-Эрдэнэ аварга 3000 толгой, П.Анужин 1500 толгой, Ц.Анандбазар 1300 толгой малтай гээд мянгат малчин улс төрчдийн цуваа уртаас урт үргэлжилнэ. Хоёр тэрбум шахам төгрөгийн үнэлгээтэй малтай улс төрч бол гайхах зүйл ердөө ч биш.

Ерөнхий сайд Оюун-Эрдэнийн мал сүргийн нийт үнэлгээ өөрийнх нь мэдүүлснээр 200 гаруй сая төгрөг болдог нь мянгатуудын дэргэд бараг л туслах малчин дайны юм даа.

Тийм ээ, УИХ бол мянгат малчдын чуулган. Мянгатуудаар бялхсан эрх баригч намынхан сонгуулийн босгон дээр малчин түмнээ уйлан хайлан бодсон нэгэн шийдвэр гаргаснаа хоолой чичрүүлэн, нулимс цийлэгнүүлэн сурталчилж байна.

Арилжааны банкнуудын эх үүсвэрээр олгох 5 их наяд төгрөгийн зээлийн тухай үдэш болгон телевизийн дэлгэцээр сурталчилж, ЗГХЭГ-ийн дарга аймаг аймагт нисэх онгоц хөлөглөн очиж малчдыг “Зээл ав!” хэмээн ятгаж байна. Малчин түмнээ бодсон малчин гишүүдийн нэгэн санаачилга нь УИХ-ын сонгуулийн босгон дээрх “Шинэ хоршоо” хөтөлбөр. Завсаргүй найман жил засаглаж, хоёр ч сонгууль дараалан биелээгүй амлалтдаа бүдэрсэн Ардын намын мянгатууд ахиад юу санаачлаад орхив оо? Эрх баригчдыг элдэв юм санаачлах болгонд эгэл ард цочдог болсон нь энэ цагийн араншин юм даа.

ЗУД БОЛОХОД … ЗООЛДОГ

Ганцхан өвлийн зуданд Монгол улсын нийт мал сүргийн 10 гаруй хувь хорогдоод байна. 4 816 өрх нийт малынхаа 70-аас дээш хувийг алдаж, 509 өрх 100 хувь малгүй болжээ. Сүүлийн 70 жилд 13 удаагийн зуд болж, нийтдээ 45 сая гаруй толгой мал хорогдсон гэдэг статистик тоон үзүүлэлт ч бий. “Зуд болоход нохой зоолдог” гэж хатуухан монгол үг байдаг. Харин өнөө цагт энэ үгийг “Зуд болоход улс төрчид таргалдаг” гэж орчуулж болохоор болжээ.

“Хоршчих, тэгээд 200 хүртэл сая төгрөгийн зээл ав” гэж байгаа улс төрч мянгатуудын урин дуудсан үгний ард уран нарийн мэх нуугдаж байгаа юм.

Нэгдүгээрт, энэ бол “мянгат” улс төрчдийн мөнгө угаах бас нэгэн боломж. Хавь ойрын хамаг санг цөлмөж, Хөгжлийн банкийг хөмөрч хаясан мянгатуудын хувьд энэ бол дараагийн найр наадам болно. Хоёрдугаарт, энэ их мөнгийг хэнд өгөх, хаашаа хуваарилах вэ гэдэг нутаг нуга, ахан дүүс, тойрог тойргийн гавшгайчдын уралдаан болох нь мэдээж. Гуравдугаарт, өгөх нь гэдийж, авах нь бөхийх үед авилга хахуулийн асар том систем ядарсан малчдын хэрэгцээ, санаачилга дээр амилан босч ирнэ. Хаана төрийн оролцоотой шийдвэр, их мөнгө байна, тэнд авилга үүсэх нь жам. “Шинэ хоршоо” үүнийг тойрохгүй.

ЭНЭ БОЛ ХАЙР БИШ…

Хамгийн хачирхалтай нь энэ их зээлийн баталгааг Монголбанк гаргаж байна. Мэдээж, энэ бол Төв банкны хуулиар хориотой заалт. Монголбанк бол Засгийн газраас бонд гаргасан тохиолдолд санхүүжүүлэх ёстой субъект. Засгийн газар, Монголбанкны мөнгө гэж байхгүй. Татвар төлөгч та бидний мөнгөөр 5 их наяд төгрөг ийнхүү гарын салаагаар урсах гэж байгаа хэрэг. Малчдын зээлийн хүүгийн зөрүүг татвар төлөгч бид яагаад төлөх ёстой юм гэж бусад нь бухимдаж байна. Талцуулан хагалдаг нь энэ намын, эрх баригчдын засаглах үндсэн арга нь байсан, байгаа ч юм байна.

Ард ба тайж гэж ангилан ялгадаг байсан бол манай үед малчид ба хотынхон гэж хагаралдуулж байгаа харалган ч гэх үү, зальжин ч гэх үү хорт бодлого “Шинэ хоршоо”-ны санхүүжилтийн ард нуугдаж байна.

“Шинэ хоршоо хөдөлгөөн"-ий хүрээнд олгох зээл бол хэн нэгэнд зүгээр тарааж байгаа мөнгө, ямар нэг тусламж огт биш гэж Засгийн газар өөрөө хэлж байна. Энэ бол тусламж биш ээ, ЗЭЭЛ юм аа гэж. Шинээр зээл авахыг уриалан шахаж байгаа ч угаасаа өнөөдөр 150 мянган малчин банкны зээлтэй. Зээлээ төлөхгүй бол өр болно. Өрөө төлөхгүй бол барьцаа хөрөнгөө хураалгаж үгүйрнэ. Өөрөө эс төлөвч үр хүүхэд тань төлж байж л цайрах өр.

Өгсөн бол авдаг нь банкны зарчим. Өгөхдөө барьцаатай олгоно, авахдаа хүүтэй буцаана. Журам нь ийм, жам нь тийм. Алтан нарыг алгаар хааж болдоггүйтэй адил ямар ч гоё үгээр халхлаад энэ бол өнөөдрийн зээл, маргаашийн өр.

Байгалийн зуданд барагдаагүй үлдсэнийг нь  Ардын нам арчих бодлого албан ёсоор ийнхүү эхэллээ. Хожим хотоо харлуулж, байгаа бүхнээ банкинд хураалгасан мянга мянган малчин үр удмаараа тэднийг ерөөхгүй, хараах болно. Өгсөн л бол авч салдаг нь зээлийн үнэн. “Тэглэх юм гэнэ лээ” гэдэг тэнүүлч үгэнд хууртах хэрэгггүй. Өнөөдрийн зээл бол маргаашийн өр гэдэг нь маргашгүй билээ.

С.Биндэр

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • jennifer bryner (23.82.169.18)
    I was scammed over ( $45,000 ) by someone I met online on a fake investment project. I started searching for help legally to recover my money and I came across a lot of Testimonies about jetwebhackers Recovery Expects. I contacted them providing the necessary information's and it took the experts about 72hours to locate and help recover my stolen funds. I am so relieved and the best part was, the scammer was located and arrested by local authorities in his region. I hope this help as many out there who are victims and have lost to these fake online investment scammers. I strongly recommend their professional services for assistance with swift and efficient recovery. They can reached through the link below. reach out to JETWEBHACKERS, on their EMAIL:jetwebhackers@gmail.com TELEGRAM: @jetwebhackers WHATSAPP: +1 (704) 252-2290
    2024 оны 11 сарын 22 | Хариулах
  • Westlake Loan (127.0.0.1)
    Хувийн бизнесээ эхлүүлэхийн тулд танд зээл хэрэгтэй юу? Та орлого багатай, орон нутгийн банк болон бусад санхүүгийн байгууллагаас зээл авахад хэцүү байна уу. 2% -ийн бага хүүтэй зээлийн хариулт энд байна. Loanwestlake@gmail.com хаягаар бидэнтэй холбогдоорой.
    2024 оны 05 сарын 28 | Хариулах
  • Westlake Loan (127.0.0.1)
    Хувийн бизнесээ эхлүүлэхийн тулд танд зээл хэрэгтэй юу? Та орлого багатай, орон нутгийн банк болон бусад санхүүгийн байгууллагаас зээл авахад хэцүү байна уу. 2% -ийн бага хүүтэй зээлийн хариулт энд байна. Loanwestlake@gmail.com хаягаар бидэнтэй холбогдоорой.
    2024 оны 05 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Нийслэлд ашигт малтмал олборлогч 140 аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийж байна 46 мин УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар 47 мин Сүүлийн 10 жилд 608 хүүхэд зам тээврийн ослоор амиа алджээ 47 мин Монголын эрдэмтдийн тооцон бодох математикийн бүтээл Төрийн шагналд нэр дэвшлээ 47 мин ӨНӨӨДӨР: Улаанбаатар хотод Жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн эхэлнэ 49 мин Говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхилж, нийт нутгаар сэрүүсэхийг анхаарууллаа 51 мин Сүхбаатар дүүрэг үерийн гамшгийн үед ашиглах гурван мотопомп худалдан авчээ 15 цаг 21 мин Улаанбаатарын жүдо бөхийн "Их дуулга" тэмцээн болно 15 цаг 27 мин Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуур орчимд их цэвэрлэгээ зохион байгуулна 15 цаг 29 мин Монгол Улсад гэрлэлтийн тоо буурч, гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна 15 цаг 31 мин Нийслэлд "Хотхоны бага сургууль", "Төрөлжсөн ахлах сургууль" байгуулж эхэллээ 15 цаг 32 мин Зарим нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч, хүчтэй салхилахыг анхаарууллаа 15 цаг 33 мин МҮХАҮТ-тай холбоотой сургалтын санхүүжилтийг завшсан хэргийг шалгаж байна 15 цаг 35 мин ОУХБ-ын хөдөлмөрийн хяналтын конвенцуудад нэгдэн орох хуулийн төслийг өргөн мэдүүлэв 19 цаг 23 мин Монголын уран бүтээлчид "Алтан Феми" олон улсын кино наадмаас таван цом хүртлээ 19 цаг 24 мин Экологийн цагдаагийн алба Интерполтой хамтран ажиллах цахим уулзалт хийлээ 19 цаг 25 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгуулийн автоматжуулах хэрэгслийг туршлаа 19 цаг 25 мин Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудтай уулзлаа 19 цаг 25 мин Хотын дарга бүтээн байгуулалт, өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлээр үүрэг өглөө 19 цаг 26 мин Монголын хөгжмийн зохиогчийн эрхийг хамгаалах "Wipo" хөтөлбөр хэрэгжинэ 19 цаг 27 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж,...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө “Эрдэнэс Монгол”-ын нэрийг өөрчилж, төрийн өмчит 14 компаний...
Top