x

Гадаадад байгаа монголчууд эргэж ирэхгүй гэдэг нь ортой доо

Ойрын өдрүүдэд үнэн, худал нь мэдэгдэхгүй нэгэн судалгааны дүн телевизийн мэдээ болгоноор шахуу гарлаа. Тэр нь “Гадаадад амьдарч байгаа монголчуудын арван хүн тутмын найм нь эх орондоо эргэж ирэх хүсэлгүй байна” гэсэн судалгаа. Томоохон сайтууд, зарим хэвлэлүүд хүртэл мэдээлэв. Үүнтэй зэрэгцээд “Хэзээ, хаанаас, хэнээс ийм судалгаа авчихав, худлаа юм биш үү” гэсэн яриа нийгэмд байх шиг. Тэгвэл энэ судалгаанд Монголоос явсан иргэд яагаад эргэж ирэхгүй байх шалтгаануудыг нь тоочсон байна лээ. Өөрөөр хэлбэл, нийслэл хотын тулгамдсан асуудлууд нэрлэгджээ. Ер нь Улаанбаатарын асуудал гэдэг бол Монгол Улсын асуудал гэсэн үг. Нийт 3.5 сая хүн амын тал нь энэ хотдоо төвлөрсөн шүү дээ. Бусад нь тал, тал тийшээ тарсан малчид л байгаа байх.

Гадны улсуудыг зорьсон монгол иргэдийн хувьд Улаанбаатарын утаа, түгжрэл, стресстэй нийгэм, амьдрах орчин муу, хүүхдэд ээлгүй орон зэрэг шалтгаануудаас болж эх орондоо ирэх сонирхолгүй байгаа гэж хариулжээ. Бас авдаг цалин гэж нэг муу шүлс шиг юм байдаг нь нөлөөлдөг гэж. Монголчууд ийм хэцүү орчин, нөхцөлд амьдарч байгаа нь яалт ч үгүй үнэн. Гэр хороолол нь салхиныхаа аман дээр замбараагүй тэлчихсэн. Хөрс, агаарын бохирдол дээд цэгтээ хүрсэн. Өвөлжин хот даяараа сайжруулсан түлшний утаагаар амьсгалж, бөөн бөөнөөрөө хордож үхэцгээж байна. Зундаа гадаа гарахын эцэсгүй өмхий самхай ханхалсан жорлон дунд амьдарч байна. Гэр хорооллоо орон сууцжуулдаггүй л юм бол энэ бүх зовлон хэзээ ч арилахгүй. Дээрээс нь замын түгжрэл нэмэгдэнэ. Өдөрт ганц ажил амжуулбал их юм. Жилээс жилд нийслэл хотын автомашины тоо нэмэгдэхийн хэрээр зам нь улам хумигддаг.

Хотын төв рүүгээ л шамбааралдаад чихцэлдээд байна уу гэхээс гадагш нь задалдаггүй. Ардчилсан хувьсгал ялаад 30 жил өнгөрсөн байхад Улаанбаатар бахь байдгаараа л байна. Дахиад нэг Улаанбаатар хотыг байгуулчих хангалттай хугацаанд огт тэлсэнгүй. Ганц тэлсэн газар нь Яармаг л байх шив дээ. Тэндээ бас хэцүү. Замаа шийдээгүй. Анх Улаанбаатар хотод 500 мянган хүн амьдарна гэж тооцоолж Туул голыг гаталдаг дөрөвхөн гүүр барьсан байдаг. Маршалын гүүр,Зайсангийн гүүр, тэгээд доошоо Туулын гүүр, Гурвалжингийн гүүр нь өнөөг хүртэл яг хэвээрээ. Одоо нийслэл хот 1.5 сая хүн амтай болчихоод байхад гүүр, гарц нь нэмэгдэхгүй болохоор чинь Яармагтаа гацаатай байх нь аргагүй шүү дээ. Зүй нь Туул гол, төмөр зам хоёрыг арваад гүүрээр гарч байж хотын түгжрэл гайгүй болно.

Манай улсын хамгийн том сэтгэл зовоосон асуудал бол яах аргагүй хүүхдийн амьдрах орчин. Энэ үнэхээр сэтгэл шимшрүүлэм асуудал. Дөнгөж эхээс төрөнгүүтээ л утаан дотор байхаар чинь яаж эрүүл өсч торних юм бэ. Сүүлийн дөрвөн жилд хүүхдийн хорт хавдрын өвчлөл хоёр дахин нэмэгдсэн гэх статистикийг мэргэжлийн байгууллагууд гаргачихсан байна лээ. Үртэй хүн бүхэн айдаст автаж байна. Ядаж байхад эмнэлгүүд нь хүүхдүүдээр битүү дүүрчихсэн. Эмнэлэгт хэвтвэл шууд шалан дээр гудас хаясан болоод эмчлүүлэхээс өөр сонголтгүй. Сургуульд орлоо гэхэд хүрэлцээ муутай. Эцэг, эхчүүд хүүхдээ хотын нэг захаас нөгөө зах хүртэл зөөнө. Гэрийн ойролцоо байгаа сургуулиуд нь гурван ээлжээр хичээллэдэг. Одоо нийслэлд 50-иад сургууль гурван ээлжээр хичээллэж байна гэж салбарын сайд нь хоёр хоногийн өмнө ярьж байсан.

Сургууль, эмнэлэг барья гэхээр газар олддоггүй. Бүгд олигархиудын, газрын ченжүүдийн гарт орчихсон. Улаанбаатарт сургууль хомс болохоор нэг ангид 60 хүүхэд бужигнахгүй гээд яах вэ дээ. Тэдэнд ердөө ганцхан багш өдөржин хоолойгоо сөөтөл хичээл заадаг. Харин гадаадад 20 хүүхдэд хоёр багш оногдож байх жишээтэй. Цаашлаад Монголд хүүхдийн хүчирхийлэл замаа алдсан. Томчууд хүүхдийн эрхийн талаар ямар ч ойлголтгүй. Эрх мэдэлтнүүд нь хүүхдийн гэсэн тодотголтой бүхнийг дээрэмддэг. Яагаад гэвэл хүүхдүүд эсэргүүцэж, дуугарч чадахгүй болохоор ийм муухай дээрэнгүй хандлагатай. Одоо орон сууцны ч бай, гэр хороололд ч бай хүүхдүүд наадах олигтойхон тоглоомын талбай байна уу. Хичээлдээ явахаар гэрээсээ гарсан хүүхдүүд гарцан дээр машинд дайруулж амиа алдах нь энгийн үзэгдэл болчихсон. Монголд хүүхэд эрүүл, аюулгүй өсөх орчин үнэндээ алга. Хүүхдэдээ ээлгүй орноос хүмүүс зугтахгүй гээд яах юм бэ.

Сүүлийн үед улсуудын дунд сэмхэн яригддаг бас нэг асуудал байна. “Монгол Улс маань Оросыг дагасан орон болчих вий дээ” гэх битүүхэн айдас. Хэрэв тэгэх юм бол бид Буриад, Тувагийн хувь заяаг давтах юм биш байгаа гэж эмээх юм билээ.

Яг үнэндээ манай эрх баригчдын “айлгүйтэл” хүмүүст ийм бодол төрүүлдэг. Яах гэж байгаа нь мэдэгдэхгүй “айлгүйтэл” нэг бодлын их зөв яваад байгаа юм шиг. Нөгөө бодлын “Яана аа, Оросыг дагах вий дээ” гэж айхаар. Иймэрхүү шалтгаанууд монголчуудыг эх орондоо амьдрах аргагүй болгож байна. Нэгэнт гадагшаа гарсан л бол тэр хүн яаж ч бодсон юу гэж эргэж ирэх билээ. Ингээд бодохоор манай үе, үеийн төрд гарсан улсууд ерөөсөө улс эх орноо өөд нь татсангүй. Бид хөгжилд хүрдэггүй юм аа гэхэд одоогоосоо дээр амьдрах өчнөөн цаг хугацаа, хөрөнгө мөнгө, боломж бололцоо байлаа. Даанч улсын дээр суусан хэдхэн хүн хагартлаа баяжиж, ард түмнийг улнаас дээш гаргасангүй. Ийм байхад монголчууд дүрвэлгүй яахав дээ. Дүрвэж чадсан нэг нь ийм тамд эргээд ирэх үү дээ.

Манай ард түмэн утга уран зохиол, урлаг соёл, дуу хуур гээд бүх юман дээр “Монгол шиг сайхан орон энэ орчлонд байхгүй” гэж уянгалдаг. “Эргэж Монголдоо төрөөрэй”, “Бурхан гуйсан ч миний газар шорооноос бүү өг” гээд л жигтэйхэн омогшуулаад байдаг даа. Өнөөдрийн энэ амьдарч байгаа орчноо харахад тэр бүгд шал худлаа байгаа биз. Зүгээр л хийсвэр хийрхэл. Харин хүн бодит амьдралаа л дагадаг. Бодит амьдрал нь мэдээж гадаад ертөнц жаргалтай сэтгэл амар үр хүүхдээ өсгөж амьдардаг болохоор л тэр шүү дээ.

Жишээлбэл, Австралид ажилладаг монголчууд өглөө эрт ажилдаа гараад 16 цаг гэхэд аль хэдийнэ ажлаа дуусгачихаад далайн эрэг дээр юмуу цэцэрлэгт хүрээлэнд хөлөө жийгээд жаргаад сууж байна. Ажлын цаг нь эрт дуусчихна. Өдрийн цалин нь нэг сая шахуу төгрөг.

Бараг энд бүтэн сар зовж, зовж олдог мөнгийг тэнд өдөрт нь авч байна шүү дээ. Тийм байхад тэр сайхан оронд 16 цагаас хойш мах шараад идэж байхгүй гээд өөр яах юм бэ. Стрессгүй, цэвэрхэн, нам гүмхэн ийм сайхан газраас хүн уйдах уу. Хүн бодит амьдралаа дагадаг гэж бодохоор хилийн чандад амьдарч байгаа монголчууд буцаж ирэх хүсэлгүй байна гэдэг судалгаа үнэн байх өө. Галзуу тусчихаагүй л бол ийм амьдралтай газар хэн ирэх вэ.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (127.0.0.1)
    өөрсдөө л энэ хулгайч, луйварчдыг зайлуулж эх орноо цэвэрлэж авахгүй бол хэн ч бидний эх орныг цэвэрлэж өгөхгүй нь тодорхой шүү дээ тиймээс эх орноосоо дүрвэх биш улс орноо цэвэрлэж хөгжүүлцгээе!
    2024 оны 05 сарын 20 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Говийн бүсийн математикийн олимпиадад Дундговь аймгийн баг тэргүүллээ 4 цаг 27 мин Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа 4 цаг 31 мин Монголд анх удаа желатины үйлдвэрийг ашиглалтад орууллаа 4 цаг 32 мин Их Британид байнга оршин суух зөвшөөрөл авах журмыг чангатгана 4 цаг 42 мин Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн улстөрчийн нэг нь би... 4 цаг 59 мин Хурдан морины цоллооч нар өв соёлоороо өрсөлдөв 5 цаг 6 мин Азийн цомын тэмцээнийг хойшлуулжээ 5 цаг 14 мин “Өндөр гэгээний үсгийн урлал: Соёмбо бичгийн судлалд” эрдэм шинжилгээний хурал болно 5 цаг 21 мин Улс төр судлаач Д.Сүхболд: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг сунгах эрх зүйн боломж байхгүй 18 цаг 1 мин Экспортын тээврийн гарцыг нэмэх тухай ярилцав 18 цаг 33 мин Уолт Дисней компани 1000 ажилтнаа цомхотгоно 19 цаг 1 мин Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийг төсөл боловсруулахыг үүрэг болгов 19 цаг 18 мин Санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийг 48 хүртэлх сараар сунгана 20 цаг 7 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллаж байна 22 цаг 13 мин Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дараалал үүсгэх шаардлагагүй 22 цаг 27 мин I ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр 24 чухал чадвар эзэмшинэ 23 цаг 4 мин Нийт нутгийн 20 орчим хувьд цастай байна 23 цаг 16 мин Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана 23 цаг 24 мин С.Наранцогт: Төв банк үндсэн чиг үүрэгтээ огт хамаарахгүй төсвийн шинж чанартай хөтөлбөрүүдийг санхүүжүүлж ирсэн нь хуримтлагдсан алдагдлын эхлэл болсон Өчигдөр 12 цаг 16 мин Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэв Өчигдөр 10 цаг 59 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл с... Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ... УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын ас...
Top