x

Улаанбаатар руу хоногт 2200–4400 тонн хагас коксон түлш тээвэрлэж байна

БНХАУ-ын Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн хагас коксон, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн түлш нөөцлөөд байна.

Эндээс Улаанбаатар хот рүү хоногт 2200-4400 тонн түлш тээвэрлэн хүргэдэг. Түлшний чанарыг хөндлөнгийн лаборатори, хоёр улсын хяналтын алба хянаж байгаа бөгөөд Хятадаас энэ өвөл 306 мянган тонн хагас коксон шахмал түлшийг саадгүй тээвэрлэж хүргэхээ мэдэгдсэнийг НЗДТГ мэдээлэв.

Хагас коксон шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаар бохирдуулагч хүхэрлэг хий, азотын исэл, тоосонцорын хэмжээг хоёр дахин багасгах боломжтой. Учир нь хагас коксон шахмал түлшний техникийн шаардлагыг олон улсын стандартын дагуу тогтоож, хоёр улсын дундын буюу хөндлөнгийн итгэмжлэгдсэн лаборатори CCIC чанарыг хянадаг байна. Лабораторийн шинжилгээгээр хагас коксон шахмал түлшний чийглэгийн хэмжээ 6, үнсний хэмжээ 20, дэгдэмхий бодисын гарц 12, хүхрийн хэмжээ 0.5 хувиас бага байгааг нотолжээ. Шинжилгээний үр дүнг үндэслэж гаалийн бүрдүүлэлт хийснээр түлшийг Эрээний гаалийн хяналтаар нэвтрүүлдэг. Мөн Монголын гаалийн лаборатори дээж авч, хянадаг ажээ.

Одоогоор 90 мянга гаруй тонн хагас коксон шахмал түлшийг өргөн царигаар БНХАУ-аас импортлоод байгаа юм. Энэ талаар Замын-Үүд өртөөний ачаа тээвэр хариуцсан орлогч дарга Б.Өлзийбат “Вагон тээвэрлэлтэд хувийн хэвшлийн дөрвөн байгууллага оролцдог. Манайх Эрээн өртөөнөөс ачааг бичиг баримтын дагуу хүлээн авч, шуурхай нэвтрүүлээд, төмөр замын ачаанд оруулж, тээвэр жуучийн байгууллага гаалийн бүрдүүлэлт хийснээр орон нутгийн бичиг баримтаар Баян өртөө рүү хүргэдэг. Цаг хугацааны хувьд Замын-Үүд өртөөгөөр орж ирсэн ачаанд гаалийн бүрдүүлэлт хийн, 4-5 цагт нэвтрүүлж, Баян өртөө хүртэл 24 цаг, буулгахад 24-48 цаг зарцуулж, эндээс Чойр өртөө рүү нэг хоног тээвэрлэн, ачилтыг 2-3 хоногт хийж, нэг заставын бүтэн эргэлтийг 5-7 хоногт хийж байгаа” хэмээжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 11 цаг 47 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 11 цаг 51 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 11 цаг 55 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 12 цаг 2 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 12 цаг 5 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 12 цаг 9 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 12 цаг 13 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 12 цаг 17 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 17 цаг 33 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 17 цаг 47 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 17 цаг 51 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 17 цаг 55 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 18 цаг 8 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 18 цаг 13 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 18 цаг 16 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 18 цаг 20 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 18 цаг 23 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 18 цаг 28 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 18 цаг 36 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top