x

Ардын багш С.Дулам ба түүх соёлын шилдэг төлөөллүүд төрийн дээд шагнал хүртлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

Хөдөлмөрийн баатар цолыг:

  • Монгол үндэстний соёл, сэтгэлгээний үндэс болсон монгол домог зүй, бэлгэдэл зүйн цуврал судалгаагаараа монгол соёлыг тайлан тайлбарлах онол арга зүй, үзэл баримтлал боловсруулж, суурь судалгааны олон арван бүтээл туурвин, Төрийн хар,  цагаан сүлд, Төрийн дууллыг шинэчлэн бүтээхэд идэвх санаачилгатай ажиллаж, олон хуулийн төсөл боловсруулахад мэдлэг чадвараа зориулан хуульт ёс, эрх зүйт төрийг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Сэндэнжавын Дуламд хүртээж, “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.

Ардын багш цолоор:

  • Сувилахуйн тусламж, үйлчилгээг сайжруулах, эрүүл мэндийн салбарын мэргэжилтэн бэлтгэх, сурган дадлагажуулах, сургалтын хөтөлбөрийг олон улсын жишигт нийцүүлэн эрдэм шинжилгээ, судалгааг өргөжүүлэх, сургуулийн орчин нөхцөлийг чанаржуулах, багшлах боловсон хүчин бэлтгэх, заах арга зүйг боловсронгуй болгоход мэдлэг, боловсролоо дайчлан ажиллаж, эрүүл мэнд, боловсролын салбарын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан Гавьяат багш, АШУҮИС-ийн хүндэт доктор, профессор, Сувилахуйн сургуулийн зөвлөх профессор Товуугийн Батсүх,

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:

  • Ноос угаах үйлдвэрийн ахмад ажилтан Жигжидийн Гунгаасүрэн,

Гавьяат хуульч цолоор:

  • Улсын ерөнхий прокурор асан, ахмад хуульч Гомбодоржийн Бахдал,

Гавьяат эдийн засагч цолоор:

  • “Платинум ланд” ХХК-ийн эдийн засгийн зөвлөх Баасангийн Энхбаатар,

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор:

  • ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Хишигжавын Цогтбаатар

Хүний гавьяат эмч цолоор:

  • “Мичид асрал” Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Дамдинсүрэнгийн Жаргалсайхан,

Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:

  • Мэдээллийн “Монцамэ” агентлагийн ахмад ажилтан Дугаржавын Цэрэннадмид,

Гавьяат багш цолоор:

  • Нийслэлийн Ерөнхий боловсролын 28 дугаар сургуулийн захирал асан, ахмад багш Ванчинсүрэнгийн Доржготов,
  • “Хүүхэд, гэр бүл хөгжил, хамгааллын ерөнхий газар”-ын Мэдээлэл технологи, хяналт, шинжилгээ, үнэлгээний газрын дарга Наймалдайн Оюунчимэг,
  • Нийслэлийн Ерөнхий боловсролын “Шинэ монгол” сургуулийн химийн багш, зөвлөх багш Будын Өнөржаргал,

Гавьяат жүжигчин цолоор:

  • Улсын хүүхэлдэйн театрын ахмад жүжигчин, туслах найруулагч Осорын Норолхоо,
  • Улсын филармонийн Морин хуур найрал хөгжмийн морин хуурч, хөөмийч Нэргүйн Ашид,

Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор:

  • Улсын драмын эрдмийн театрын бүжиг дэглээч, хөдөлгөөний найруулагч Ганбаатарын Ган-Очир,

Гавьяат тамирчин цолоор:

  • Шайбтай хоккейн шигшээ багийн тамирчин, дасгалжуулагч, Олон улсын хэмжээний мастер Ширнэнгийн Болдбаатар,

Гавьяат барилгачин цолоор:

  • “Мөнх тэнгэрийн гүрэн” ХХК-ийн зөвлөх инженер Мөнхөөгийн Оригжав,

Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:

  • Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн нэгдсэн архивын дарга Сүрэнжавын Оюунгэрэл

Сүхбаатарын одонгоор:

  • “UBS” телевизийн уран бүтээл эрхэлсэн дэд захирал, Соёлын гавьяат зүтгэлтэн Жигмэддоржийн Баяр,

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:

  • “Рокмон” ХХК-ийн захирал Чойндонгийн Эрдэнэбаяр,
  • “Мандал иог” төвийн үүсгэн байгуулагч Орсоогийн Гэрэлтуяа,
  • “Улаанбаатар их дэлгүүр” ХХК-ийн Худалдаа, үйл ажиллагаа хариуцсан захирал Чулуундоржийн Энх-Эрдэнэ,
  • “Тод дэлгэц мед” эхо оношилгоо, эмэгтэйчүүд, хүүхдийн эмнэлгийн захирал Амгалангийн Мөнхбаатар
  • Үндэсний урлагийн их театрын дуучин Дашзэвэгийн Наранхүү

Алтан гадас одонгоор:

  • “Морьтон үндэсний адууны төв” ХХК-ийн захирал Адъяагийн Наранбаатар,
  • “Чандмань цирк” ТББ-ын захирал, багш, дасгалжуулагч Цэндтогоочийн Доржбат,
  • УИХ-ын Тамгын газрын Зөвлөх үйлчилгээний хэлтсийн зөвлөх Пүрэвдоржийн Хулан,
  • “Тээвэр хөгжлийн банк”-ны салбарын захирал Самдангийн Алтанцэцэг,
  • “Аэрмаркет” ХХК-ийн гүйцэтгэх захирал Борхүүгийн Ариунчимэг,

Цэргийн гавьяаны одонгоор:

  • Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Батхөгжихийн Бат-Эрдэнэ,

 Хөдөлмөрийн хүндэт медалиар:

  • Нийслэлийн Ерөнхий боловсролын 32 дугаар сургуулийн бага ангийн сургалтын менежер Доржцэмбийн Отгонцэцэг,
  • “Туулын гүүр далай” ХХК-ийн захирал Эрдэнэдалайн Баярбат,
  • МУБИС-ийн Хөгжмийн боловсролын тэнхимийн багш, “Морин хуур хөгжмийн багш нарын холбоо”-ны тэргүүн Бадралын Өсөхбаяр нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 11 цаг 44 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 11 цаг 49 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 11 цаг 53 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 12 цаг 0 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 12 цаг 2 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 12 цаг 7 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 12 цаг 11 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 12 цаг 14 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 17 цаг 31 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 17 цаг 45 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 17 цаг 49 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 17 цаг 52 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 18 цаг 6 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 18 цаг 11 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 18 цаг 13 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 18 цаг 18 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 18 цаг 20 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 18 цаг 26 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 18 цаг 33 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top