x

ХҮНам ба М.Энхсайхан: Гомдлын улс төр

УИХ-ын сонгуулийн тойргийг томсгож, гишүүдийн тоог нэмэгдүүлсэн сонгуулийн шинэ хууль манай улс төрийн намуудад томоохон шалгуурыг тулгаж байна. Гишүүдийн тоог өсгөх замаар парламентын чадавхийг нэмэгдүүлэх бодлого 2-3 парламент дамжин арав гаруй жил яригдсан асуудал мөн боловч яг хууль батлагдаад хэрэгжих дээрээ тулахад манай улс төрийн намууд үүнд бэлтгэлтэй байсан эсэх нь эргэлзээтэй болов. Ялангуяа хүний нөөц болоод институцийн хувьд.

Тиймээс үүнийгээ шийдэхийн тулд мажоритари тойрог дахь мандатын тоог нэмэгдүүлж, аймаг, нийслэлийн дүүргүүдийг нэгтгэн томсгосон 13 тойрогт хуваасан нь эрх баригч МАН өөртөө зориулж зурсан сонгуулийн зураг юм. АН болон ХҮН үүнд хамаагүй байлаа. Тиймээс МАН УИХ-д сонгогдсон гишүүдээ тойргууд руугаа шахаж, намын жагсаалтыг сулд нь хаяж, тойрогт өрсөлдөж байгаа нэг нэр дэвшигчээс гарах зардал хоёр тэрбум шахсан нь улс төрийн бусад намуудыг өрсөлдөх боломжгүй болгож байна. Хоёр удаа эрх барьсан, найман жил тойргоо “усалсан” МАН-ын гишүүд хуучин тойргуудаа хувааж аваад, саналаа багцлаад орж байгаа ийм сонгуульд бусад намууд зүгээр л царцаа шиг азаа үзэж байна.

Найдах зүйл нь зөвхөн өмнөх найман жилд эрх баригч МАН-ын хутгасан будилаан, хулгай луйвар, бас мандатын өчүүхэн хувийг эзэлж байгаа намын жагсаалт. Сонгогчид энэ алдагдсан найман жилийг зөв үнэлж дүгнэж чадвал МАН-аас ангижирдаггүй юмаа гэхэд ядаж хүчний харьцааг ойртуулж магадгүй.

Дээр нь тухайн нам сонгуулийн кампанит ажлаа хэрхэн зохион байгуулахаас олон зүйл хамаарна. Өөрөөр хэлбэл, хэн сонгуулийн кампанит ажлыг удирдаж, ямар имиж бүрдүүлэх вэ гэдгээс олон зүйл шалтгаална. Үүн дээр жишээ нь ХҮН нэлээд амжилттай тоглож мэдэхээр байна.

Тус намын сонгуулийн кампанийг Ерөнхий сайд асан М.Энхсайхан удирдахаар болсныг өчигдөр зарим сайтууд мэдээлсэн. Зүүний социалист чиг баримжаатай байгуулагдсан нам гэнэт “Барууны үзэл баримтлалыг авлаа” хэмээн зарлахад нь улс төр судлаачид, ажиглагчид эвэртэй туулай үзсэн мэт гайхаж, элэг доог хийж байсан цаг саяхан. Гэтэл тус намын дарга /МАН оролцсон ч байхдаа ч магадгүй/ дахин нэг нүүдэл хийчихлээ. Тэр нь Монголын хамгийн консерватив, хамгийн прагматик улстөрчийг сонгуулийн ерөнхий менежерээр ажиллуулахаар болсон явдал. Хэрэв үнэн бол шүү дээ. Нөгөө талаас энэ нь АН-д томоохон алдагдал авчирч магадгүй.

М.Энхсайхан бол өмнө нь гурван удаагийн сонгуульд /1993 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 1996 онд “Ардчилсан холбоо” эвсэл, 2004 онд “Эх орон-Ардчилал” эвсэл/ ардчилсан хүчний намуудыг удирдаж, хоёр удаад нь ялалтыг авчирсан, нэг удаа ялалтад маш ойрхон ирж, хамтарсан засаг байгуулсан сонгуулийн том стратегич.

Монгол Улсын Ерөнхий сайдаар хоёр удаа ажиллахдаа хоёуланд нь Ц.Элбэгдоржид байраа тавьж өгсөн. Мэдээж өөрийн хүсэлтээр биш. Эдгээр үйл явдлууд түүнд ямар нэг хэмжээгээр “сорви” үлдээсэн нь тодорхой.

Хоёрдугаарт, М.Энхсайхан бол хамгийн прагматик улстөрч. АН түүнийг шахах тоолонд тэр өөрийн улс төрийг амжилттай хийж ирсэн. 2006 онд Ц.Элбэгдоржид эрх мэдлээ алдсаны дараа АН-аас гарч, ҮШН-ыг байгуулсан. 2012 онд МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийг удирдан сонгуульд оролцож, парламентын гуравдагч хүчин болгосон. 2014-2016 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газарт Монгол Улсын сайдаар /яамгүй ганц сайд/ ажиллахдаа Тавантолгойн орд, цахилгаан станц, Оюутолгойн зэсийн уурхай зэрэг том төслүүдийг хариуцаж ажилласан. Харамсалтай нь 2016 оны сонгуулийн дараа тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга, эрх баригч МАН-тай нийлж байгаад М.Энхсайханд “эх орноосоо урвасан” хэрэг тулгаж, шүүх түүнийг нь хэрэгжүүлсэн.

Улс төрийн шинэ нүүдэл хийх болгонд нь намынхан нь “урвагч” хэмээн цоллож, яллаж байсан ч түүний хувьд эх орноосоо урвасан нэг ч үйлдэл гаргаагүй. Харин ч боломж болгоныг ашиглаж Монголын төрд, тэр дундаа АН-д хүчээ өгч ирсэн гэвэл үнэнд илүү нийцнэ.

Энэ удаад ч гэсэн Л.Гантөмөрийг намын дарга болсны дараа хамгийн их дэмжсэн хүн нь М.Энхсайхан. Гэвч Л.Гантөмөр дарга АН-ыг бүтэн найман жил хагалсан экс Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбон тоглогч болсон нь дахин зай барихад хүргэсэн байж магадгүй. Эсвэл зүгээр л намын шинэ дарга намынхаа хуучин лидерүүдээс хэт зай барьж, “гал усанд” орж үзээгүй, гарал үүсэл нь эргэлзээтэй “нялх Сэнгүм”-үүдээр өөрийгөө хүрээлснээс болоод М.Энхсайхан өөрийнхөө мэдэх улс төрийг хийхээр шийдсэн байх. Учир нь М.Энхсайхан бол туйлын прагматик хүн. Хаана эрэлт байна, тэндээс өөрийн улс төрийг эхэлж чаддаг.

Магадгүй ирэх сонгуульд МАН, АН ойролцоо суудал авлаа гэхэд ХҮН аль нэгтэй нь эвсэл болж таарна. Өөрөөр парламентын гаднаас шууд орж ирээд тоглох хэмжээний потенциальтай улс төрийн нам, эвсэл одоогоор харагдахгүй байна. Тэгээд ч М.Энхсайханы хувьд энэ удаагийн сонгууль сүүлчийн сонгууль. Дахиад жил өнгөрөхөд тэр аль хэдийн 70 насыг давчихсан байна. Потенциальный улстөрч, том тоглогчийн хувьд энэ цаг хугацааг ажиглагчийн байр суурьт сууж өнгөрөөх боломжгүй. Тэгэхээр ХҮН ч, М.Энхсайхан ч хийх ёстой зүйлээ л хийж байна. Харин АН...?   

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Соёлын боловсрол-Нэг Монгол” нээлттэй хаалганы өдөрлөг эхэллээ 4 цаг 42 мин Прокурорын байгууллага 446 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүллээ 4 цаг 47 мин Төрийн байгууллагуудын 70 орчим хувь нь албан хэргээ монгол бичгээр хөтөлж байна 4 цаг 53 мин Ойн менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг хуралдлаа 4 цаг 55 мин “Прада өмссөн чөтгөр-2” кино Хойд Америкийн Box Office-ийг тэргүүллээ 4 цаг 55 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан 4 цаг 59 мин Баянгол дүүрэгт хуучин барилга, гараашийг буулгаж ногоон байгууламж байгуулна 7 цаг 17 мин Төрийн ордонтой танилцах аялалд дөрөвдүгээр сард 5300 гаруй иргэн хамрагджээ 7 цаг 18 мин Сурагчдын хувцас загварын "Хүслэн" тэмцээний шилдгүүд тодорлоо 7 цаг 19 мин Шилдэг 50 татвар төлөгчийг шалгаруулж, татварын хуулийн өөрчлөлтийг танилцууллаа 7 цаг 22 мин Сурагчдын мэдлэг, ур чадварын хоцрогдлыг арилгах цогц ажлыг танилцууллаа 7 цаг 23 мин UBCARD автобусны картыг 100 байршилд борлуулж, аппликейшнээр цэнэглэх боломжтой 7 цаг 25 мин Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гаригт шийдэх гэж байна… 9 цаг 7 мин Ченгдугийн “Их дуулга”-д “Улаанбаатар Энержи” гуравдугаар байрт шалгарлаа 9 цаг 57 мин Монголын U18 насны хоккейн шигшээ баг Азийн цомоос хүрэл медаль хүртлээ 10 цаг 0 мин Шатрын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээд өрсөлдөх тамирчид тодорлоо 10 цаг 1 мин ОУХМ Б.Баясгалан нисэх загварын дэлхийн аварга боллоо 10 цаг 2 мин Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт эхэллээ 10 цаг 6 мин Дархан-Уул аймагт 17 настай эрэгтэй сурагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна 10 цаг 7 мин Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болж байна 10 цаг 8 мин
iИх уншсан
АН-ын дарга О.Цогтгэрэлийн "мордохын хазгай" болсон хоёр том... Зургаан настын зовлон: Малчин-сурагч Ихэмсэг түшээдийн хэмжээ "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, ногдол ашгийг нөх... Оросын тэрбумтны супер дарвуулт онгоц Ормузын хоолойг гаталж... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э...
Top