x

Хүүхдийнхээ амиар одон зүүхдээ тулаагүй шүү, Ерөнхийлөгч өө!

ЕТГ-ын газрын дарга Я.Содбаатар УИХ-ын дарга Г.Занданшатарт нэгэн “яс хавтайж, үс цаймаар” хуулийн төслийг өргөн барив. "Эхийн алдар" одонгийн шалгуурт өөрчлөлт оруулах тухай уг хуулийн төсөл ганцхан заалттай. Тодруулбал, айлын нас барсан хүүхдийг “төрүүлж өсгөсөн” хүүхдийн тоонд оруулж, одонгийн болзол хангуулахаар хуулийн төсөлд тусгажээ.

Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар зургаан хүүхэд төрүүлж, өсгөсөн эхэд “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одон, дөрвөн хүүхэд төрүүлж, өсгөсөн эхэд “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонг олгодог. Ингэхдээ, дөрөв болон зургаан хүүхэдтэй эхэд бага хүүхэд нь нэг нас хүрсний дараа нэг, хоёрдугаар зэргийн одон олгодог. Мөн 3 хүртэлх насанд нь үрчлэн авсан хүүхдийг “төрүүлж өсгөсөн” хүүхдийн тоонд оруулдаг. Мэдээж “Эхийн алдар” одон авахын тулд эдгээр хүүхдүүд бүгд эсэн мэнд, амьд сэрүүн байх ёстой.

Гэтэл ЕТГ-ын даргын өчигдөр танилцуулснаар "байгалийн аюулт үзэгдэл, осол, өвчин, гэмт хэргийн улмаас нас барсан нэг ба түүнээс дээш настай хүүхдээ "төрүүлж өсгөсөн"-д тооцох, одонд хамрагдах" тухай санал хүсэлт ЕТГ-т иргэдээс /ээж нараас/ ирсээр байна гэнэ ээ. Ингээд одонгийн “хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд” хуульд өөрчлөлт оруулахаар болсон юм гэнэ.

Нэгдүгээрт, нас барсан хүүхдээ одонгийн хүүхдэд оруулна гэдэг эрүүл хүний, эх хүний хэлэх үг, хүсэх зүйл мөн үү? Хоёр настай, эсвэл 16, 17-той хүүхдээ цаг бусаар алдчихаад хүүхдээрээ биш, одонгоор дутдаг эх хүн байх уу? За байдаг байлаа гэхэд ёс бус хүсэлт, шаардлагыг нь ёсчлон биелүүлэх нь төрийн ёс зүй, ёс суртахуун мөн үү? Үүнийг тэгээд одонгийн "хүртээмжтэй байдал" гэх үү?

Яах вэ, монголчууд соц үеийн сэтгэлгээнээс салж чадаагүй нь үнэн, салахын төлөө бүгдээрээ хичээж зүтгэж байгаа нь бас үнэн. Соц нийгмийн үед айлын авгай нар “нам засгийнхаа буянаар” хүүхэд төрүүлж, нам засагтаа талархаж, тэрийг нь нам засаг нь үнэлдэг байсан байх. Угтаа бол хүн амаа л өсгөх гэсэн ядуу буурай улсын бодлого шүү дээ. Орчин үед бол эдийн засгийн хөшүүргээр шийддэг болсон. Хүүхдийн мөнгө ч гэсэн нэг хэлбэр нь. Тэгсэн чинь одоо тэр нь багадаад, очиж очиж нэг муу одон тэмдэг энгэртээ зүүхийн төлөө нас барсан хүүхдийнхээ нэрийг зээлдэхэд ямар ёс суртахуун, хүн чанар байна аа. Тэгээд бүр нас барсан шалтгааныг нь хүртэл ангилчихсан шүү.

Хүүхэд нь өвдөөд, эсвэл, ослоор нас барсан бол одонд оруулахгүй. Харин “байгалийн гамшиг болон гэмт хэргийн улмаас амиа алдсан бол” гээд цагаан дээр хараар биччихсэн байна. Нэг нь нөгөөгөөсөө юугаараа өөр, дээр юм. Эхийн хувьд “хүндэтгэн үзэх шалтгаан” юм уу? Эх хүний хувьд амь бол амь шүү дээ. Нэгэнт амь нь үгүй байхад “арай өөр нөхцөлд амиа алдсан юмаа” гээд эхийг шагнах уу? Ёстой нээрээ яс нь хавталтаж, үс нь цайна биз дээ. Эх хүн мөн л юм бол...

Монголчууд ядуу байж болно. Ухамсар дорой, харанхуй мунхаг, бүр авах идэхийн донтой, одонгийн өвчтэй ч байж болно. Гэхдээ арай ч нас барсан хүүхдийнхээ нэрийг зээлдэж энгэр цоолохдоо хүртэл доройтмооргүй, дорд үзэгдмээргүй байна. Амьгүй болсон хүүхдийг босгож ирээд ээж нарыг "нэхэн шагнана" гэдэг арай дэндэж байна аа, Ерөнхийлөгч өө! Түүнийхээ оронд хүүхэд төрүүлсэн хүн болгонд, бүр эр эмгүй наад одонгоо зүүгээд өгчих. Тэрийг чинь харин "хүртээмжтэй байдал" гэдэг юм.

Б.ЗАЯА

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Батсайхан (127.0.0.1)
    Үнэн үнэн
    2024 оны 05 сарын 15 | Хариулах
iШинэ мэдээ
Нийслэлд ашигт малтмал олборлогч 140 аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийж байна 45 мин УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар 46 мин Сүүлийн 10 жилд 608 хүүхэд зам тээврийн ослоор амиа алджээ 46 мин Монголын эрдэмтдийн тооцон бодох математикийн бүтээл Төрийн шагналд нэр дэвшлээ 46 мин ӨНӨӨДӨР: Улаанбаатар хотод Жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн эхэлнэ 47 мин Говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхилж, нийт нутгаар сэрүүсэхийг анхаарууллаа 50 мин Сүхбаатар дүүрэг үерийн гамшгийн үед ашиглах гурван мотопомп худалдан авчээ 15 цаг 20 мин Улаанбаатарын жүдо бөхийн "Их дуулга" тэмцээн болно 15 цаг 26 мин Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуур орчимд их цэвэрлэгээ зохион байгуулна 15 цаг 28 мин Монгол Улсад гэрлэлтийн тоо буурч, гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна 15 цаг 30 мин Нийслэлд "Хотхоны бага сургууль", "Төрөлжсөн ахлах сургууль" байгуулж эхэллээ 15 цаг 31 мин Зарим нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч, хүчтэй салхилахыг анхаарууллаа 15 цаг 32 мин МҮХАҮТ-тай холбоотой сургалтын санхүүжилтийг завшсан хэргийг шалгаж байна 15 цаг 34 мин ОУХБ-ын хөдөлмөрийн хяналтын конвенцуудад нэгдэн орох хуулийн төслийг өргөн мэдүүлэв 19 цаг 22 мин Монголын уран бүтээлчид "Алтан Феми" олон улсын кино наадмаас таван цом хүртлээ 19 цаг 23 мин Экологийн цагдаагийн алба Интерполтой хамтран ажиллах цахим уулзалт хийлээ 19 цаг 24 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгуулийн автоматжуулах хэрэгслийг туршлаа 19 цаг 24 мин Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудтай уулзлаа 19 цаг 24 мин Хотын дарга бүтээн байгуулалт, өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлээр үүрэг өглөө 19 цаг 25 мин Монголын хөгжмийн зохиогчийн эрхийг хамгаалах "Wipo" хөтөлбөр хэрэгжинэ 19 цаг 26 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж,...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө “Эрдэнэс Монгол”-ын нэрийг өөрчилж, төрийн өмчит 14 компаний...
Top