x

Антибиотикийг хэтрүүлж хэрэглэснээр нянгийн тэсвэржилтийг хурдасгадаг

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2015 оноос жил бүрийн 11 сард “Антибиотикийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх” дэлхийн 7 хоногийг зохион байгуулж эхэлсэн ба Монгол Улс 4 дэх жилдээ энэхүү 7 хоногийг зохион байгуулж байна. Энэ онд 11 дүгээр сарын 12-18-нд Дэлхийн антибиотикийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх 7 хоногийг “Дахин сайн бод. Эмчээс зөвлөгөө ав” “Антибиотикийг буруу хэрэглэх нь биднийг бүгдийг нь эрсдэлд оруулж байна” сэдвийн дор тэмдэглэж байна.

Халдвар үүсгэгч нян болон бусад бичил биетүүд нянгийн эсрэг эмийн үйлчилгээнд нөлөөлөгдөн өөрчлөгдөхийг нянгийн тэсвэржилт гэж нэрлэдэг. Ингэж өөрчлөгдсөн бичил биетүүдэд нянгийн эсрэг эм үйлчлэхээ больдог.

Антибиотикийг хэтрүүлж болон буруу хэрэглэж байгаа нь нянгийн тэсвэржилт үүсэх үйл явцыг улам хурдасгаж, бид бүгдийг эрсдэлд оруулж байна.

Нянгийн тэсвэржилт  нь яагаад дэлхий нийтийн анхаарлыг татсан нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байна вэ?

  • Амьдарч байгаа улс орон, нас хүйс, хэнийг ч харгалзахгүй антибиотикт тэсвэржилт үүссэн нян дамжин халдварладаг. 

  • Нянгийн тэсвэржилт нь зонхилон тохиолддог халдварыг хүртэл эмчлэхэд хэцүү болгож байгаа ба өвчлөлийн хугацааг уртасгаж, улмаар хөгжлийн бэрхшээлтэй болох, үхэлд ч хүргэх аюултай.

  • Халдвараас урьдчилан сэргийлэх, эмчлэх үр дүнтэй нянгийн эсрэг эм байхгүй бол эрхтэн шилжүүлэн суулгах, хавдрын үеийн хими эмчилгээ, чихрийн шижин болон олонтаа хийгддэг ерөнхий мэс заслын үед ч өвчтөн өндөр эрсдэлтэй учрах юм.

  • Нянгийн тэсвэржилтийн улмаас үйлчлүүлэгчийн хэвтэн эмчлүүлэх хугөцаа уртсах, эрчимт эмчилгээ шаардлагатай болох гэх мэтээр эрүүл мэндийн салбарын зардал ихээр өснө. Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэхэд саад учруулах эрсдэлтэй.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас антибиотикийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэхэд дараах зүйлд анхаарал хандуулахыг зөвлөж байна:

Иргэд юунд анхаарах вэ?

  • Антибиотик хэрэглэхийн өмнө эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй.

Нянгийн эсрэг эмийг:

  • Эмчийн зөвлөснөөс тун, хэмжээ, хугацааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх

  • Эмчийн зааснаас өөрөөр буюу буруу хэрэглэхийг зогсоох

  • Томуу, томуу төст ханиад зэрэг вирусийн гаралтай халдварыг антибиотик эмчлэхгүй.

  • Хог хаягдлыг зохистой устгаж, цэвэрлэх нь хүрээлэн буй орчныг хамгаалж, халдварт өвчин дэгдэхээс сэргийлснээр антибиотикийн хэрэглээг багасгаж, улмаар нянгийн тэсвэржилтийг бууруулна.

Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд юунд анхаарах вэ?

  • эсрэг эмийг зөвхөн шаардлагатай үед, эмчилгээний удирдамжийн дагуу жор бичиж, зөвхөн жороор олгох

  • эсрэг эмийг хэрхэн зөв хэрэглэх талаар зөвлөх бүрдээ буруу хэрэглэхийн аюул, эрсдлийн  тухай үйлчлүүлэгчид мэдээлэл өгч байх

  • дууссан болон хэрэглээгүй үлдсэн нянгийн эсрэг эмийг нэн даруй устгаж байх

  • буй үйлчлүүлэгчидээ шаардлагатай дархлаажуулалтад хамруулж байх

  • гар, багаж хэрэгсэл, ажлын орчноо ямагт цэвэр байлгах

  • хяналт, сэргийлэлтийг сайжруулах талаар бусадтай хамтран ажилладаг байх

  • эмч болонмал амьтны эрүүл мэндийн бусад мэргэжилтнүүд ямар арга хэмжээ авах вэ?

  • эсрэг эмийг зөвхөн зайлшгүй хэрэгцээтэй үед мал амьтанд хэрэглэхийг зөвлөж, нянгийн эсрэг эмийг өгч байгаа байдалд нь хяналт тавих

  • зөв оношилж, тухайн өвчинд тохирох нянгийн эсрэг эмийг оновчтой сонгох

  • аж ахуй эрхлэгч, малчдад нянгийн эсрэг эмийг буруу хэрэглэснээс "нянгийн тэсвэржилт" үүсдэгийг ойлгуулж, ухамсарлуулах

  • гар, багаж хэрэгсэл, ажлын орчноо ямагт цэвэр байлгах

  • дархлаажуулж, өвчтэй малыг тусгаарлан, халдвар тархахаас сэргийлж байх

  • ахуй, ариун цэврийг сахиулсан зохистой, сайн дадал зуршлыг мал аж ахуй эрхлэгч, малчин, фермерүүдэд хэвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх

Тэмдэглэлт 7 хоногийн хүрээнд ЭМЯ, бусад байгууллагуудтай хамтран дараах үйл ажиллагаануудыг зохион байгуулна:

  1. “Антибиотик эмийн эмчилгээний талаарх зөвлөмж” эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалт зохион байгуулах (Улсын 3 дугаар төв эмнэлэг)

  2. Иргэд, малчдад зориулсан мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр явуулах (Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Эм холбоо)

  3. “Антибиотикийг зөвхөн эмчийн жороор хэрэглэе” сурталчилгааны материал түгээх (Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Эм холбоо)

  4. Олон нийтийн цахим сүлжээгээр “Антибиотикийг хариуцлагатай хэрэглэх” сурталчилгааг түгээх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулна. (Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Улсын 3 дугаар төв эмнэлэг, Эм холбоо)

Эх сурвалж: ЭМЯ 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 21 цаг 22 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top