x

Тэнэг хүүгийн тухай үлгэр

Нэг нь нөгөөгөө ганц хоёр удаа бус бүр насан турш мэхлээд байхад, мэхлэгдэж буй дүнхүү нь ухаарахгүйг хажуунаас нь харах хэцүү. Бүр тэсвэр барагдана гээч. Уншигч танд бас тэгдэг үү? Дотно андаа ямагт залилж, их багаар холгогч этгээд зэвүүн ч хууртагч гэмгүй мулгууг өмөөрвөл ойлгохгүй, хуурагчаа улаан цээжээрээ хаагаад өөртөө туслах гэсэн чамайг хорлоно гээд бодчих. Мэхлэгчтэйгээ тэр хамсах бөгөөд чамайг шившиглэхээр гүтгэж гутаана. Тэднийг мэхлүүлж байхдаа таарсан малууд гэж тавалмаар. Гэвч тэд монголчууд минь. Мэхлэгчийнх нь залийг илчилбэл итгэхгүй-яаж ч мэдэх аюултай. Энэ бол үзэл сурталд нэрвэгдсэн тархины гэмтэл буюу “өөрөө бүү мэд, мэдсэн хүний үгэнд бүү ор” гэх хараалын бузар гийе.

Тэнэг хүүгийн тухай үлгэр бий. Тэнэг хүү уг нь гэмгүй даруу-ахыгаа бишрээд үгнээс нь гардаггүй нэгэн. Харин ах нь дүүдээ хорон санаа заадаг өөдгүй чарлава байж. Ах нь түүнд буруу юм заасныг хүмүүс залруулж туслах гэвэл хүү тас зөрдөг тул тэнэг гэгджээ. Ах нь түүнд юу л гэнэ түүгээр зүтгээд дуусах дүү. Тэнэг хүү зүүсэн хавхандаа орсон ээжийгээ “амь авар” гэж гуйхыг тоохгүй хавханд орсон амьтныг алж бай гэж ах хэлсэн гээд эхийгээ хөнөөдөг. Ардын үлгэрт “ах” гэсэн нь “орос ахыг” онилоогүй үг шүү. Ялгаж зөв ойлгохыг гуйя. Хэт тэнэг хүүгийн тухай үлгэр зохиох хэрэг монголчуудад байж дээ гээд би энд цухас дурдав.

Хотын дарга Х.Нямбаатар сүүлийн өдрүүдэд телевизээс салахаа болилоо. Цэнхэр дэлгэцээр хотын дарга маань өөртөө итгүүлэхээр ховсдоод ч байх шиг. Зам дээгүүр гүүрэн гарц сүндэрлүүлж түгжрэлээс гарах гээд чадалгүй хотын тэнгэрээр дүүжин тээвэр сунайлгах төсөлд шилжсэн. Бүтэхгүй нь хамаагүй, сонсголонтой нь сонгуульд санал ууталдаг. Нүхэн гарц ухнатахаа голоод хэдэн арван км хонгил ухаж метро байгуулах гэнэ. Сайхан сонсогдож байгаа биз. Хичнээн ч хот ярайлгах нь вэ. ХХI зууны стандартаар барьсан бэсрэг хотууд чих мялаасан ч нүд хэзээ хужирлах нь бүрхэг. Замаар үерлэх борооны ус зайлуулах суваг татах стандартыг сураагүй ч Богд уулаа нэвт өрөмдөөд түгжрэлээ гялс арилгана гэж панаалдагч нарт зэвүү хүрэхийн зэрэгцээ үлгэрийн тэнэг хүү шиг итгэмтгий сонгогч нараа яалтай.

Д.Амарбаясгалан гэх улаан гэрийн ухуулагч малчдын шинэ хоршоонд элссэн өрх сарын 5 саяын цалинтай болно ч гэх шиг. 50 саяын хөнгөлттэй зээлийн 20 хувийг малчин төлөөд 80 хувийг амарбаясгалант хааны өглөгч дүрээр хувиасаа төлөх аятай жүжиглэх нь угтаа сонгуульд ялах заль мэх. Бүл бүлээрээ малчид хоршиход татвар төлөгчдийн мөнгийг янз бүрийн халамж нэрээр тараахгүй бол Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хоёр сонгуулийн өрсөлдөөнд үнэгүйднэ. Яагаад гэвэл 8 жил эрх барьсан МАН-ын хулгай нуух аргагүй балиартсан. Төр саад болохгүй бол малчид өөрсдөө хоршиж элбэг дөнгөнө. Гүйх нохойд баах нохой саад болдог. Юун ч их суртал бэ. Яг л нэгдэлжих хөдөлгөөн. 

С.Зоригийг хөнөөсөн алуурчныг чихнээс нь чирж авчраад цаазын тавцанд зогсооно гэх битүү утгатай мэдэгдэл тоглоом биш. Ноцтой хөндүүр сэдвээр наргиагүй нь лав. Тийм гавъяа байгуулсан лидерийг сонголгүй яах вэ. 26 жил хүлээсэн агшин. Зальтай нь хуураад, мулгуу нь хууртаад хорвоог элээх үү Чингэсийн удмуудаа. Зальдахад эрх мэдэл, бэл бэнчин орно. Мөн луйвар хулгай авилгад гаргууд бүлэггүй бол (хоршоо биш шүү) мэхлэх улстөр хол харайхгүй. Гурван өндөрлөгөөс давхар давхар хамгаалалттай дархлагдсан сүлжээний тоглолт бүхнийг шийднэ. Зальдагч мэхлэгч хуурагч нартай тэмцээд юу ч олж долоохгүй. Зальдуулж, мэхлүүлж, хууртаж буйгаа ухаардаггүй хөөрхийсийг сэнхрүүлэх гэвэл ад болно. Зальжин хуурагч, маанаг хууртагчид гэх эсрэг тэсрэг хоёр тэврэлдээд дийлдэшгүй баг болсон нь гайхалтай. Зальжин бүлэглэлтэй тэмцвэл няц цохиулна, маанаг массыг өрөвдвөл өшиглүүлнэ. Ийм улсад сонголтоо зөв хий гэх-ойлгомгүй. Нэр дэвшигчид татвараар цугларсан төсвөөс хумслахаар цөм шүлэнгэтэж буй бол зөв буруу сонголт гэж байх уу. Зальдагчаа зальдуулагч нь сонгосноор сонгууль үнэмлэхүй ялалтаар өндөрлөнө. Тэнэг хүүгийн үлгэр төгсөөгүй тул амар сайхандаа жаргасангүй. 

Ц.Доржготов

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 15 цаг 30 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top