x

Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар, Сү.Батболд нар тойргоос нэр дэвшихээр горилжээ

МАН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид болон тойргуудын талаар ikon.mn сайтаас бэлтгэсэн тоймыг нийтэлж байна.

Монгол Улс Ардчилсан нийгэмд шилжсэнээс хойших ес дэх удаагийн парламент нийт 126 гишүүнтэй байх бөгөөд 78 нь бүсчилсэн 13 тойргоос сонгогдоно. Харин үлдсэн 48 нь хувь тэнцүүлэх зарчмаар намын жагсаалтын дагуу УИХ-ын гишүүн болох юм. 

Өнгөрөгч Баасан, Бямба, Ням гарагт нам, эвслүүд 2024 оны УИХ-д оролцох хүсэлтээ Сонгуулийн Ерөнхий Хороо (СЕХ)-д өгсөн. СЕХ тав хоногт багтаан сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах хуулийн заалттай. 

Тэгвэл сонгуульд оролцох эрхтэй болсон нам, эвслүүд бүсчилсэн 13 тойрог болон жагсаалтад бичигдэх нэр дэвшигчдээ тавдугаар сарын 14-20-нд тодорхой болгож, СЕХ-д хүргүүлэх ёстой.

Одоогоор улс төрийн нам, эвслүүд горилогчдоо бүртгэж, хэнийг аль тойрогт сойх, "хүслийн жагсаалт"-д оруулахаа шинжиж байгаа гэж болно.

зураг

Энэхүү нийтлэлд эрх барьж буй Монгол Ардын Нам (МАН)-ын бүсчилсэн 13 тойрог болон жагсаалтын 48-д бичигдэх нэр дэвшигчээ тодруулах үйл явц ямар байгааг мэдээлнэ. Мөн олны анхаарал татсан улс төрчдөөс хэн хэн нэр дэвших хүсэлтээ өгсөн талаар албан эх сурвалжийн мэдээллийг дамжуулъя. 

"АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДООГҮЙ, НЭР ЦЭВЭР, ОЛОН ТҮМЭНД НЭР ХҮНДТЭЙ ХҮНИЙГ СОНГУУЛЬД НЭР ДЭВШҮҮЛНЭ"

Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар "МАН энэ жил судалгаанд суурилж, нэр цэвэр хүнийг сонгуульд дэвшүүлнэ. Тухайлбал ёс зүйтэй, авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдоогүй, нэр цэвэр, олон түмэнд нэр хүндтэй гэх мэт. 

Хяналтын ерөнхий хороо гуравдугаар сарын 6-нд намын гишүүдээс нэр дэвших хүсэлтийг нь авсан. Одоогоор бүсчилсэн 13 тойргийн 78, жагсаалтын 48 гишүүнд нэр дэвших хүсэлтээ намын гишүүд өгсөн. 

Горилогчид намын Хяналтын ерөнхий хороотой хамтран ажиллах санамж бичигт байгуулсан. УИХ-д нэр дэвших гэж буй горилогчид өөрсдийн чансааг өсгөхийн тулд тойргийнхоо иргэдтэй уулзаж байгаа.

Энэ уулзалтын үр дүнд тулгуурлаж аймаг, сум, хороодын намын хороогоор тавдугаар сарын 14-нөөс хэлэлцүүлэг явна. Мөн хоёр долоо хоногийн өмнө улс орон даяар судалгаа хийсэн. Тус судалгаанд горилогчдын нэрс явж буй учраас сонгогдох боломжит байдлыг тодорхойлно" хэмээн тайлбарлав. 

"Тухайн тойрогтоо өөрийгөө хэр сайн танилцуулж нэр хүнд олж авсан, олны хайр хүндэтгэлийг хүлээж буйгаас хамааран МАН-аас нэр дэвших мандат олж авах аж. Ингэснээр тавдугаар сард болох намын бага хурлаар тойргоос нэр дэвших, жагсаалтад бичигдэх хүмүүсийн нэрс тодорно" гэв.

"ГОВИЙН БҮСЭД Б.ДЭЛГЭРСАЙХАН, СҮ.БАТБОЛД, Т.ЭНХТҮВШИН, ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ Ө.ЗОЛБАЯР, ЕРӨНХИЙ АУДИТОР АСАН Д.ЗАНДАНБАТ НЭР ДЭВШИХЭЭР ХҮСЭЛТЭЭ ӨГСӨН"

Мөн эх сурвалжийн мэдээлж буйгаар "УИХ-ын гишүүдээс дийлэнх нь нэр дэвших хүсэлтээ өгсөн. Гэхдээ авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон зарим УИХ-ын гишүүн хүсэлт өгөөгүй. Жишээлбэл Ш.Раднаасэд, Ж.Сүхбаатар гэх мэт. Мөн Дорнод аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн нэр дэвших хүсэлт өгөөгүй.

Өмнөговь, Дундговь, Дорноговь, Хэнтий, Дорнод, Төв, Дархан, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Өвөрхангай, Ховд, Увс гэсэн аймагт манай намаас 2020 онд сонгогдсон УИХ-ын гишүүн бүгд нэр дэвшихээр хүсэлтээ өгсөн.

Говийн бүсэд Б.Дэлгэрсайхан, Сү.Батболд, Т.Энхтүвшин, Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр, Ерөнхий аудитор асан Д.Занданбат нэр дэвшихээр хүсэлтээ өгсөн" гэв. 

Түүнчлэн нүүрсний болон Хөгжлийн Банкны гэх хэрэгт шийтгэгдсэн Ё.Баатарбилэг, Т.Аюурсайхан нарыг намын гишүүнчлэлээс хассан байна. Хотын дарга асан Д.Сумъяабазар тойрогтоо нэр дэвшихээр горилсон бол Х.Нямбаатар хүсэлтээ өгөөгүй аж.

"ЗАСГИЙН ГАЗАРТ АЖИЛЛАЖ БУЙ ГИШҮҮДИЙН ДИЙЛЭНХ НЬ ТОЙРГООС НЭР ДЭВШИХ ХҮСЭЛТЭЭ ӨГСӨН"

Үргэлжлүүлэн тэрбээр "Засгийн газарт ажиллаж буй гишүүдийн дийлэнх нь тойргоос нэр дэвших хүсэлтээ өгсөн. Мөн аймгуудын Засаг дарга нар тухайн тойрогтоо горилж байгаа. Гэхдээ тэд нэр цэвэр, тухайн тойргоос сонгогдож намд суудал авч ирэх хэмжээний чансаатай байх ёстой. 

Гол нь ард түмний хайр хүндэтгэлийг хүлээж, төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдоно гэдгийг ухамсарлаж ямар нэгэн асуудалд холбогдоогүй байхыг манай нам шаардана.

Хэн нэгний фракц гэж ялгаварлахгүйгээр судалгаанд үндэслэж, горилогчдод МАН-аас нэр дэвших эрх олгоно" хэмээн тайлбарлалаа. 

"ДАРХАН-УУЛ, СЭЛЭНГЭ, ТӨВ АЙМГИЙН ТАВДУГААР ТОЙРГИЙН 10 МАНДАТАД 20 ГОРИЛОГЧ БАЙНА"

 

Мөн тэрбээр "Төвийн бүсийн тойргуудад хамгийн их өрсөлдөөн гарч байгаа. Жишээлбэл Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн тавдугаар тойргийн 10 мандатад 20 горилогч байна. 

Баруун болон зүүн бүсийн тойргуудад мандатын тооноос ихгүй хүн нэр дэвшихээр хүсэлтээ өгсөн. Гэхдээ нэр дэвшигчдийн нарийн тоог өгөх боломжгүй. Энэ нь намын дотоод асуудал учраас нууц юм.

Намын жагсаалтад бичигдэх 48 хүн нь нийгмийн төлөөлөл байна. Жишээлбэл малчин, багш, эмч, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэх мэт. Хуучин шиг дарга нар жагсаалтад орохгүй.

Гэхдээ нийгмийн төлөөллүүд хүсэлтээ хангалттай өгөөгүй.Яаж хүсэлтээ өгөхөө мэдээгүй байх шиг. Хэн тухайн салбараа төлөөлж чадах вэ гэдэг нарийн асуудал. Тухайн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, төлөөлж чадах хүмүүсийг судалж байгаа" хэмээн ярив.

Н.Энхбаяр, Ikon.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлд ашигт малтмал олборлогч 140 аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийж байна 45 мин УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар 46 мин Сүүлийн 10 жилд 608 хүүхэд зам тээврийн ослоор амиа алджээ 46 мин Монголын эрдэмтдийн тооцон бодох математикийн бүтээл Төрийн шагналд нэр дэвшлээ 46 мин ӨНӨӨДӨР: Улаанбаатар хотод Жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн эхэлнэ 48 мин Говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхилж, нийт нутгаар сэрүүсэхийг анхаарууллаа 50 мин Сүхбаатар дүүрэг үерийн гамшгийн үед ашиглах гурван мотопомп худалдан авчээ 15 цаг 20 мин Улаанбаатарын жүдо бөхийн "Их дуулга" тэмцээн болно 15 цаг 26 мин Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуур орчимд их цэвэрлэгээ зохион байгуулна 15 цаг 28 мин Монгол Улсад гэрлэлтийн тоо буурч, гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна 15 цаг 30 мин Нийслэлд "Хотхоны бага сургууль", "Төрөлжсөн ахлах сургууль" байгуулж эхэллээ 15 цаг 31 мин Зарим нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч, хүчтэй салхилахыг анхаарууллаа 15 цаг 32 мин МҮХАҮТ-тай холбоотой сургалтын санхүүжилтийг завшсан хэргийг шалгаж байна 15 цаг 34 мин ОУХБ-ын хөдөлмөрийн хяналтын конвенцуудад нэгдэн орох хуулийн төслийг өргөн мэдүүлэв 19 цаг 22 мин Монголын уран бүтээлчид "Алтан Феми" олон улсын кино наадмаас таван цом хүртлээ 19 цаг 23 мин Экологийн цагдаагийн алба Интерполтой хамтран ажиллах цахим уулзалт хийлээ 19 цаг 24 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгуулийн автоматжуулах хэрэгслийг туршлаа 19 цаг 24 мин Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудтай уулзлаа 19 цаг 24 мин Хотын дарга бүтээн байгуулалт, өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлээр үүрэг өглөө 19 цаг 25 мин Монголын хөгжмийн зохиогчийн эрхийг хамгаалах "Wipo" хөтөлбөр хэрэгжинэ 19 цаг 26 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж,...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө “Эрдэнэс Монгол”-ын нэрийг өөрчилж, төрийн өмчит 14 компаний...
Top