x

БАЯЛАГ ба ЯДУУРАЛ

Анх 1982 онд хэвлэгдэж, 2012 онд шинэчлэгдсэн бөгөөд Нэпко хэвлэлийн газар “XXI зуунд зориулсан шинэ хэвлэл”-ийнх нь эрхийг аваад та бүхэнд монголоор хүргэж байна. Номын ач холбогдол өнөөдөр ч хэвээрээ. Төр засаг хувийн хэвшлийг зүсэн зүйлээр хяхаж хавчин улс орныхоо эдийн засагт баялаг бүтээх чадварыг нь хэрхэн хясан боогдуулж ядуурал тийш хэлбэрэлтгүй замнадгийг дурайтал харуулсан гайхалтай бүтээл. Жорж Гилдэр 1982 оноос өмнө хийсэн судалгаа, анализаараа Америкийн ирээдүйг тольдсон нь 2012 он гэхэд бардаагаар биеллээ олж, Америк эргэлт буцалтгүй ёроол руу живж яваа нь энгийн хүнд ч анзаарагдаж эхэлсэн байдаг. Авсан, татсан жишээ нь Америкийнх голчлох боловч капитал хийгээд капитализмын түгээмэл мөн чанар хаа ч хувирашгүй билээ. 

Сонгуулийн дэмийрэл оргилдоо хүрч, социалист архаг өвчиндөө халууран дэмийрч ахуй цаг дор Жорж Гилдэрийн Баялаг ба ядуурал номыг уншууштай юм. ЗГХЭГ-ын дарга нь “аж ахуйн нэгж, компаниуд хэт их ашиг олж байна” гэдэг үндэслэлээр хувийн хэвшилд дайн зарлаж, Ерөнхий сайд нь хувийн компаниуд олборлож байгаа уурхайг булааж аваад “Үндэсний баялгийн сан” үүсгэж ард иргэдээ хөл хөсөр, гар газар жаргуулна хэмээх үлгэр хүүрнэх энэ цөвүүн цагт чухалд аван судлах бүтээл гарцаагүй мөн билээ. 

Баялаг ба ядуурал бол хүн төрөлхтний түүхэнд бичигдсэн гүн гүнзгий агуулгатай консерватив ном. Жорж Гилдэр баялаг хийгээд ядуурлын сэтгэлзүйг тод томруун тайлбарлажээ. Ядуурлын эсрэг авч хэрэгжүүлсэн засгийн газрын хөтөлбөрүүд ядууст ямархан гай авчирсныг дэлгэрэнгүй үзүүлжээ. Мөнөөх хөтөлбөрт хамрагдсан үй олны дундаас хэдхэн хүн ядуурлаас ангижирч байхад өчнөөн олноороо улам ядуураад байдгийн шалтгааныг та эндээс олж уншина. Тэрээр “Өнөөдөр Америкийн ихэнх нутагт ядуусын амьдралын үндсэн баримт бол ажлын хөлс халамжаар олгодог TANF (Гачигдалтай гэр бүлд үзүүлэх түр тусламж) хөтөлбөрийн тэтгэмж, хүнсний талон, нийтийн байр, нийтийн өмгөөлөгч, чөлөөт цаг ба халамжийн төрийн бусад бүх бараа үйлчилгээнээс доогуур байгаа явдал юм. Ийм нөхцөл байдал үргэлжлэхийн хэрээр гэр бүлийн бодит ядуурал, ялангуяа ядуус бөөгнөрсөн газарт бүр муудах хандлага ажиглагдаж байна” гэжээ.

Өнгөрсөн хэдхэн жилд, ялангуяа Ковид 19 цар тахлын хол хорионоос хойш Монгол орон тэр чигтээ халамжийн сэтгэхүйгээр амьдарч байна. Хөл хорионы нөхөн олговор, эрчим хүчний төлбөр, хувьцааны ногдол ашиг гэх мэт шил шилээ дарсан нийтийн халамж монголчуудын ажил хөдөлмөр эрхлэх урам зориг руу ус цацаж байгааг захын ажил олгогч хэлэх боллоо. Огт бүтээгүй баялгийг төгрөг нэмж хэвлэх замаар тараасаар эцэстээ зуд турхнаар далимдуулж малчдыг нэгдэлжүүлэх хүртлээ дампуурч байгаа Монголын Засгийн газрын бодлого биднийг хаашаа хөтөлж явааг эндээс тодорхой харна. Засгийн газар энэ бүхнээ капитализмыг үзэн ядах хуучны суртал ухуулгыг сэргээх замаар хэрэгжүүлэх гэж оролдож байгаа ч капитализмын бүтээгч мөн чанарын амтанд орсон монголчууд төдий л хайхрахгүй байгаа үнэнийг ч бас эндээс олж уншина. 

Жорж Гилдэр нийгмийн халамжийн олон хөтөлбөрийг судалж үзсэний үндсэн дээр аливаа халамж нийгмийн ядуу давхаргын хувьд ажил хөдөлмөр хийгээд авдаг цалингаас хавьгүй үнэ цэнтэй зүйл болж хувирдгийг тод харуулжээ. Гэхдээ нийгмийн халамжийг ор тас хаяж болохгүй гэж үзсэн бөгөөд ядаж хөдөлмөрийн хөлсний хамгийн доод хэмжээнээс доогуур байж гэмээн сая сөрөг үр дүнд хүрэхгүй гэж үзсэн байна. Нийгмийн халамжийн хэмжээ нь хөдөлмөрийн үнэ цэнээр зогсохгүй гэр бүл төлөвлөлтөд ч шууд нөлөөлдгийгтогтоожээ. Халамжийн хэмжээ нөгөө талаар ажлын байрны өрсөлдөөн бий болгож, хүний ажил хөдөлмөр эрхлэх дур хүслийг “үгүй хийх” хэмжээнд хүрч огт болохгүй ажээ. 

Хүний шуналын бүтээл нь капитализм гэж үзээд өмгөөлж хамгаалахаас жийрхдэг хүмүүст гагцхүү капитализм л нийгмийн бүх шатанд хөгжил цэцэглэлт авчирна гэдгийг Гилдэр хангалттай нотолсон байна. Гилдэр капиталист хөгжлийн үндэс нь ашиг олно гэдэг итгэл найдвараар дэнчин тавьж хөрөнгө оруулалт хийдэг капиталистууд л нийгмийг хөгжил дэвшил, элбэг хангалуун амьдрал тийш чирж явдаг гэдгийг хангалттай нотолжээ.

Тэрээр “Капитализм өгөхөөс эхэлдэг. Шунал, харамч зан, эсвэл өөрийгөө бодон шагнал горьдсондоо ч биш харин энэрэнгүй үзэлтэй нэн ойр бусдын хэрэгцээг хүндэтгэн анхаардаг хүний ухааны сайныг хүссэн, нээлттэй, зоригтой шинж чанараас үүдэлтэй. Социализмын эл хуль өнцөг булан эсвэл хөшингө үхмэл хүнд суртал дунд, бас том бизнесийн орчинд хүртэл хаа сайгүй тааралддаг аминч үзэл хүний нийгэм дэх баялгийн ховорхон бодит эх сурвалжийг үл нээнэ... Авч хэрэглэх бус харин өгөх, эрсдэл гаргах, бүтээх зэрэг чанарууд хамгийн хоцрогдсоноос өндөр хөгжилтэй оронд хүртэл баялгийн гол үйлдвэрлэгч капиталист хүнийг тодорхойлдог” хэмээсэн буй.

Социализм, капитализм хоёрын мөн чанар болоод ялгаа зөрүүг ч томъёолсон байна. “Социализм бид үндэсний зорилгодоо хүрэхэд шаардлагатай ихэнх мэдлэгийг хэдийн эзэмшсэн гэж үздэг. Капитализм нь бид тайлах аргагүй нарийн төвөгтэй, үл мэдэгдэх ба аюултай ертөнцөд амьдарч байгаа, иймээс бид саад бэрхшээлийг байнгын хүчин чармайлт, өрөвч сэтгэл, нээлт ба хайргүйгээр давж чадахгүй гэсэн үзэл санаанд тулгуурладаг... Нэг нь туршилтаар тооцсон хүний хүч чадалд суурилж байгаа бол нөгөө нь өөдрөг үзэл ба итгэлд тулгуурлана. Эдгээр нь дэлхий ертөнцөд өрсөлдөж, бидний хувь заяаг тодорхойлж буй үндсэн үзэл санаанууд” ажээ.

Амьдралыг ганцхан схемээр тодорхойлж болохгүй маш олон талтай. Гэхдээ хүн төрөлхтөн эдийн засгийн систем угсарсан тэр л цагаас өнөө бидний “зүүн” ба “баруун” гэж ялгадаг үзэл санаа үүссэн. Хамгийн ерөнхий утгаар нь ангилсан эдийн засгийн энэ хоёр үзэл баримтлалын ялгаа зөрүүг олж харахад Баялаг ба ядуурал ном бэлээхэн тусална.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (127.0.0.1)
    ард түмний өмчийг хувьчилах буруу!
    2024 оны 04 сарын 25 | Хариулах
iШинэ мэдээ
Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эсэхээ шалгуулахыг шаардаж байна 29 мин Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм 38 мин Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна 53 мин "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна 56 мин Улаанбаатарт бага зэргийн бороо орно, өдөртөө 8-10 хэм дулаан 1 цаг 9 мин Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон гэж байгаа ч үнэндээ өмнөхөөсөө ялгаа алга 2 цаг 3 мин Нийслэлд ашигт малтмал олборлогч 140 аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийж байна 2 цаг 21 мин УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар 2 цаг 22 мин Сүүлийн 10 жилд 608 хүүхэд зам тээврийн ослоор амиа алджээ 2 цаг 22 мин Монголын эрдэмтдийн тооцон бодох математикийн бүтээл Төрийн шагналд нэр дэвшлээ 2 цаг 22 мин ӨНӨӨДӨР: Улаанбаатар хотод Жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн эхэлнэ 2 цаг 24 мин Говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхилж, нийт нутгаар сэрүүсэхийг анхаарууллаа 2 цаг 26 мин Сүхбаатар дүүрэг үерийн гамшгийн үед ашиглах гурван мотопомп худалдан авчээ 16 цаг 56 мин Улаанбаатарын жүдо бөхийн "Их дуулга" тэмцээн болно 17 цаг 2 мин Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуур орчимд их цэвэрлэгээ зохион байгуулна 17 цаг 4 мин Монгол Улсад гэрлэлтийн тоо буурч, гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна 17 цаг 6 мин Нийслэлд "Хотхоны бага сургууль", "Төрөлжсөн ахлах сургууль" байгуулж эхэллээ 17 цаг 7 мин Зарим нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч, хүчтэй салхилахыг анхаарууллаа 17 цаг 8 мин МҮХАҮТ-тай холбоотой сургалтын санхүүжилтийг завшсан хэргийг шалгаж байна 17 цаг 10 мин ОУХБ-ын хөдөлмөрийн хяналтын конвенцуудад нэгдэн орох хуулийн төслийг өргөн мэдүүлэв 20 цаг 58 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж,...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө “Эрдэнэс Монгол”-ын нэрийг өөрчилж, төрийн өмчит 14 компаний... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а... Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатори нээгдэ...
Top