x

Украин ялагдвал юу болох вэ?

The ECONOMIST

УКРАИН ЯЛАГДВАЛ ЮУ БОЛОХ ВЭ?

"Украин ялагдвал яах вэ?" Улам илүү их мөнгө, зэвсэг илгээ гэж Өрнөдийн холбоотнуудаа загнах дуртай хүмүүс нэгэн цагт яг ингэж асуун тулган шаарддаг байлаа. Энэ асуулт нь таамаглал маягийн шаардлага байснаа, гэнэтийн эгзэгтэй өөрчлөлтийн эхэн үе шат шиг болж байна. Дайн хэдэн сар үргэлжилсэний эцэст Оросыг хил рүүгээ түлхэж, Владимир Путиныг доош нь хийх учиртай байсан Украины сөрөг довтолгооны өнгөрсөн жилийн их найдвар унтарлаа. Өнөөгийн мухардмал байдал түрэмгийлэгчийн талд эерэгээр тусах вий, эсвэл Дональд Трамп Америкт засгийн эрхэнд эргэн ирж Орост ялалтын мөнгөн цом гардуулах вий гэсэн айдас илүүтэй зонхилох болов. Хэдийгээр Украин ялагдах нь холын төсөөлөл авч түүнээс дутуугүй айдас цаана нь байна. Европ дайнтай шууд тулахаас ч аймаар зүйл бол Путин эндээс геополитикийн давуу ашиг олбол бүр дор юм болно. 

Украины ялагдал нь Өрнөлийнхний хувьд басамжлал, Суэцийн сувгийн шившигийн* давталт болох болно. Хоёр жилийн турш холбоотондоо ёс суртахууны болон цэрэг, санхүүгийн дэмжлэг үзүүлснээр Америк, Европ магадгүй санамсаргүй байдлаар өөрсдийн итгэл үнэмшлийг эрсдэлд оруулж байна. Тэд заримдаа ийм дэмжлэг үзүүлэхдээ эргэлздэг байсан нь нөхцөл байдлыг сайжруулахын оронд улам дордуулж болзошгүй юм. Либерал улс төрийг шүүмжлэгчдийн дунд “ардчилсан тогтолцоо чинь явж явж өөрийн эрх ашгийг ч хамгаалах чадваргүй” гэдэг баталгааг улам бэхжүүлэв. Орос, бас Хятад, Энэтхэг болон дэлхийн өмнөд хэсэгт Украиныг дэмжигчдийг НҮБ-ын тогтоолоор түлхэн унагаж, ЕХ болон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтаар ч маргаан дэгдээх болно. Газрын зураг зохиогчид Украйны эзлэгдсэн нутгийг Оросынх гэж будах нь үргэлж хүчтэй талынх нь зөв байдаг гэсэн ойлголтыг улам түгээнэ. НАТО-гийн тэргүүн асан Жорж Робэртсон “Хэрэв Украйн ялагдах юм бол манай дайснууд дэлхийн дэг журмыг тогтооно” гэж анхааруулжээ. Ялангуяа тайваньчуудын хувьд харамсалтай нь тэр үнэн хэлсэн байх.

Олон улсын либерал дэг журам тогтооход голлох үүрэгтэй Европын Холбоо энэхүү басамжлалыг бүр ч илүү мэдрэнэ. Украины хөршүүд Америк шиг түргэн дэмжлэг үзүүлээгүй л дээ. Гэвч европчууд удаан боловч найдвартай арга замаар өөрөөсөө шалтгаалж болох бүхнийг хийсэн. Зэвсэг илгээж (эхний ээлжинд зэвсгийн төлбөрийг ЕХ даасан), Украины санхүүг дэмжиж, олон сая дүрвэгсдийг нь хүлээн авч, ОХУ-д олон арван удаагийн хориг тавьж, хий дамжуулах хоолойноос нь татгалзаж, эвслийн улс төрчид эхэндээ боломжгүй гэж үзэж байсан хязгаараа давсан. Тэгсэн ч гэсэн энэ бүх арга хэмжээ хангалтгүй бол ерөөс явуулж буй ажиллагаа тавьсан зорилготойгоо нийцэж байгаа эсэх талаар олон хүн эргэлзэх боллоо. Унгарын Виктор Орбан, Францын Марин Лө Пэн зэрэг популистууд, Путиныг шүтэн бишрэгчид өөрсдийнхөө санааг хамгийн шилдэг нь гэж хашгичина. Одоогоор НАТО-ын зүүн бүсийнхэн ба тус эвслийн бусад улс орнуудын хооронд ялгаа бий. Хэрэв Украин ялагдвал бие биенээ буруутгаж, хорсох болно. "Хулчгарууд" Европыг сааруулж байна гэж Францын шинэхэн харцага Эммануэль Макрон л ширүүн анхааруулснаар өнгө аясыг тэнцвэржүүллээ.

Украины ялагдлын геополитикийн үр дагавар нь ямар ч хамаагүй энхийн хэлэлцээрийн хэлбэрээс хамаарна. Энэ нь эргээд дайны эрчим, эсвэл Трамп дахин сонгогдвол түүний сэтгэлгээнээс шалтгаална. Хэрэв зэр зэвсгээр дутагдсан Украины арми сүйрч, Орос тэдний зүүн нутаг дэвсгэрийг төдийгүй улс орныг бүхэлд нь эзлэн, магадгүй Беларусь маягийн утсан хүүхэлдэйн дэглэм дор хяналтаа тогтоовол? Чингэвэл түрэмгийлэгчид илүү олон мянган километрээр ЕХ-той хиллэх болно. За яахав, Украин хагас нутгаа Орост алдаж хязгаарлагдмалялагдал хүлээлээ гэж бодъё, тэгсэн ч гэсэн Украины цаашдын үргэлжлүүлэх үйл ажиллагаа, "гомдол" нь мэдрэлийн ядаргаа хэвээр байх болно. Путин ажлаа дуусгах хүртэл хэр удах вэ? Ийм нөхцөлд олон сая украинчууд боломж ашиглан дүрвэж. магадгүй. ЕХ-ны ирээдүйн төрх өөрчлөгдөнө. Украйны тэлэх амлалт нь бүрэн ялалтыг илтгэнэ. Дайны үр дүнд өөртөө нэгтгэх тухай саналууд нь сэргэж байсан Баруун Балканы орнууд ч мөн л эргээд эргэлзээтэй төлөвт байна.

Гэм буруу, ичгүүр шившгээс гадна Европ айдас түгшүүр дор амьдрах болно. Халдлага түрэмгийлэл улам наашлах болов уу? НАТО холбоотон орнуудаа хамгаалах арга хэмжээ авах болов уу? Дайн дэгдээх оролдлого наад зах нь боломжтой юм шиг харагдана. Украин руу довтлоход ашигласан шалтгаа Путин давтан, Балтийн орнууд дахь нацизм гэж ярих болов, үнэхээр ч энэ гурвалын хүн амд орос хэлтэн олон бий. Оросын арми Европт хамгийн шилдэг нь гэвэл жилийн өмнөхөн элэг хөшөөдөг, тэд ядахнаа Украинаас дээрдэх цэргийн хүчгүй шүү дээ гэж шоололдож байв. Оросын хүн хүчний нөөц хангалт маш түргэн, тэр бүү хэл дайснаасаа хавьгүй илүү хурдан хангалт хийх чадвартай нь харагдсан тул өнөөдөр шоолохтой манатай болж байна. ноён Путиныг ялсан Оросын арми нь “21-р зууны байлдааны аугаа ур чадвартан, эзлэн авах цор ганц хүч” хэмээн өргөмжлөнө. Ингээд хэрэв тэрээр Украины төрийг удирдахаар болчихвол түрэмгийлэл үйлдэх чадвартай цэргийн машин нь хоёр дахин хүчирхэг болно. Түүнийг Америкийн сул дэмжлэгтэй, зэвсгийн нөөц хомсдолтой ичимхий европчууд эсэргүүцсэн болох л байх.. Польш, Герман улсууд өөрсдийгөө хамгаалах цөмийн хүчинтэй болох байж гэдгээ ойлгох болов уу? 

Украин ялсан ч Европ өөрчлөгдөх ёстой. "Энх тайвны төсөл"-ийн гол цөм нь дайн хийх боломжгүй юм гэхэд ядаж байгаа бодит ертөнцдөө дасан зохицох ёстой. НАТО энэ сард 75 жилийн ойгоо тэмдэглэж байгаа ч Америк нутаг дэвсгэрийнх нь бүрэн бүтэн байдлын баталгаа байсаар байна гэсэн европчуудын эвслийн ирээдүй тодорхойгүй байна. Хүйтэн дайн дуусанаар “энх тайвны ноогдол ашигаа” хүртэцгээсэн хэдэн арван жилийн дараа батлан хамгаалахын төсвөө нэмэгдүүлэх ёстойгоо дөнгөж ойлгоод хэрэгжүүлж эхлэх шиг боллоо. 

Гэвч, хэрэв Орос улс хагас ялагчаар тодрох юм бол өөрчлөлтүүд Европт илүү таагүй, урьдчилан таамаглах аргагүй байдлаар тулгарах болно. Хэрэв дахин дайн эхлүүлэхгүй гэж Путин амласан бол Украины зарим хэсгийг хяналтандаа авснаар түрэмгийллийнхээ төлөө урамшуулан шагнагдсан тэрэнтэй гэрээ байгуулахыг эрэлхийлэх нь хуурамч аюулгүй байдал л бий болгоно. “Украин ялагдвал яах вэ?” гэсэн асуултад Европын хариулт энгийн байх учиртай: "Ингэх ёсгүй!".

The ECONOMIST

* Сүэцийн сувгийн шившиг – 1956 онд Египтийн Ерөнхийлөгч Гамал Насэр Сүэцийн сувгийн гадаадын компанийг хураан авснаар Британи, Франц, Израилийн цэрэг сувгийг эргүүлж авахаар Египтэд цөмөрсөн. Гэвч үүнийг АНУ дэмжээгүй, ЗХУ эсэргүүцсэн, НҮБ тогтоол гаргаснаар европчууд цэргээ татан ичгэвэртэй байдалд орсон.

Орчуулсан: baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (127.0.0.1)
    бузар америк барууныхан сөнөх нь гарцаагүй!
    2024 оны 04 сарын 16 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    орос ялах нь гарцаагүй тэд үнэний төлөө тэмцэж байгаа бурхан оросын талд!
    2024 оны 04 сарын 16 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 15 цаг 28 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top