x

АН алдарт 10 хувиа амлавал сонгуульд ялна

Өнгөрсөн найман удаагийн сонгуулиар тавд нь МАН дангаар засаглаж, хоёрт нь АН, 2004-2008 онд хамтарсан Засгийн газар байгуулж байлаа. Ингээд харахаар өнгөрсөн 32 жилийн ихэнх хугацаанд МАН Засгийн эрхийг барьж иржээ. Харин ард иргэдэд ээлтэй, улс оронд ашигтай бодлого аль нам нь хэрэгжүүлж ирэв гээд дэнсэлбэл цөөхөн жил засаг барьсан ч АН-ын бодлого торойгоод гараад ирдэг юм. Хамгийн сүүлд Н.Алтанхуягийн Засгийн газар яаж бужигнуулсныг иргэд өнөөдөр ч нэхэн санадаг. Хоёр жил гаруйхан хугацаанд энд тэндгүй үйлдвэр үйлчилгээ сэргэж, аж ахуйн нэгжүүд өндийж, үнийн болон татварын дарамтгүй сэвхийсэн цаг үе байсан.

Түүний өмнөх, 2004 оны сонгуулиар байгуулагдсан хамтарсан Засгийн газрын үед АН-аас татварын шинэ бодлогыг танилцуулж байв. Энэ нь өнөөх алдарт “Дөрвөн 10”-ын бодлого. Ерөөсөө л татварыг 10 хувьд барих тухай байлаа. Өнөөдрийн татварын төрлүүд дотроос хамгийн өндөр хувьтай нийгмийн даатгалын шимтгэлийг тэд 19 хувиас 10 хувьд буулгаж, аж ахуйн нэгж, иргэдийн нуруун дээрээс том ачааг таягдан хаяж байсан юм. Тэд энэ бодлогоо танилцуулсан, хэрэгжүүлсэн, үр дүн гарсан. Тиймдээ ч ард түмний дунд АН-ын 10 хувь гэж одоог хүртэл яригддаг юм.

Харин өнөөдөр татварын хувь хэмжээ 46 хувьд хүрчихлээ. ХХОАТ 10 хувь, нийгмийн даатгалын шимтгэл 26 хувь гээд л яваад өгнө. Олсон орлогынхоо талыг нь улсад тушааж байна. Иргэн Навчаа үйлчилгээний байгууллагад өдрийн 12 цагаар ажиллаад сарын дараа нэг сая төгрөг авлаа гэж бодоход 460 мянгөн төгрөг нь татварт шууд суутгагддаг. Ажилчны гар дээр 600 гаруйхан мянган төгрөг л ирдэг. Аж ахуйн нэгжид ч ялгаагүй, татварын хамгийн том дарамт ирсээр байна. Тиймээс энэ сонгуулиар татварын асуудлыг хөндсөн нам л ялалт байгуулна. Ялангуяа үүнийг АН л хийж, хэрэгжүүлж чадна.

МАН-ын хувьд зүүний үзэл баримтлалтай нам. Онолын хувьд энэ нь нийгмийн эрх тэгш байдлыг хангаж, доод давхаргын амьдралыг дээшлүүлэхэд чиглэсэн үзэл баримтлал. Товчхондоо, баячуудын хөрөнгийг хурааж ядууст өгдөг. Ийм үед хүмүүс ажил хийдэггүй, хөрөнгө хуримтлуулдаггүй, баялаг бүтээдэггүй юм. Хийе гээд эхлэхэд өнөөдрийнх нь татварын хүнд бодлогоор дарамталж нураадаг. Эсвэл төрд хурааж авна. Нийгмийн эмзэг бүлгийнхнийг тэтгэнэ, халамжийн бодлого явуулна. Зүүний үзэл баримтлалтай намуудын үйл ажиллагааны сонгодог жишээ энэ.

Харин барууны үзэл бол үүний эсрэг. Татвараа буулгана. Татвар буурахаар хөрөнгө хуримтлагдана, баялаг бий болно. Хүмүүс хөлжинө. Ерөөс хүн ядуу байхыг хүсдэггүй. Та ч, би ч өнөөдөр өнгөтэй, мөнгөтэй байхыг дор бүрнээ хүсч тэмүүлж буй. Энэ бол нийгэм бий болсон цагаас үүссэн хүн төрөлхтний мөнхийн хүсэл. Тиймээс ардчилсан нийгэмд шилжсэн улс орон энэ үзэл баримтлалаараа тууштай явахад хөгжих энүүхэнд байдаг. Манай орон ядуу хоосон байгаад байдаг нь ардчилсан барууны үзэлд тууштай байж чадаагүйн гор юм. Болж өгвөл буцаад социализмдаа машинаа унаад орчих санаатай. Даанч социализмд орвол машиныг нь хураагаад авчихна гэдгийг мэддэггүй, мэддэг нэг нь аль хэзээний мартчихсан.

Харин коммунизмаас угшилтай нам энэ хүслийг нь дөгөөн хөөрөгдөж сонгууль бүрээр иргэдийнхээ эдийн засагтай гэж тунхаглаад 30 гаруй жилийг үдчихээд байгаа ч өнөөдөр бид 47 хувийн татварын дарамт дор ажиллаж, амьдарна гэдэг залхаан цээрлүүлэлт юм. Иргэд, аж ахуйн нэгжүүд үүнд сөхөрч байна, ядарч байна. Ингээд ирэхээр баялаг, хөрөнгө бий болгосон цөөхөн хэсгээ үзэн ядаж, хавчин гадуурхдаг болдог юм байна. Иймээс л АН-ын татварын 10 хувийн бодлого л өнөөдөр тохиромжтой байна. АН өмнөх амлалтаа сэргээх ёстой.

Энэ удаагийн УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр 27 нам, хоёр эвсэл албан ёсоор бүртгүүлээд байгаа. Эндээс харахад жинхэнэ сонгууль МАН болон АН-ын хооронд л өрнөнө. Харин бусад жижиг намуудын хувьд амлалт гэхээс илүү цөөн хэдэн сандал суудлын төлөөх л өрсөлдөөн байх нь дамжиггүй. Тэд төрийн бодлогод нөлөөлөх хэмжээний сандал суудал автлаа өдий. Тийм учраас л АН-ыг арван хувиа амла гээд байгаа юм.

МАН-ын хувьд түүх нь тодорхой. Оросуудаас угшилтай зүүнийг баримтлагч нам. Харин жинхэнэ ард түмний хүсэл эрмэлзлээр бий болсон нь Ардчилсан нам. Энэ нам гэхдээ нийгэмд нэр хүндээ алдаж буй нь үнэн. Лидерүүд нь хоорондоо толхилцож, тамга тэмдэг, сандал суудлын маргаанаар өнгөрсөн дөрвөн жилийг үдсэн. Гэхдээ тэдэнд ямартаа ч төр барих хэмжээний зангараг хийгээд чадвар байдаг юм. Үүнийгээ ч тэд хоёр удаагийн засгийн эрхээр харуулчихсан улс төрийн том хүчин. Тэгэхээр өнөөдөр ч АН-д боломж бүрэн байна гэсэн үг. Тэд татварын бодлогоо бариад гараад ирэхэд л ард түмэн дэмжээд явуулна.

Б.ЭНХЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эсэхээ шалгуулахыг шаардаж байна 31 мин Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм 40 мин Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна 55 мин "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна 58 мин Улаанбаатарт бага зэргийн бороо орно, өдөртөө 8-10 хэм дулаан 1 цаг 11 мин Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон гэж байгаа ч үнэндээ өмнөхөөсөө ялгаа алга 2 цаг 5 мин Нийслэлд ашигт малтмал олборлогч 140 аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийж байна 2 цаг 23 мин УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар 2 цаг 24 мин Сүүлийн 10 жилд 608 хүүхэд зам тээврийн ослоор амиа алджээ 2 цаг 24 мин Монголын эрдэмтдийн тооцон бодох математикийн бүтээл Төрийн шагналд нэр дэвшлээ 2 цаг 24 мин ӨНӨӨДӨР: Улаанбаатар хотод Жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн эхэлнэ 2 цаг 26 мин Говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхилж, нийт нутгаар сэрүүсэхийг анхаарууллаа 2 цаг 28 мин Сүхбаатар дүүрэг үерийн гамшгийн үед ашиглах гурван мотопомп худалдан авчээ 16 цаг 58 мин Улаанбаатарын жүдо бөхийн "Их дуулга" тэмцээн болно 17 цаг 4 мин Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуур орчимд их цэвэрлэгээ зохион байгуулна 17 цаг 6 мин Монгол Улсад гэрлэлтийн тоо буурч, гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна 17 цаг 8 мин Нийслэлд "Хотхоны бага сургууль", "Төрөлжсөн ахлах сургууль" байгуулж эхэллээ 17 цаг 9 мин Зарим нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч, хүчтэй салхилахыг анхаарууллаа 17 цаг 10 мин МҮХАҮТ-тай холбоотой сургалтын санхүүжилтийг завшсан хэргийг шалгаж байна 17 цаг 12 мин ОУХБ-ын хөдөлмөрийн хяналтын конвенцуудад нэгдэн орох хуулийн төслийг өргөн мэдүүлэв 21 цаг 0 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж,...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө “Эрдэнэс Монгол”-ын нэрийг өөрчилж, төрийн өмчит 14 компаний... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а... Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатори нээгдэ...
Top