x

Хашаа хороогоо цэвэрлэх, аялал зугаалгаар явахдаа ил гал гаргахгүй байхыг анхааруулав

УОК-оос шар усны үер болон ой, хээрийн түймрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. 

УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү:

-Цаг уур, орчны шинжилгээний газраас дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар улсын хэмжээнд төмөр зудтай нэг сум, цагаан зудтай зургаан аймгийн 17 сум, цагаанаар зудархуу долоон аймгийн 13 сум, нийслэлийн нэг дүүрэг байна.

Одоогоор малын хорогдол 6.3 саяд хүрсэн. Энэ нь нийт малын 6.9 хувьтай тэнцэх тоо юм. Цаг агаар дулаарч байгаа учраас голуудын сав нутгаар шар усны үеэр буух эрсдэл өндөр байна. Өнөөдрийн байдлаар Сэлбэ, Санзай орчимд мөсөн дээгүүр устай байна. Сэлбэ, Дамба орчмын усны түвшин 131 см байгаа юм.

2024 он гарснаар давхардсан тоогоор нийслэлийн есөн дүүрэг, 10 аймгийн 14 суманд голын халианы усанд автсан дөрөв, гүний болон хөрсний шар усанд автсан 88 тохиолдлын дагуу Онцгой байдлын алба хаагчид ажилласан. 

Нийслэлийн Онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа Д.Оюунбат: 

-2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш шар усны дуудлага 110 удаа ирсэн. Шар усны үерийн эрсдэлтэй бүсэд буусан 388 айл өрх зөвшөөрөлгүй, 1,487 айл өрх зөвшөөрөлтэй боловч эрсдэлтэй бүсэд амьдарч байгаа. 

Одоогоор 521 алба хаагч, 138 машин механизмтай 10,000 орчим тонн усыг соруулж, 5,600 тонн суваг татаж, зургаан гүүрний сувагчлалыг гаргаж, 150 тонн мөс зөөвөрлөсөн. 10 орчим тонн лаг шаврыг зөөвөрлөсөн байна. 

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр: 

-Энэ онд улсын хэмжээнд зургаан аймгийн 10 суманд 12 удаагийн ой, хээрийн түймэр гарсан. Өчигдөр гарсан Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Асгат сумын түймрийг өнөөдөр өглөө унтраасан. 

Сүхбаатарын Эрдэнэцагаан суманд гарсан түймэр нь айлын өвөлжөөнөөс эхэлсэн гэх мэдээлэл Онцгой байдлын ерөнхий газарт бүртгэгдсэн. ОБЕГ-аас хүргэж буй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдээллийг иргэд өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэглэх шаардлагатай байна. 

Өчигдөр Улаанбаатар хотод шар өвсний түймрийн гурван удаагийн дуудлага бүртгэгдсэний дагуу НОБГ-ын алба хаагчид ажилласан. Хаврын дулааны улиралд хашаа хороогоо цэвэрлэх, аялал зугаалгаар явах үедээ байгаль орчинд ил задгай гал гаргахгүй, татсан тамхи болон чүдэнзний ишийг хаяхгүй байхыг анхааруулж байна гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 9 цаг 14 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 9 цаг 49 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 11 цаг 28 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 11 цаг 38 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 11 цаг 45 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 12 цаг 46 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 12 цаг 49 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 12 цаг 53 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 12 цаг 57 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 13 цаг 0 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 13 цаг 2 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 13 цаг 5 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 15 цаг 31 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 15 цаг 37 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 15 цаг 45 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 15 цаг 49 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 15 цаг 57 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 16 цаг 0 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 16 цаг 5 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 16 цаг 13 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ...
Top