x

Сонгогч хэрсүү болох л сүүлчийн найдвар…

Дөрөвдүгээр сарын 1 болоод, манайх л болсон хойно хошин, инээдтэй дурсамж яриа, нэгнийгээ хуурсан марзан үг шидэлцэж өнгөрөөв. Тэр дунд нэгэн төрийн түшээ “Сүүлийн найман жил өдөр бүр дөрөвдүгээр сарын 1 байлаа” гэжээ.

Монголын улс төр, улстөрчдийг шүүмжилсэн хэрэг л дээ. Улс орон ядуу буурай байна. Эдийн засаг хүнд байна. Авлига, албан тушаалын хэрэгтнүүд шударгаар шүүгдэхгүй байна. Өргөн хэрэглээний барааны үнэ тэнгэрт хадаж байна. Иргэд сөхөрсөөр л байна. Ерөөсөө энэ тухай өнөөдөр ч яриагүй. Саяхнаас ч ийм болоогүй. Урт удаан жилийн улс төрийн доройтлын үр дагавар.

Манай улстөрчид ёс зүйгүй, ёс суртахуунгүй. Улс төрд гарсан л бол эрээ цээргүй улсын төсвөө тонож ирлээ. Албан тушаалаа ашиглах нь байдаг л үзэгдэл болчихлоо. Эцсийн дүндээ бид хөгжлийн бүхий л үзүүлэлтээр ухарч байна. Ингээд харахаар “Өдөр бүр дөрөвдүгээр сарын 1” болж байхад иргэд бид юу хийж, хаана байв гэж асуухад хүрч байгаа юм.

Энэ нийгмийн, төрийн хамгийн гол хүч иргэд, ард түмэн байдаг. Иргэн дор бүрнээ болохгүйг хурцаар харж, шүүмжилж засч залруулахын төлөө зүтгэх сэтгэлтэй болмоор байна. “Би болж байвал бусад нь хамаагүй” гэдэг үзлээ таягдан хаяад улсынхаа, үр хүүхдийнхээ төлөө хөдөлмөөр байгаа юм.

Удахгүй сонгууль болно. Нэр дэвшигчдийн амлалт, мөрийн хөтөлбөрийг бүрэн уншихаас бидний үүрэг эхэлнэ. Мөнгө төгрөг, аар саархан зүйлд хууртаж болохгүй. Сонгогч хэрсүү болох л сүүлчийн найдвар байдаг. Түүнээс улс төр “цэвэршиж”, мөнгө, эрх мэдлээ орхихгүй. Орхидог ч үгүй, улс төр ийм л байдаг.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эсэхээ шалгуулахыг шаардаж байна 27 мин Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм 37 мин Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна 51 мин "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна 55 мин Улаанбаатарт бага зэргийн бороо орно, өдөртөө 8-10 хэм дулаан 1 цаг 8 мин Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон гэж байгаа ч үнэндээ өмнөхөөсөө ялгаа алга 2 цаг 2 мин Нийслэлд ашигт малтмал олборлогч 140 аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийж байна 2 цаг 20 мин УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар 2 цаг 21 мин Сүүлийн 10 жилд 608 хүүхэд зам тээврийн ослоор амиа алджээ 2 цаг 21 мин Монголын эрдэмтдийн тооцон бодох математикийн бүтээл Төрийн шагналд нэр дэвшлээ 2 цаг 21 мин ӨНӨӨДӨР: Улаанбаатар хотод Жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн эхэлнэ 2 цаг 23 мин Говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхилж, нийт нутгаар сэрүүсэхийг анхаарууллаа 2 цаг 25 мин Сүхбаатар дүүрэг үерийн гамшгийн үед ашиглах гурван мотопомп худалдан авчээ 16 цаг 55 мин Улаанбаатарын жүдо бөхийн "Их дуулга" тэмцээн болно 17 цаг 1 мин Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуур орчимд их цэвэрлэгээ зохион байгуулна 17 цаг 3 мин Монгол Улсад гэрлэлтийн тоо буурч, гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна 17 цаг 5 мин Нийслэлд "Хотхоны бага сургууль", "Төрөлжсөн ахлах сургууль" байгуулж эхэллээ 17 цаг 6 мин Зарим нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч, хүчтэй салхилахыг анхаарууллаа 17 цаг 7 мин МҮХАҮТ-тай холбоотой сургалтын санхүүжилтийг завшсан хэргийг шалгаж байна 17 цаг 9 мин ОУХБ-ын хөдөлмөрийн хяналтын конвенцуудад нэгдэн орох хуулийн төслийг өргөн мэдүүлэв 20 цаг 57 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж,...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө “Эрдэнэс Монгол”-ын нэрийг өөрчилж, төрийн өмчит 14 компаний... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а... Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатори нээгдэ...
Top