x

Шинээр ажилд орж буй автобусны жолооч нарт тамхи татахгүй, утсаар ярихгүй байх шаардлага тавьжээ

Нийтийн тээврийн үйлчилгээний жолооч нарын хүрэлцээг нэмэгдүүлэхээр В, С ангиллын жолооны эрхтэй иргэдийг "Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ-ын сургалтын төвд бүртгэж, автобусны мэргэшсэн жолоочийн сургалтад үнэ төлбөргүй хамруулж буй.

Сургалтад нийт 1,807 иргэн бүртгүүлснээс эхний ээлжид 400 гаруй нь хамрагдаж, одоогийн байдлаар 129 нь сургалтаа дүүргэж, нийтийн тээврийн үйлчилгээнд жолоочоор ажиллаж эхэлжээ.

Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Тээвэрлэлт үйлчилгээний хэлтсийн дарга С.Нямдорж "Сургалтын хүрээнд мэргэшлийн мэдлэг, дадлага олгохоос гадна нийтийн тээврийн стандартыг хэрэгжүүлэх, дүрэмт хувцсаа өмсөх, тамхи татахгүй байх, утсаар ярихгүй байх зэрэг шаардлагыг хэлж, мэдээлэл өгч байгаа.

D ангилалтай, дадлага туршлагатай олон иргэн манай байгууллагад хандаж, ажиллах хүсэлтээ өгч байна.

Жолооч нар Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу өдрийн найман цагаар, хоёр ээлжээр ажиллаж байгаа бөгөөд засвар үйлчилгээ, угаалгад оролцолгүй, мэргэшсэн ажилтнууд гүйцэтгэж байгаа юм.

Ажлын өдрүүдэд манай нэгтгэлээс үйлчилгээнд явж буй 350 автобусыг өдөр тутам угааж, цэвэрлэдэг" хэмээлээ.

Автобусны мэргэшсэн жолоочийн сургалтыг энэ оныг дуустал зохион байгуулж, бүртгүүлсэн нийт иргэдийг бүрэн хамруулах аж.

Нийтийн тээврийн автобусны жолоочийн цалин сард 1.5-2.5 сая байсныг 3-3.5 сая төгрөг болгожээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Zanaa (172.69.252.153)
    САЙН БАЙНА УУ, БЭЛЭН МӨНГӨ АВДАГ ХЭВЭЭРЭЭ БАЙНА.
    2024 оны 04 сарын 04 | Хариулах
    • Хүмүүс өөрсдөө бэлэн мөнгө өгөхгүй бол болоошдээ картаа цэнэглээд суувал болоош тэр хүмүүс та нараас заавал мөнгө өг гэж хэлээгүй л байх
      2024 оны 04 сарын 04
    • ;;;
      хэнд хамаатай юм бэ
      2024 оны 04 сарын 04
iШинэ мэдээ
Ж.Цэвээнжав: Шатахууны үнийг чөлөөлж, тусгай зөвшөөрлийг цуцлах хэрэгтэй 9 цаг 57 мин Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслөөр тодруулга хийлээ 10 цаг 47 мин "Ногоон автобус"-ны хэргийн хохирлыг бүрэн төлж барагдуулжээ 2026-04-10 6042 аж ахуйн нэгжийн битүүмжилсэн дансыг нээлээ 2026-04-10 Цонх, шилэн фасадын гаалийн хэмжих нэгжийг квадрат метрээр тооцдог боллоо 2026-04-10 Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулах нэгдсэн төвийг нээлээ 2026-04-10 Ахлах ангийн сурагчдад инженер мэргэжлийг танилцуулах өдөрлөг боллоо 2026-04-10 ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан яамны албан хаагчидтай уулзлаа 2026-04-10 УИХ-ын даргыг намаас түдгэлзүүлэх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 2026-04-10 Баянгол дүүргийн Чингүнжавын гудамжийг тохижууллаа 2026-04-10 Дөрөвдүгээр сарын 11-нд ихэнх нутгаар салхи шуургатай байна 2026-04-10 Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын Элчин сайдтай уулзаж, дизель түлш хөнгөлөлттэй авах хүсэлт тавилаа 2026-04-10 Дэлхийн 33 улс усны хомсдолд орж, ирээдүйд усны төлөөх мөргөлдөөн гарч болзошгүйг анхаарууллаа 2026-04-10 Сагсан бөмбөгийн “Хүслийн цом” тэмцээнд 52 дугаар сургуулийн баг түрүүллээ 2026-04-10 Нийслэлд скүүтер, мопедын хөдөлгөөнийг хязгаарлах захирамж хэрэгжиж эхэллээ 2026-04-10 "Улаанбаатар марафон" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно 2026-04-10 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Багануур" ХК-ийн уурхайчидтай уулзлаа 2026-04-10 АТГ ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг бүрэн цахимжуулна 2026-04-10 "Ногоон автобус"-ны хэргийг шалгаж дуусан прокурорт шилжүүллээ 2026-04-10 Меланиа Трамп Ж.Эпштейнтэй ямар ч холбоогүй гэдгээ албан ёсоор мэдэгдэв 2026-04-10
iИх уншсан
"Цэвэр хөрсний шим": Хоршоологчдын нийлүүлсэн хөрөнгө ганц х... Газрын ховор биш гэхдээ чухал элемент Б.Хэрлэн: Албан тушаалын төлөөх тэмцэл л болоод байна Уг нь МАН ард түмэндээ очиж яваа л гэсэн... Х.Баасанжаргал: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэг ч удаа парламента... “Бодь”-д барьцаалагдсан Засгийн газар гэдэг нь бодитой болоо... ТУЛГА Ялсан нь түүхээ зохиодог Гаднах төрх бус, дотоод сэтгэлээ сайжруулъя Д.Цогтбаатар: Засгийн газар дутагдлаа шоу, пи-ар, магтаалаар... Ховд аймгийн барилгачдын зөвлөгөөн боллоо Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн барилга угсралтын ажил энэ ... Нийслэлийн 9 дүүргийн хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй бай... АИ-92 шатахууны үнийг тогтворжуулж, АИ-95 болон дизель түлшн... Улсын хэмжээнд 4.2 сая эх мал төллөж, төл бойжилт 99 хувьтай... Э.Номуундарь боксын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнг... Нийслэлд 5016 тонн нөөцийн мах худалдаалж байгаа бөгөөд цааш... ХХОАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлж... Р.Сэддорж: Эдийн засгийн нөхцөл байдал “Хавар цагийн шуурга ... Татварын өрөөс болж хаагдсан 12,100 ААН-ийн дансыг нэг сарын...
Top