x

Сум, хороо бүрд гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллуулахаар болжээ

Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн 2024 оны анхдугаар хурал өчигдөр болж, энэ онд тус зөвлөлөөс хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгах саналуудыг хэлэлцлээ.

Мөн Хүүхэд хамгааллын хуулийн шинэчилсэн найруулгыг танилцуулж, хүүхдийн тоглоомын талбайн стандартын хэрэгжилт, хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийн байдлын талаар танилцуулсан юм.

Хүүхэд хамгааллын хуулийн шинэчилсэн найруулга энэ оны нэгдүгээр сарын 13-нд батлагдсан бөгөөд есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Шинэчилсэн найруулгаар хуулийн үйлчлэх хүрээг өргөжүүлж, хүүхдийг үл хайхрах хүчирхийлэл болон үе тэнгийн дээрэлхэлтийг хуульчилсан байна.

Мөн нэгжийн Засаг дарга нарын хүүхэд хамгааллын чиглэлийн чиг үүрэгт өөрчлөлт орсон тул энэ чиглэлийн үйл ажиллагаа, арга хэмжээг өргөжүүлэн хэрэгжүүлэх боломжтой болжээ. Энэ хүрээнд сум, хороо бүрд гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллах бөгөөд нийслэлд 387, орон нутагт 592 нийгмийн ажилтан ажиллуулах юм. Тус хуулиар хүүхэд хамгааллын үйлчилгээг шинэчилж, шуурхай тусламжийн үйлчилгээ, хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээ, урьдчилан сэргийлэх үйлчилгээ гэсэн гурван хэлбэртэй байхаар тусгасан байна.

"487 хүүхдийн тоглоомын талбайд шалгалт хийхэд суурилуулалт болон холбох хэрэгсэл дутуу зэрэг нийтлэг зөрчил илэрчээ" 

2020 оноос хойш нийслэлийн хэмжээнд буй хүүхдийн тоглоомын 976 талбайд судалгаа хийжээ. Уг судалгаагаар 803 нь стандартын шаардлага хангаагүй буюу ашиглалтын шаардлага хангахгүй, засвар үйлчилгээ дутагдалтай гэсэн нийтлэг зөрчил илэрсэн байна. Улмаар 2022 онд Хотын стандартын хүрээнд Хүүхдийн тоглоомын талбайн стандартыг дээрх үзлэг шалгалт, судалгаанд үндэслэн боловсруулж, НИТХ-аар батлуулсан юм.

Шинэ стандарт батлагдсан тул 2023 онд хүүхдийн тоглоомын 487 талбайд шалгалт хийхэд гадаргууг хатуу хучилттай гүйцэтгэсэн, бүрэн бус буюу ашиглалтын шаардлага хангахгүй, суурилуулалт болон холбох хэрэгсэл дутуу эсхүл ил гарсан боолтыг далдлаагүй, тохиромжгүй байрлалд байгуулсан зэрэг нийтлэг зөрчил илэрчээ. Үүнтэй холбоотойгоор илэрч буй зөрчлийг арилгах, стандартын шаардлагад нийцүүлэх зөвлөмж, мэдэгдлийг Хотын стандарт, хяналтын газраас холбогдох нутгийн захиргааны байгууллагууд болон Сууц өмчлөгчдийн холбоодод хүргүүлэн, арга зүйгээр ханган ажилласан байна.

"Хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлийн байгууллага байхгүй"

Дэлхий даяар эрүүл мэндийн салбарт ажиллагсдын ердөө нэг хувь нь сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг аж. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хувьд кабинет, тасгийн түвшинд 11 байгууллага сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлийн байгууллага байхгүй.

Хүүхэд хамгааллын хүрээнд гэр бүлийн хүчирхийлэл, өсвөр насны жирэмслэлт болон сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг чухалчлах шаардлагатай байгааг Нийслэлийн Засаг даргын орлогч, Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн дэд тэргүүн О.Номинчимэг онцлов.

Зөвлөлийн гишүүдийн зүгээс хүүхэд хамгааллын байгууллагууд дахь сэтгэл зүйчийг нэмэгдүүлэх, сэтгэл зүйчдийг чадавхжуулан, цалин, нийгмийн хангамжийг сайжруулах, хүүхдүүдийн дундах электрон тамхины хэрэглээ, бэлгийн боловсролд онцгойлон анхаарах зэрэг саналыг хэлж байлаа. Мөн зөвхөн хүүхэд хамгааллын чиг үүргийн гэлгүй бүх байгууллага санал санаачилга гарган, манлайлж ажиллах хэрэгтэйг онцолсон юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 2 цаг 52 мин Монтенегро улсын түүхийн товч 3 цаг 1 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 3 цаг 7 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 3 цаг 12 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 3 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 3 цаг 19 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 4 цаг 14 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 18 цаг 5 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 18 цаг 9 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 18 цаг 32 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 18 цаг 39 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 19 цаг 1 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 19 цаг 9 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 19 цаг 32 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг...
Top