x

П.Сайнзориг: Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулснаар Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй

Улаанбаатар хотын 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан дагуул 13 хот байгуулахаар төлөвлөжээ.

Энэ хүрээнд Хөшигийн хөндийд Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулахаар болоод буй. Улаанбаатар хотын хүн ам 2040 он гэхэд 2,248,000-д хүрэх тооцоо гарснаас 440,000 нь дагуул хотод суурьшина гэж тооцоолсон аж.

Шинэ Зуунмод хотын 31,000 га талбайд

  • Эдийн засгийн чөлөөт бүс

  • Олон нийт, худалдаа, үйлчилгээний бүс

  • Шинэ Зуунмод хотын төв, засаг захиргааны бүс

  • Оюутны хотхон, судалгаа шинжилгээний төв

  • Худалдаа, бөөний төв

  • Тээвэр логистик, үйлдвэрлэлийн бүс

  • Олон улсын нисэх онгоцны буудал, агаарын каргоны бүс

  • Аж ахуй, нөөц бүс гэсэн найман бүсийг байгуулахаар төлөвлөжээ.

Дагуул хот байгаалах талаар Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Шинэ Зуунмод хотын зарим бүтээн байгуулалт өрнөж эхэлсэн ч цаашдын эрх зүйн орчныг тодорхой болгох шаардлагатай байна.

Хот байгуулахдаа хүний эрхийг хангаж, эдийн засгийг зөв төлөвлөн, зах зээлийг оновчтой хуваарилах хэрэгтэй. Дагуул хотын ерөнхий хууль байж болох ч дагуул хот бүрийн төлөвлөлт, цаашдын концепц, үйл ажиллагааны чиглэл нь ялгаатай, өөр өөрийн онцлогтой учраас Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулж байна.

Уг хуулийн төслийг УИХ-аар батлуулснаар бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, суурь дэд бүтцийг хийх боломжтой болно. Уг дагуул хотыг байгуулснаар Улаанбаатар хотын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй ч тодорхой хэмжээгээр эерэг нөлөө үзүүлж, эдийн засгийн суурийг нэмэгдүүлэх юм” хэмээлээ.

Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд scsezd@gmail.com цахим хаягаар дамжуулан саналаа хүргүүлэх боломжтой бөгөөд танилцуулгыг ЭНД дарж үзэж болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 2 цаг 46 мин Монтенегро улсын түүхийн товч 2 цаг 55 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 3 цаг 1 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 3 цаг 6 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 3 цаг 10 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 3 цаг 13 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 4 цаг 8 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 17 цаг 59 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 18 цаг 3 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 18 цаг 26 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 18 цаг 33 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 18 цаг 55 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 19 цаг 3 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 19 цаг 26 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top