x

ЗГХЭГ-ын даргын хэлсэн ДОЛООН ХУДАЛ

ДОЛООН ХУДАЛ

Сүүлийн өдрүүдэд гурилын асуудлаар нийгмийг хувааж талцуулсан, үл ойлголцол үүсгэсэн үйл явдлыг Монгол улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д. Амарбаясгалан (МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга) хэвлэл мэдээллээр сонгуулийн хар пиар идэвхтэй хийж байгаа билээ. Түүний олон нийтэд ор үндэслэлгүй худал тоо баримтууд цацаж УИХ-ын гишүүдийг хууран мэхэлж, өөрийн санаачилсан хуулиа батлуулах гэж улайран зүтгэж буй явдлыг няцаах үүднээс бодит тоо, тооцоолол бүхий дараах тайлбарыг хийх нь зүйтэй гэж үзэж энэхүү нийтлэлийг бичлээ.

Сайд Д. Амарбаясгалангийн хэлснээр:

Нэг. “Гурил үйлдвэрлэгч нар 1 тн улаан буудайг 700 000 төгрөгөөр худалдаж авдаг.” – Худал

  • Төрийн ХААДСан 3-р ангиллын хүнсний улаан буудайг 2022 онд 940 000 төгрөг, 2023 онд 1 000 000 төгрөгийн жишиг үнэ тогтоож худалдан авсан.
  • Алтан тариа ХХК 2022 онд 950 000 төгрөг, 2023 онд 1 000 000 төгрөгөөр худалдан авсан байна.

Хоёр: “Гурилын өртгийн 90% нь улаан буудай эзэлдэг.” – Худал

  • Улаан буудай гурилын өртгийн 65 гаруй хувийг эзэлдэг. Гурил үйлдвэрлэгчид 1тн улаан буудайн дээр 65% нэмүү өртөг бий болгож орлого олдог. Одоогийн чанар бүхий буудайгаар 75% нь гурил, 25% нь хивгийн гарцтай үйлдвэрлэл ажиллаж байгаа.
    • Дээдийн дээд гурил3% * 3 000төгрөг =90 000 төгрөг 
    • Дээд гурил 15% * 2 300төгрөг = 345 000 төгрөг
    • 1-р гурил    50% * 1 900төгрөг = 950 000 төгрөг
    • 2-р гурил    7% *800төгрөг    =    56 000 төгрөг
    • Хивэг         25% *840төгрөг   =    210 000 төгрөг
       Нийт         100%                          1 651 000 төгрөг

Нэг үгээр 1тн улаан буудайг 1 сая төгрөгөөр худалдан авч 1,65 сая төгрөгийн борлуулалтын орлого олдог гэсэн үг. Үүнээс хивгийг хасаж тооцвол 1кг гурилын дундаж үнэ 1 921 төгрөг /(1 651-210)/75%/ гарна.

Гурав: “700 төгрөгийн буудайг 3 000 төгрөгөөр зарж 4 нугалж ашиг олдог.” – Худал

Дээрх үйлдвэрийн үнэ дээр жижиглэн худалдаа эрхлэгчид болон сүлжээ дэлгүүрүүд 22% маржин, 10%-ийн НӨАТ нэмж жижиглэнгээр худалдан борлуулахаар дээд гурил          3 000төгрөг, 1-р гурил дэлгүүрт 2 500 төгрөгөөр зарагдаж байгаа. Алслагдсан баруун аймгуудад ложистикийн зардал 200-300 төгрөг нэмэгддэг.

Үйлдвэрлэлийн 65%-ийн нэмүү өртгийн 45-50% нь үйл ажиллагааны бүх зардлууд, үлдсэн 15-20% нь ашиг юм. Үйл ажиллагааны зардлын хамгийн их хувийг цалин хөлс, НДШ-үүд, баглаа боодол, цахилгаан дулаан, тээвэр ложистик, зээлийн хүү, элэгдэл хорогдол гэх зардлууд эзэлдэг. Өөрөөр хэлбэл 1 сая төгрөгийн улаан буудайг тээрэмдэж бүтээгдэхүүн хийхэд 450-500 мянган төгрөгийн зардал гаргаж 150-200 мянган төгрөгийн ашиг олдог гэсэн үг. Бусад хүнсний үйлдвэрлэлийн адил борлуулалтын орлогоос 9-12%, татварын дараа 7-10%-ийн ашигтай ажилладаг салбар. 

Дөрөв: “Гурилын үйлдвэрүүд 1 их наядын ашигтай ажиллаж байна.” – Худал

Статистикийн мэдээгээр 2023 онд Монгол улс нийтдээ 202 000тн гурил үйлдвэрлэсэн гэж үзвэл нийтдээ 270 000тн улаан буудай тээрэмдсэн байна. Гурилын хэрэглээ жил ирэх тутам буурч байгаа. Үйл ажиллагаагаа хэвийн явуулж буй 9 гурилын үйлдвэрүүдийн нийт борлуулалтын орлого нь 450 гаруй тэрбум (1,65сая*270 000), нийт цэвэр ашиг нь 45тэрбум төгрөг хүрэхгүй гарч байгаа. Нийтдээ 2 200 гаруй ажилчидтай салбар. Дээрх мэдээллүүдийг статистикийн газар, Сангийн яам, татварын газраас чөлөөтэй авч болно. И-баримт хөгжсөн өнөө үед санхүүгийн 2 тайлан гаргаж луйвар хийх огт боломжгүй зүйл.

Тав: “ Дэлхийн зах зээлээс 3 дахин үнэтэй гурил хэрэглэж байна.” – Худал

Манай зах зээл дээр 1кг гурилын жижиглэнгийн үнэ 0,7-1$ байгаа. Хятад, Солонгос, Япон, Америк зэрэг улс орнуудад 2-3,5$ байгаа. Сүүлийн 2 жил үргэлжилж буй Оросын түрэмгий дайны улмаас эдийн засгийн хориг, рублийн девальвац зэргээс шалтгаалж ганц гурил бус бусад бүхий л бараа хямд тусч байгаа учраас Оросын гурил үйлдвэрлэгчид зах зээлээ тэлэх үүднээс Монголын ЗГ-ийг шахаж бүтээгдэхүүнээ нийлүүлж орлого олох хүчтэй лобби явуулж байгаа юм.

Зургаа: “Гурилын үйлдвэрийн монопол бий болж үгсэн хуйвалдаж үндэслэлгүй үнэ нэмдэг.” – Худал

Өрсөлдөөний тухай хуулийн дагуу гурилын үйлдвэрлэл ширүүн өрсөлдөөнтэй бөгөөд ямар нэгэн монополт аж ахуй нэгж байхгүй. Зах зээлийн 50-иас дээш хувийг хангадаг компанийг монополт гэж үздэг хуультай. Тийм ямар ч үйлдвэр байхгүй билээ. Үнэ нэмэхийг хориглосон ямар ч хууль байхгүй. Үнийг зөвхөн эрэлт нийлүүлэлт л тодорхойлдог, ашгийг хэд байхыг хэн ч заахгүй гэдгийг Монголын дээд шүүх шударга шүүж шийдвэр гаргасан юм. Алтан тариа ХХК нь бусадтай адил элдэв хөнгөлөлттэй, үнэ тогтворжуулах зээл авч давуу байдал эдэлж татвар төлөгчдийн мөнгөөр ажиллаж, бусадтай нийлж картел үүсгэж шударга бус өрсөлдөж ёс зүйгүй бизнес эрхэлдэг компани огт биш ээ.

Долоо:” Гурилын үнэ инфляцын 20% эзэлж байгаа тул гурилын үнэ буувал инфляц бууж зээлийн хүү бууна.” – Худал

2023 онд нийт үйлдвэрлэсэн 202 000тн гурилын тал нь гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд, тал нь иргэд, өрхийн хэрэглээнд очдог гэж үзвэл 100 000 гаруй тн гурил буюу 190 тэрбум төгрөгийг л иргэд гэр орондоо худалдан авч хэрэглэж байна. Нэг өрх дунджаар сард 9кг гурил, 17-20 мянган төгрөг зарцуулж байна гэсэн үг. Гэтэл төрийн мөнгөний нийлүүлэлт 38 их наяд төгрөг, банкны зээл 28 их наяд төгрөг, төсвийн зардал 23 их наяд төгрөгийн зах зээл бүхий мөнгө инфляцад гол нөлөөлж буй болохоос 200тэрбумын нөлөө маш бага юм. Барааны үнийг мөнгөний нийлүүлэлтийн өсөлт өсгөдөг, инфляц бол зөвхөн мөнгөний үзэгдэл.

Дүгнэлт:

Нэг. Монголын засгийн газрын сайд нь ард иргэд болон УИХ-ын гишүүдэд ор үндэслэлгүй худал тоо, мэдээлэл түгээж хууль батлуулахаар шулуудан зүтгэж буй явдал нь олон нийт болон УИХ-ын гишүүдийг хууран мэхэлсэн залилангийн гэмт хэрэг гэж тооцогдоно. Уг үйлдэл нь Монголын Үндсэн хууль болон бусад холбогдох хуулиудыг илт зөрчиж буй тул төрийн албан тушаалтан хүн хариуцлага хүлээх нь зүйтэй.

Хоёр: Монголын 65 жилийн түүхтэй мэргэжлийн нийт гурил үйлдвэрлэгч нарыг гудамжны пиар, сонгуулийн хар пиар ашиглаж хэвлэл мэдээллээр гүтгэн доромжилж нэр хүндэд нь халдаж буй явдал нь гүн харамсалтай бөгөөд эмгэнэлтэй.

Гурав: Гурилын үйлдвэрлэл, газар тариалан хоёр салшгүй холбоотой. Энэ хоёр салбарыг унагаснаар цаашлаад эрчимжсэн болон бэлчээрийн мал аж ахуйд хор хөнөөл учруулах нь гарцаагүй. Энэ нь Монголын Хөдөө аж ахуй, хүнсний салбарыг сүйрүүлэх бодлого болно. Олон мянган ажилгүйчүүдийг бий болгож эдийн засгийн тэнцвэргүй байдал, хямрал үүснэ.

Дөрөв: Барууны зах зээлээ алдсаны улмаас бүтээгдэхүүнээ борлуулах шинэ зах зээл хайх бодлого явуулж буй түрэмгийлэгч Орос хөршийн нөлөөнд автагдаж рублийн түр уналтыг ашиглан өнөө маргаашаа бодож ХАА-н салбарыг уналтанд оруулж хүнсээр өөрийгөө хангах бодлогоосоо ухарч нэг орноос шууд хамааралтай байдалд орох нь Үндэсний аюулгүй байдалд хор уршиг учруулна. 

Бидний эрхэм зорилго бол хэрэглэгчдээ сайн чанарын гурил нийлүүлэх. Гурилыг чанар стандартад тэнцсэн хүнсний улаан буудайгаар үйлдвэрлэдэг. Муу буудайгаар сайн гурил хийх боломжгүй. Тиймээс л стандартанд тэнцсэн буудайг зохих үнийн дагуу хүнсэнд худалдан авдаг. Гэтэл төрийн сайд Амарбаясгалан нь Цандэлэг мэт зальжин аргатай хүнтэй хамтарч чанарт тэнцэхгүй тэжээлийн буудайгаа хүчээр шахаж шантааж хийж хууран мэхэлж худал мэдээлэл хэвлэлээр цацаж бидний нэр хүндэд халдаж буй явдал нь хэрээс хэтэрч буйд бид хэрэглэгчийнхээ нэрийн өмнөөс хуулийн байгууллагад хандах болно.

"Алтан тариа" ХХК-ийн гүйцэтгэх захирал Пүрэвжавын Цэнгүүн. 2024.03.27

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Сар бүрийн сүүлийн пүрэв гарагт иргэн бүр аюулгүй байдлаа үнэлнэ 1 цаг 15 мин Зуу гаруй жилийн дараа Австрали цэргүүдийн зурвас бүхий лонх олджээ 1 цаг 21 мин Д.Трамп цөмийн зэвсгийн туршилтыг нэн даруй эхлүүлэхийг үүрэг болгожээ 1 цаг 23 мин Монгол, Казахстан хоёр улсын тэтгэврийн хэлэлцээр хэрэгжихэд нэг алхам ойртлоо 1 цаг 27 мин Нийслэлд дроноор утааны эх үүсвэрийг хянах туршилт хийж байна 1 цаг 28 мин Гурвалжингийн гүүр орчмын тохижилтын ажил 40 хувьтай үргэлжилж байна 1 цаг 30 мин Насанд хүрээгүй охидыг ажиллуулж, биеэ үнэлүүлэхийг зуучилсан байж болзошгүй хэрэг илэрлээ 1 цаг 32 мин Азийн 16 орны шилдэг шатарчид Улаанбаатарт өрсөлдөж байна 1 цаг 34 мин Ши Жиньпин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хариу захидал ирүүлжээ 3 цаг 12 мин Сумогийн их аварга Хакүхо М.Даваажаргал “Баатруудын шагнал”-ын эзэн болов 3 цаг 19 мин Туг болсон хүмүүс: Л.Түдэв 3 цаг 19 мин Өмнөд Солонгос АНУ-д 350 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ 3 цаг 21 мин Бразилын цагдаа нар 100 гаруй хүний аминд хүрэв 3 цаг 23 мин Монголын даамчид өсвөрийн дэлхийн аварга боллоо 3 цаг 26 мин АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ 3.9 хувь болгож бууруулжээ 3 цаг 28 мин Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой 3 цаг 34 мин УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд прокурорын дуудах хуудас хүргүүлжээ 3 цаг 53 мин Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргаар Д.Цогтбаатарыг сонголоо 4 цаг 56 мин “Бахрейн 2025” наадмаас Б.Мөнхжин, Б.Алтан-Эрдэнэ нар хүрэл медаль хүртлээ 5 цаг 14 мин Иргэний үнэмлэхийн QR кодоор түлш худалдан авах боломж бүрдлээ 5 цаг 16 мин
iИх уншсан
Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоол яагаад Үндсэн хууль... М.Тулгат: АН-ын дэмжлэгийг авахгүйгээр Засгийн газар маш хүн... Рио Тинто Хятадын төмөр нударгатай тулсан түүх Монгол Улс НҮБ-д 1946 онд элсэх байлаа Иосиф Бродскийг шүүсэн хурал (2) Бодлогын шинэчлэл хийж чадвал багш, эмч нарын цалинг 5-10 са... Баялгийн санг удирдана гэдэг мөнгө удирдах тухай ойлголт биш... Амьтдын хэлээр ярьдаг хүн Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Нэтфликсийн “Physical Asia” шоуны эхний дугаарууд цацагдаж э... ТАНИЛЦ: Боловсролын яамны ТОП зургаан тэрбумтан Г.Занданшатар: “Баялгийн хулгайтай хатуу тэмцэнэ” Ерөнхийлөгч Хүрэлсүх УИХ-ын 95 дугаар тогтоолд тавьсан хориг... “Гермес” төвийн нүхэн гарцыг түлхэж оруулах шинэ технологиор... Ц.Лут-Очир: Шатахууны хангамж үе үеийн Засгийн газрын худлаа... АНУ-ын “Сүүлчийн өдөр”-ийн онгоц Филиппинд газардав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, эмнэлгийн ажилтнуудад төрийн дээ... Урлахуй ухааны танхимыг бурханч лам Г.Пүрэвбатын нэрэмжит бо... Цоохор ирвэсийг хамгаалах дэлхийн өдөр Монголд 13 дахь жилдэ...
Top