x

НҮБ: Тогтвортой хөгжлийг хангах, эрүүл мэндийг дэмжихэд 11.3 сая ам.доллар зарцуулжээ

Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-аас хамтран хэрэгжүүлж буй "Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ 2023-2027" баримт бичгийн хэрэгжилтийг хангах Засгийн газар, НҮБ-ын хамтарсан Удирдах хорооны хурал ГХЯ-нд өнөөдөр боллоо.

Хурлаар НҮБ-аас Монгол Улсад хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүнгийн тайланг хэлэлцэж, Монгол Улсын хөгжлийн төлөв байдлын үнэлгээг танилцуулж, 2024 оноос хэрэгжүүлэх тэргүүлэх чиглэлийг тодорхойлов.

Хурлын эхэнд Монгол Улс дахь НҮБ-ын суурин төлөөлөгч Тапан Мишра Монгол Улсын тогтвортой хөгжил, хүртээмжтэй, ногоон хөгжлийг дэмжихэд чиглэсэн НҮБ-ын хамтын ажиллагааны хэрэгжилт, гарч буй үр дүнг танилцуулсан юм.

НҮБ-ын системийн 23 байгууллага хамтран 2023 онд нийт 51.5 сая ам.долларын хөрөнгийг татан төвлөрүүлж, үүнээс 44.8 сая ам.долларыг зарцуулж, 158 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлжээ. Нийт зарцуулалт 87 хувьтай гарсан байна.

Тэрбээр, хүн амын эрүүл, урт наслах, амьдралын чанарыг сайжруулах зорилгоор хэрэгжүүлсэн хөтөлбөрийн үр шимийг 250 мянга гаруй ахмад настан, хот суурин газрын ундны ус, ариун цэврийн байгууламжийг сайжруулах хөтөлбөрийн үр шимийг 71 мянга гаруй иргэн тус тус хүртээд буй үр дүнг дуулгав.

Хөрөнгө оруулалт, санхүүжилтийн хувьд 11.3 сая ам.доллар буюу хамгийн их хөрөнгийг эрүүл мэндийг дэмжихэд зарцуулжээ.

Үндсэн илтгэлийн дараагаар НҮБ-ын Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын суурин төлөөлөгч нар хариуцсан салбарын үзүүлэлтийн дүнг тус бүр танилцуулсан юм.

НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан илтгэлдээ, НҮБ-ын болон олон улсын шалгуур үзүүлэлтээр өнгөрсөн хугацаанд Монгол Улсад эхийг эндэгдлийг бууруулахад ахиц гарсан, харин 5 хүртэлх насны хүүхдийн эндэглийг бууруулахад төдийлөн үр дүн гараагүйг дурдлаа.

Төсөл, хөтөлбөрийн үр дүнд Хүүхэд хамгаалах хуулийг батлуулж хэрэгжүүлж байгаа, мөн 10 аймагт Хүүхэд хамгаалах хөгжлийн төв байгуулаад буйг тэмдэглэн хэллээ. Боловсролын салбарт эко сургалт, ногоон хөгжлийг дэмжихэд ЮНЕСКО-гийн шинэчлэл хийсэн. МСҮТ-д хамрагдагч нар нэмэгдсэн. Зарим төсөл, хөтөлбөр өртөгөө нөхсөн жишээ бий гэв.

Доройтсон газрыг сэргээх, бэлчээрийг хамгаалах үйл ажиллагааны дүнд нийт 49.000 гаруй газрын бэлчээрийг нөхөн сэргээж, 82.000 га талбайд бэлчээр ашиглалтыг сайжруулах сайн туршлагыг нэвтрүүлснийг Монгол дахь НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужа илтгэлдээ дурдлаа. Энд:

  • уур амьсгалын өөрчлөлт болон байгалийн нөөцөөс ихээхэн хамааралтай малчдын нөхөрлөлийн эрсдэл даах чадварыг бэхжүүлж,
  • Уур амьсгалын эрсдлийн индекс хэрэгсэл болон байгалийн үйл явдлын эдийн засгийн үр нөлөөг дүрслэн харуулсан, нөлөөлөлд суурилсан урьдчилан таамаглах газрыг зургийг боловсруулж,
  • Дорнод Монголын байгаль орчны асуудал, ландшафтын ннэгдмэл байдлыг хангах, тогтвортой уур амьсгалд тэсвэртэй мал аж ахуйн стратегийн бодлого, газрын нэгдсэн менежментийн төлөвлөгөөг боловсруулж батлуулсан,
  • Орон нутгийн бэлчээрийн менежментийн дүрэм журмын дагуу бэлчээрийн менежментийн сайжруулсан туршлагыг баталсан зэрэг орж буйг мэдээллээ.

Монгол Улс дахь НҮБ-ын байгууллагууд 2023 онд 51.5 сая ам.долларыг татан төвлөрүүлснээс:

  • 23.4 саяыг хоёр талт хамтын ажиллагааны донор буюу хандивлагч байгууллагууд,
  • 10.1 саяыг НҮБ-ын өөрийн хөрөнгөөс,
  • 8.9 саяыг олон улсын сангууд,
  • 4.1 сая ам.долларыг олон улсын санхүүгийн байгууллагууд,
  • 3.6 саяыг олон улсын ТББ-ууд,
  • 0.5 сая ам.долларыг Монгол Улсын Засгийн газар,
  • 0.4 саяыг хувийн хэвшил тус тус гарган санхүүжүүлжээ.

Үүнээс хамгийн их буюу 11.3 сая ам.долларыг эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрт зарцуулжээ.

 

"Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ 2023-2027" баримт бичгийн хэрэгжилтийг хангах Засгийн газар, НҮБ-ын хамтарсан хурлын төгсгөлд НҮБ-аас 2024 онд болон цаашид Монгол Улсад хэрэгжүүлэх хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийг:

  • Хүний хөгжил, сайн сайхан байдлыг хангах,
  • Ногоон хүртээмжтэй, тогтвортой өсөлтийг дэмжих,
  • Хүн төвтэй засаглал, эрх зүйт ёс, хүний эрхийг дээдлэх гэсэн үндсэн гурван байдлаар тодорхойлон үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр боллоо.

Хуралд Монгол Улсад суугаа гадаад орнуудын Элчин сайд нар, олон улсын байгууллагуудын төлөөлөл, Монгол Улсын төрийн яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар оролцов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 10 цаг 27 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 11 цаг 2 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 12 цаг 41 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 12 цаг 51 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 12 цаг 58 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 13 цаг 59 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 14 цаг 2 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 14 цаг 6 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 14 цаг 9 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 14 цаг 12 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 14 цаг 15 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 14 цаг 17 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 16 цаг 44 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 16 цаг 49 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 16 цаг 57 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 17 цаг 2 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 17 цаг 10 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 17 цаг 13 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 17 цаг 18 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 17 цаг 25 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ...
Top