x

ЕБС-ийн сургалтын агуулгад амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг оруулж байна

Хотын соёлыг төлөвшүүлэх хүрээнд амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад амьтдыг таниулах үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд өнөөдөр нийслэлийн ерөнхий боловсролын нэг болон 16 дугаар сургуулийн тавдугаар ангийн сурагчид анги хамт олноороо амьтны хүрээлэн дэх амьтадтай танилцлаа. Ингэснээр хичээлийн явцад судалсан мэдлэгээ бататган, амьтны онцлог шинжийг ялгаж харах боломж бүрдэж байгаа бөгөөд цаашид уг хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдол хариуцсан орлогч О.Номинчимэг: 

-Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад хотын соёлыг төлөвшүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулж байна. Энэ хүрээнд дэлхийн хотуудын жишгээр соёл, танин мэдэхүйн газруудтай танилцуулах замаар суралцагчдын танин мэдэхүйн мэдлэгийг дээшлүүлэх зоо парк, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж буй юм. Нийслэлийн Боловсролын газар нийслэлд үйл ажиллагаа явуулж буй амьтны хоёр хүрээлэнтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Санамж бичгийн хүрээнд сургалтын хөтөлбөртэй уялдуулж нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 10 мянган сурагчид амьтдыг таниулах үйл ажиллагааг зохион байгуулах юм. Мөн тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай 1,000 сурагчийг үнэ төлбөргүй үзүүлэхээр төлөвлөөд байна. 

"Имж, элбэнх, сармагчин зэрэг 60 гаруй төрөл зүйлийн 300 орчим амьтан манай зоо паркад бий"

"Улаанбаатар зоо парк" ХК-ийн захирал Б.Оргил: 

-Бид 2017 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. Манайд имж, элбэнх, сармагчин зэрэг 60 гаруй төрөл зүйлийн 300 орчим амьтан бий. Өмнө нь “Алтай” хотхоны зүүн талд түрээсийн байранд үйл ажиллагаа байгаад ашиглалтын зардлаа даахгүй болж, Үндэсний соёл амралтын хүрээлэн биднийг дэмжин байр гаргаж өгснөөр нүүж ирсэн. Мөн нийслэлд үйл ажиллагаа явуулдаг амьтны хоёр хүрээлэн цаашид үйл ажиллагаагаа явуулахад хүндхэн нөхцөл байдалтай тулгарсан энэ үед НЗДТГ болон Нийслэлийн Боловсролын газраас бидэнд тодорхой хэмжээний санхүүгийн туслалцаа үзүүлж, цаашид хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөл боломжоор хангасанд баяртай байна.

Нийслэлийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн нийгмийн ажилтан Г.Одонгуа: 

-"Боловсрол, шинжлэх ухааны сайдын хичээлээс гадуурх үлгэрчилсэн хөтөлбөр нь найман чиглэлтэй. Эдгээрийн нэг болох байгаль, экологийн боловсролыг хүүхдэд олгох чиглэлийн хүрээнд өнөөдөр манай сургуулийн тавдугаар ангийн хоёр бүлэг амьтны хүрээлэн үзэж байна. Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар хүүхдүүд эх байгалиа хамгаалах, амьтан хайрлах, энэрэх сэтгэлтэй болж төлөвшихөд маш чухал хувь нэмэртэй юм.

зураг
зураг

 

зураг

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 10 цаг 25 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 11 цаг 0 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 12 цаг 39 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 12 цаг 49 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 12 цаг 56 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 13 цаг 57 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 14 цаг 1 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 14 цаг 5 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 14 цаг 8 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 14 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 14 цаг 13 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 14 цаг 16 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 16 цаг 42 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 16 цаг 48 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 16 цаг 56 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 17 цаг 0 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 17 цаг 8 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 17 цаг 11 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 17 цаг 16 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 17 цаг 24 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ...
Top