x

ХХААХҮЯ: Үйлдвэрүүд үхсэн малын мах бэлтгэсэн нь тогтоогдоогүй

Мах боловсруулах зарим үйлдвэрт хяналт шалгалт явцад Монголд үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай мах боловсруулах үйлдвэр үхсэн малын махаар бөөрөнхий мах бэлтгэсэн, уг үйлдвэрийг хаасан. Улсын ерөнхий байцаагчийн шийдвэрээр нийт 49 үйлдвэрийг "өндөр эрсдэлтэй" гэж үзэж, үйл ажиллагааг нь зогсоосон, 60 тонн махыг устгалд оруулсан тухай өчигдөр мэдээллийн сайтууд мэдээлсэн.  

Тэгвэл өнөөдөр ХХААХҮЯ уг мэдээлэлд залруулга хийжээ. Ингэхдээ, "Үхсэн малын мах бэлтгэсэн гэдэг нь тогтоогдоогүй. Энэ бол албан бус, ташаа мэдээлэл. Төлөвлөгөөт бус шалгалтаар мах боловсруулах 49 үйлдвэр эрсдэл өндөртэй гарсан. Тиймээс тэдгээрийн үйл ажиллагааг зогсоосон нь үнэн. Эрүүл ахуй талаасаа хүнсэнд хэрэглэх боломжгүй байсан.

БОАЖЯ, ЭМЯ болон ХХААХҮЯ-наас зохион байгуулсан хяналт шалгалтаар зөрчил илэрсэн. Тэр зөрчил дотор үхсэн малын махаар бэлтгэсэн гэх ямар нэгэн асуудал байхгүй" гэсэн байна. 

Харин энэ асуудлаар ЦЕГ-аас "Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуульд нийт 64 байгууллага нэгжийн алба хаагч, ажилтан, улсын байцаагч нар зөрчил шалгах эрхтэй байдаг. Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.44 дүгээр зүйл гэж бий. Энэ нь мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуульд заасан Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль тогтоомж зөрчих зөрчлүүдийг холбогдох албаны улсын байцаагч нар шалгаж, эцэслэн шийдвэрлэж, дүгнэлт гаргуулдаг хуулийн зохицуулалттай. Муудсан махтай холбоотой асуудлыг Мал эмнэлгийн газрууд хариуцаж шалган шийдвэрлэдэг хуультай" гэдэг тайлбарыг хийсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 3 цаг 33 мин Монтенегро улсын түүхийн товч 3 цаг 42 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 3 цаг 48 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 3 цаг 53 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 3 цаг 57 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 4 цаг 1 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 4 цаг 55 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 18 цаг 46 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 18 цаг 50 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 19 цаг 13 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 19 цаг 20 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 19 цаг 42 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 19 цаг 50 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 20 цаг 13 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг...
Top