x

Н.Учрал: Эмийн жорыг E-Mongolia системээр олгодог болж байна

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээлэл хийлээ.

Н.Учрал:

-"2023 оны арванхоёрдугаар сард эрүүл мэндийн салбарын цахимжилтыг эрчимжүүлэх ажлын хэсэг байгуулсан юм. Өнгөрсөн хугацаанд ЭМЯ, ЦХХХЯ хамтарч ажиллалаа. Үүний үр дүнд долоон системийг мэдээлэл солилцох бололцоогоор хангалаа. Үүнд:

1. Бүх төрлийн эмийн жорыг E-Mongolia системд орууллаа. Нэг жилийн хугацааны эмийн архив хадгалагдана. Жор бичиж буй эмч системд шивж оруулахад жор бичигдэнэ. Үүнийг иргэн эмийн санд үзүүлж, эмээ авах юм.

Эмийн жорыг гараар бичихээр гаргац муутайгаас буруу эм өгөх тохиолдолд гардаг байна. Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр эмийн жорыг хуурамчаар үйлдэж, мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг авсан гэмт хэргүүд бүртгэгджээ.

Жороор олгодоггүй эмийг системд оруулаагүй, иргэд эмийн санд ороод шууд авна гэсэн үг. Зөвхөн жороор олгодог эмүүд л системд орсон. Эмийн гаж нөлөөний талаарх мэдээлэл мөн багтсан.

Өрхийн эмнэлгийн систем ХУР системтэй холбогдоогүй байсныг үр дүнд хүргэлээ.

2. Дүрс оношилгооны дүгнэлтүүдийг системд орууллаа. Иргэний дүрс оношилгооны дүгнэлтүүд хадгалагдана. 

3. Шинжилгээний хариу. Иргэн заавал эмнэлэгт очиж шинжилгээний хариугаа авах шаардлагагүй болж байна.

4. Хүүхдийн вакцины гэрчилгээ. Хүүхэд тань вакцин хийлгэх шаардлагатайг E-Mongolia системээр түрүүлж мэдэгддэг болно.

5. Амбулаториор эмчлүүлэгчдийн карт. 

6. Жирэмсэн эмэгтэйн хяналтын карт.

7. Эх хүүхдийн дэвтрийг /Ягаан дэвтэр/ цахим болгох ажлыг хийж дуусгалаа.

Өнөөдрөөс эмийн жорыг цахим болгож байна.

Тавдугаар сарын 4-нөөс өмнөөс бусад зургаан системийг долоо хоногийн дараалалтайгаар нэвтрүүлэх юм. Ингэснээр эрүүл мэндийн байгууллагууд мэдээллээ солилцох боломжтой. Иргэдийн хувийн мэдээллийг хадгалахгүй.

Тавдугаар сарын 4-нд E-Mongolia 4.0 хувилбарыг олон нийтэд танилцуулах үеэр дээрх долоон үйлчилгээ цахимжина.

Одоо туршилтын хугацаанд эрүүл мэндийн салбарын ажилтнууд болон иргэдэд эдгээр үйлчилгээг цахимаар хэрхэн авах талаар сургалт зохион байгуулж эхэлсэн" гэв.

Эрүүл мэндийн салбарыг цахим болгох төсөл 2015 оноос Дэлхийн банкны 19.5 сая ам.долларын санхүүжилттэйгээр эхэлжээ. Өнгөрсөн хугацаанд Дэлхийн банкнаас уг төслийн хэрэгжилтэд хөндлөнгийн аудит хийлгэхэд 29 хувь нь хэрэгжсэн гэсэн дүгнэлт гарч, 1.7 сая долларыг Монгол Улсын Засгийн газраас нэхэмжилсэн байна. Үүнтэй холбогдуулаад уг төслийг хэрэгжүүлэх нэгжийг АТГ-аар шалгуулахаар болжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өмнөд Солонгос, АНУ-ын цэргийн хамтарсан сургуулилалт эхэллээ 11 цаг 24 мин Япон улс гадаадын жуулчдыг хил дээр биечлэн шалгах журмыг цуцлахаар төлөвлөж байна 11 цаг 26 мин Өвлийн Паралимпын наадмын медалийн хүснэгтийг Хятад улс тэргүүлж байна 11 цаг 28 мин "Хааны эрэлд-2026" олон улсын сургуулийн төлөвлөлтийн хурал эхэллээ 11 цаг 28 мин УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өргөн барилаа 11 цаг 30 мин "Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл гуравдугаар сарын 10-ны өдрийг дуустал үргэлжилнэ 11 цаг 32 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна 11 цаг 34 мин Ойрхи Дорнодын бүс нутагт байгаа иргэдийн анхааралд! 12 цаг 40 мин Дүнхүү мануусыг Оросууд хөөрхөн дөнгөх юм аа 13 цаг 6 мин Дүүжин тээврийн төслийн эхний гурван жилд Францын "ПОМА" групптэй хамтран ажиллана 13 цаг 14 мин Цагдаагийн байгууллага 479 хэргийг прокурорт шилжүүлжээ 13 цаг 15 мин Өнгөрсөн долоо хоногт онцгой байдлын алба хаагчид 27 иргэний амь насыг аварчээ 13 цаг 16 мин Улаанбурхан өвчний тохиолдол улсын хэмжээнд 14 мянга давлаа 13 цаг 16 мин Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйлээс эхэлдгийг олж хараасай 13 цаг 20 мин Виз, оршин суух зөвшөөрөл гаргаж өгнө гэх хуурамч зар түгээсэн гадаадын иргэнийг илрүүллээ 14 цаг 40 мин Таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 2026 онд Улаанбаатарт болно 14 цаг 41 мин Халхгол суманд болсон цасан шуурганы гамшгийн голомтод сайд М.Бадамсүрэн ажиллалаа 14 цаг 43 мин Автобусны зогсоолын маршрутын самбарыг автоматжуулна 14 цаг 44 мин "Чингис хаан" олон улсын нисэх буудал руу үйлчлэх автобусны чиглэл, үнэ 14 цаг 45 мин Боловсролын сайд П.Наранбаяр Финланд улсад ажиллаж, салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцов 14 цаг 48 мин
iИх уншсан
Ираны удирдагч нас барлаа, Иран цаашид яах бол? Сарнай идсэн ямааны шөл Игавахара Масарү: Эзэн хааны айлчлал амжилттай болсон нь хоё... Ерөнхийлөгчийн санаачилсан хууль ба “парламентын дархлаа” хэ... Т.Сумъяабазар: Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогд... Орон байрны архидалтын онцгүй түүх Буриад Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэл Уулын өвгөн Али Хамэнэй Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйл... 2026 оны Элсэлтийн шалгалт болон Монгол хэл, бичгийн шалгалт... Аутизмтай хүүхдэд тэгш боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030... Казахстаны Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид Баян-Өлгий аймаг... Говийн байгаль, түүхийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж ... АНУ-ын гурван сөнөөгч онгоцыг андуурч сөнөөжээ Ираны дараагийн дээд удирдагчаар Можтаба Хаменеиг сонгожээ Таван шарын нүхэн гарцаар хоногт дунджаар 42,830 тээврийн хэ... Катарт саатсан жуулчдын зочид буудалд үнэгүй байрлах хугацаа... Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг нийслэлийн хамгийн том цэцэр... "Сүүн дархлаа" хөтөлбөрийн ажлын хэсэг хуралдлаа ХХААХҮ-ийн сайд услалтын системийн төслийг тавдугаар сарын 2...
Top