x

Х.Булгантуяа: НДЕГ-ын цахим системийг "IT Zone" компани 970.000 доллараар хийсэн ч гацалт үүсч байна

ААН, байгууллагын төлсөн шимтгэлийг НДЕГ цахим системдээ оруулж нэгтгэснийг И-Монголиа системд татаж авдаг. Ингэснээр иргэд И-Монголиа цахим платформыг ашиглан эмнэлэгт үзүүлэх, хэвтэн эмчлүүлэх гэх мэт нийгмийн бусад үйлчилгээг авдаг. 

Гэтэл НДЕГ ААН, байгууллагуудын шимтгэл төлөлтийг бүртгэхгүй удсанаас иргэд дээрх боломжийг ашиглаж чадахгүй байгаа нь олон нийтийг бухимдуулаад байгаа юм.

Тэгвэл энэ талаар Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд Х.Булгантуяа дараах мэдээллийг хийлээ.

Х.Булгантуяа:

-"Нийгмийн даатгалын шинэ систем дээр байгууллагууд оны эхнээс эхлэн нэгэн зэрэг тайлангаа шивж оруулж байгаа. Тиймээс ачаалал их авч гацалт үүссэн. Тэтгэмж авах хүмүүсийн олголт асуудалгүй хийгдэж байгаа. Гол нь шивж оруулахад гацалт үүсээд байна. Гацалтаас болж хугацаа нь хоцорч, листээ авч чадаагүй хүмүүсийнхийг нөхөж олгоно. 

НДЕГ-ын цахим системийг хийлгэхээр 2019 онд "IT Zone" ХХК-ийг гүйцэтгэгчээр сонгосон. Тендерийн үнийг 970 мянган ам.доллароор шалгаруулсан. Тус компани 24 сарын турш хийх ёстой байсан боловч цар тахлын улмаас 48 сар гүйцэтгэсэн. Өнгөрсөн жил туршиж үзэхэд ачаалал бага байсан учраас гацаагүй боловч энэ жил ачаалал нэмэгдэх үед гацалт ихэссэн. Хуучин системээс шинэ рүү датагаа хоёр долоо хоногийн турш өдөр, шөнөгүй хуулсан. 1.3 сая НДШ төлөгчдийн 2006 оноос хойших мэдээлэл цахимаар хадгалагдаж байгаа. 2006 оноос өмнөх мэдээлэл цаасаар хадгалагдаж байгаа.

Хуучин систем ажиллаж байгаа боловч 2024 оноос шинэ систем ажиллаж эхэлсэн. Учир нь аймаг орон нутгууд мэдээллээ нийгмийн даатгалын систем рүү шивээд, тухайн газрынхаа сервер дээр хадгалдаг. Тэр нь манай төв систем рүү шөнө хуулагддаг. Энэ хооронд шууд хуулагддаггүй учраас алдаа гардаг. Шинэ систем рүү шилжүүлнэ гээд сүүлийн дөрвөн жил серверүүдээ шинэчлээгүй. Мөн "IT Zone" ХХК манай яамнаас "ejob" гэх том ажил авсан боловч маш асуудалтай байгаа. 

Цахимжилт явснаар хүний бүх мэдээллийг хооронд нь тулгаж явах ёстой. И-Монголиа системтэй асуудалгүй холбогддог шинэ платформтой болохоор 2016 оноос гурван жил ажлын даалгавар боловсруулсан. 2019 онд тендер зарлаж хоёр жил хийх ёстой ажлыг дөрвөн жил хийсэн ч барахгүй нөхцөл байдалтай байна. Энэ бол манай программын компаниудын хүний нөөцийн асуудал юм шиг. Хоёр жилийн өмнө хийж байсан хүмүүс нь ажлаасаа гарчихсан. Саяхан нэлээд хүмүүсийг шинээр ажилд авсан. Тэр хүмүүс нь нийгмийн даатгалын хурлын зааланд ажиллаж байна" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (127.0.0.1)
    Noirnoosoo sereegui hawantai sda
    2024 оны 04 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 3 цаг 33 мин Монтенегро улсын түүхийн товч 3 цаг 42 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 3 цаг 48 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 3 цаг 53 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 3 цаг 57 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 4 цаг 1 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 4 цаг 55 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 18 цаг 46 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 18 цаг 50 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 19 цаг 13 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 19 цаг 20 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 19 цаг 42 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 19 цаг 50 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 20 цаг 13 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг...
Top