x

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Ж.Хунан Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг хариуцсан товчооны захирал Чанхи Ли, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Хөдөлмөрийн хүрээний суурь зарчим ба эрхийн асуудал хариуцсан газрын Судалгаа үнэлгээний хэлтсийн бодлогын судлаач Мария Габриелла Бреглия, Монгол Улс дахь Суурин зохицуулагч П.Болормаа нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хоёр байгууллагын хамтын ажиллагаа Монгол Улс дахь хүний эрхийн хэрэгжилт, тэр дундаа албадан хөдөлмөрийн чиглэлээр хийсэн судалгаа ихээхэн үр нөлөө үзүүлж байгааг талууд цохон тэмдэглээд албан бус сектор, хэвлэл мэдээллийн салбар дахь албадан хөдөлмөрийн асуудал, ахмад настны хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар мэдээлэл солилцож, цаашид хөдөлмөрийн харилцаанд албадан хөдөлмөрийн эрсдэл бүхий нөхцөл байдлыг илрүүлэх чиглэлд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх саналыг илэрхийллээ.

Мөн Хүний эрхийн Үндэсний Комисс, Үндэсний Статистикийн хороо, Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагатай хамтран зохион байгуулах “Монгол Улс дахь хүүхдийн хөдөлмөрийн нөхцөл байдал: 2021-2022 онд гүйцэтгэсэн хүүхдийн хөдөлмөрийн судалгаа”, “Зэвсэгт хүчний ахлагч офицер, хугацаат цэргийн албан хаагчийн хөдөлмөрийн судалгаа”-ны үр дүнг төр, төрийн бус байгууллагуудад танилцуулах уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах талаар ярилцаж, мэдээлэл солилцов.

Уулзалтад Комиссын Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга С.Тунгалагтамир, Гадаад хамтын ажиллагааны тасгийн референт Э.Эрдэнэтөгс, Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн ажилтан А.Балдангомбо нар хамт оролцлоо гэж Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссоос мэдээллээ.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 3 цаг 33 мин Монтенегро улсын түүхийн товч 3 цаг 42 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 3 цаг 49 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 3 цаг 53 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 3 цаг 58 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 4 цаг 1 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 4 цаг 56 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 18 цаг 47 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 18 цаг 51 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 19 цаг 14 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 19 цаг 21 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 19 цаг 43 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 19 цаг 51 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 20 цаг 14 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг...
Top