x

Эрчим хүчний шилжилт хийх өрхүүдийг сонгон шалгаруулж байна

НЗДТГ-аас НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих замаар амьжиргааг нэмэгдүүлэх төсөл"-ийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд эрчим хүчний шилжилт хийх өрхүүдийг сонгон шалгаруулж байна.

Төсөлд хамрагдсанаар айл өрхүүд гэрээ дулаалж, цахилгаан халаагуур, нарны буюу сэргээгдэх эрчим хүчинд холбогдох боломжтой.

Төслийн эхний ээлжид Сонгинохайрхан дүүргийн гэр хорооллын бүс дэх айл өрхүүдийг хамруулсан бол хоёрдугаар ээлжийг Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт хэрэгжүүлэх гэж байгаа юм. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 7, 12, 13, 14, 16, 20, 21, 22 дугаар хороо болон Сүхбаатар дүүргийн 13, 15, 16 дугаар хорооны айл өрхүүдийг “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих замаар амьжиргааг нэмэгдүүлэх төсөл"-д хамруулахаар сонгон шалгаруулж байна.

Төслийн талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг “Энэхүү төсөл нь иргэдийн эрүүл мэнд, өрхийн эдийн засаг болон агаар, орчны бохирдлыг бууруулахад өндөр ач холбогдолтой. Нүүрс, шахмал түлшний хэрэглээг халснаар айл өрхүүдийн түүнд зарцуулах зардлыг хэмнэнэ. Нарны эрчим хүчийг ашиглан батарей хураагуурт эрчим хүчийг хурааснаар айл өрхүүд оройн цагаар ачаалалтай үед үүнийг ашиглах боломжтой. Нийгмийн хүртээмжтэй байдлыг хангах үүднээс өрх толгойлсон эх эсвэл эцгийг төсөлд хамруулахаар сонгон шалгаруулалт зарлаад байна” хэмээв.

Төсөлд хамрагдах өрхөд тавигдах шаардлага:

  • Өрх толгойлсон эцэг эсвэл эх байх;
  • Өрхийн нэгээс доошгүй гишүүн тогтмол орлоготой байх;
  • Таван ханатай монгол гэрт амьдардаг бөгөөд гурван давхар эсгий дээвэр, туургатай байх;
  • Газар нь өөрийн эсхүл гэр бүлийн гишүүний нэр дээр бүртгэлтэй, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй байх;
  • Хашаандаа байнга оршин суудаг байх;
  • Тухайн байршилд цаашид таван жил тогтвортой амьдрах төлөвлөгөөтэй байх.

Төсөлд хамрагдах хүсэлтэй иргэд, айл өрхүүд харьяа хороондоо хандах, эсвэл ЭНД дарж нэвтрэн хүсэлтээ өгөх боломжтой. Хүсэлтийг дөрөвдүгээр сарын 1 хүртэл хүлээн авна.

НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Б.ЦЭЦЭГМАА (172.69.252.155)
    Хөдөө орон нутаг хэзээ хамрагдах вэ
    2024 оны 03 сарын 23 | Хариулах
iШинэ мэдээ
Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 11 цаг 20 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 11 цаг 55 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 13 цаг 34 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 13 цаг 44 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 13 цаг 51 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 14 цаг 52 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 14 цаг 55 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 14 цаг 59 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 15 цаг 3 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 15 цаг 6 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 15 цаг 8 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 15 цаг 11 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 17 цаг 37 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 17 цаг 43 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 17 цаг 51 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 17 цаг 55 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 18 цаг 3 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 18 цаг 6 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 18 цаг 11 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 18 цаг 19 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ...
Top