x

Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүт, Дорнодын ДЦС-ыг ашиглалтад оруулж, Хятадаас эрчим хүч импортлоно

УИХ-ын хаврын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Батсууриас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж эрчим хүчний шинэ эх үүсвэрийн талаар тавьсан асуулгын хариуг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өнөөдөр гишүүдэд танилцууллаа. 

Б.Чойжилсүрэн:

-"2023 онд цахилгаан эрчим хүчний нэг жилийн хэрэглээ огцом нэмэгдэж, 7% болсон. Гэхдээ 11, 12, 2024 оны 1, 2 дугаар сарын хэрэглээ 11.8 хувиар нэмэгдсэн.

2023 оны арванхоёрдугаар сарын 21-нд цахилгаан эрчим хүчний оргил ачааллын хамгийн өндөр хэрэглээ 1,636 МВт-д хүрсэн.

2024-2025 оны өвлийн улирлын оргил ачааллын хэрэглээ 1,800МВт-д хүрэх болов уу. Ирэх өвөл эрчим хүчний хэрэглээ дахиад нэмэгдэнэ.

Хэрэглээг хангахын тулд энэ оны аравдугаар сард хувийн компанийн барьж буй Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний 150МВт-ыг ашиглалтад оруулна.

Дорнод бүсийн ДЦС-ын 50МВт-ын өргөтгөлийг тавдугаар сард ашиглалтад оруулчихвал төвийн бүсэд 30МВт-ын эрчим хүчний дэмжлэг үзүүлнэ.

БНХАУ-аас 80МВт хүртэл цахилгаан эрчим хүч импортлохоор гэрээ, хэлцлийг хийж байгаа. Техникийн дэд бүтцийг Оюутолгой компани санхүүжүүлэхээр тендер зарлагдсан.

Эдгээр төсөл амжилттай болбол энэ оны өвлийн оргил ачаалал эхлэхээс өмнө эрчим хүчний хангамжийг 260МВт-аар нэмэгдүүлнэ" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.171)
    Үлгэр ярьж байна
    2024 оны 03 сарын 23 | Хариулах
iШинэ мэдээ
Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 11 цаг 19 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 11 цаг 54 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 13 цаг 33 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 13 цаг 43 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 13 цаг 50 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 14 цаг 51 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 14 цаг 54 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 14 цаг 58 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 15 цаг 2 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 15 цаг 5 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 15 цаг 7 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 15 цаг 10 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 17 цаг 36 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 17 цаг 42 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 17 цаг 50 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 17 цаг 54 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 18 цаг 2 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 18 цаг 5 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 18 цаг 10 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 18 цаг 18 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ...
Top