x

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах дэлхий нийтийн аянд Монгол Улс нэгдлээ

Зам тээврийн ослын улмаас дэлхий дахинд жил бүр 1.19 сая хүн амь насаа алдаж, маш олон хүн хүнд гэмтэж байна.

Энэхүү дэлхийн нийтийг хамарсан эмгэнэлт явдлын 90 гаруй хувь нь хөгжиж буй орнуудад тохиолддог. Ялангуяа 5-29 насны залуучууд сургууль, гэр хоорондох авто замд осол хамгийн их өртөж, хүнд бэртэж, гэмтэх, тахир дутуу болох цаашлаад зуурдаар амь насаа алдах шалтгаануудын нэг болж байгааг олон улсын байгууллагын замын хөдөлгөөний аюулгүй байдлын судалгаанд тусгажээ.

Харин манай улсад зам, тээврийн ослоос шалтгаалсан нас баралт 100,000 хүн амд 12 байна. Номхон далайн баруун бүсэд дунджаар 100,000 хүн амд 15,4 байдаг бол Европт 100,000 хүн амд 6,7 байна.

Дэлхийн дундаж үзүүлэлт 100,000 хүн тутамд 18 байна. Зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан нөхцөл нь ихэвчлэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хурд хэтрүүлэх, хэт ядарсан үедээ жолоо барих, анхаарал болгоомжгүй хандах, хамгаалах бүс, хамгаалалтын малгай хэрэглэхгүй байх, замын хөдөлгөөний дүрэм биелүүлээгүйгээс үүдэн гарч байна.

Дэлхий нийтэд тулгамдсан энэхүү асуудлаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тусгай элч JCDecaux-тай хамтран, "Saatchi&Saatchi" компанийн дэмжлэгтэйгээр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлах, таниулах зорилгоор “Аюулгүй байдлын төлөө үгээ хэлцгээе” уриан дор Нэгдсэн Үндэстний байгууллагын Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах дэлхий нийтийг хамарсан аяныг эхлүүлээд байна. 2030 он гэхэд зам тээврийн ослоос шалтгаалсан хохирогчдын тоог хоёр дахин бууруулах зорилготой юм.

Нэгдсэн Үндэстний байгууллагын Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах дэлхий нийтийг хамарсан энэхүү аян нь ирэх хоёр жилийн хугацаанд буюу 2023-2025 онд дэлхийн 80 улсын 1000 хотыг хамрах юм.

Энэхүү аяны хүрээнд дэлхийн болон үндэсний хэмжээний алдартнуудыг НҮБ-ын албан ёсны 6 хэл дээр замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм, журмыг энгийн хялбараар болон үр ашигтайгаар сурталчлах, нутагшуулах давхар зорилготой юм.

Хоёр жилийн хугацаанд хэрэгжих аяны үр дүнд зам тээврийн хөдөлгөөнд оролцогчдод хамгаалах бүс зүүх, тохирсон хурдаар зорчих, хамгаалалтын малгай өмсөх, жолоо барих үедээ утас ашиглахгүй байх, согтуугаар болон ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх зэрэг олон дадал хэвшлийг нийгэмд уриалж, тодорхой үр дүнд хүрэхээр зорьж байна.

Дэлхий даяар өрнөж байгаа энэ аянд нэр хүндтэй одууд болох супермодел Наоми Кэмпбелл, хөл бөмбөгийн домогт тамирчин Осман Дембеле, домогт теннисчин Новак Жокович, хөгжимчин Кайли Миноуг, Оскарын шагналт жүжигчин, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн сайн санааны элч Мишель Йео нар нэгдээд байна.

Эх сурвалж: ЗТХЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 11 цаг 21 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 11 цаг 56 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 13 цаг 35 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 13 цаг 45 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 13 цаг 52 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 14 цаг 53 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 14 цаг 56 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 15 цаг 0 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 15 цаг 4 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 15 цаг 7 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 15 цаг 9 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 15 цаг 12 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 17 цаг 38 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 17 цаг 44 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 17 цаг 52 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 17 цаг 56 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 18 цаг 4 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 18 цаг 7 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 18 цаг 12 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 18 цаг 20 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ...
Top