x

МҮХАҮТ-аас 10,000 хүнийг бизнесийн сургалтад хамруулж, шалгаруулалтад тэнцсэн залуусыг гадаадад сургана

"Бизнесийн сэргэлт" хөтөлбөрийн хүрээнд 10,000 залууг бизнесийн сургалтад хамруулах бүртгэл эхэлснийг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ)-аас мэдээллээ. 

Энэхүү хөтөлбөр нь гурван үе шаттай хэрэгжих аж. 

Эхний ээлжид олон улсын бизнесийн магистрын мэдлэгийг богино хугацаанд олгох P-MBA (Personal MBA) сургалтад 10,000 залууг сургах юм.

2024 оны 4-6 дугаар сард хуваарийн дагуу Улаанбаатар хотод зургаан элсэлтээр 4,000, аймаг орон нутагт 1-2 удаагийн элсэлтээр 6,000 залууг сонгон суралцуулна.

Хүйсийн хувьд эрэгтэй, эмэгтэй ижил тэнцүү байх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулах зэрэг бодлого барьж байгаагаа МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн хэлсэн. Мөн оролцоог тэгш хангахын тулд нэг аймгаас 300 иргэн байхаар тооцож бүртгэх юм байна.

Сургалтад сүүлийн 12 жилийн хугацаанд олон улсад шилдэг борлуулалттайгаар шалгарсан ном, сурах бичиг дагалдана.

Тус сургалтын төгсгөлд бизнесийн шинэ санаа, төслөө боловсруулсан байх бөгөөд түүнээс нь шалгаруулалт хийнэ. 

Улмаар 1,000 хүнийг Энэтхэг, Сингапур, Малайз, Филиппин, Хятад зэрэг олон улсын сургалтад үнэ төлбөргүй хамруулах бол хоёрдугаар үе шатанд амжилттай сурсан, шилдэг төсөл бүхий 100-200 залууг бизнес инкубатор хөтөлбөрт хамруулж, олон талт санхүүгийн боломжийг олгохоор төлөвлөжээ.

Бүртгэлийн холбоос: http://forms.mongolchamber.mn/view.php?id=210131

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 11 цаг 21 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 11 цаг 56 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 13 цаг 35 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 13 цаг 45 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 13 цаг 52 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 14 цаг 53 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 14 цаг 57 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 15 цаг 1 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 15 цаг 4 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 15 цаг 7 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 15 цаг 9 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 15 цаг 12 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 17 цаг 38 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 17 цаг 44 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 17 цаг 52 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 17 цаг 56 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 18 цаг 4 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 18 цаг 8 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 18 цаг 13 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 18 цаг 20 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ...
Top