x

Сонгуулийн мэдээллийн аюулгүй байдалд тагнуулын байгууллагын зөвлөмжийг хэрэгжүүлж эхэлжээ

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын талаар холбогдох байгууллагуудын удирдлагууд мэдээлэл өглөө.

Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь "Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо 1992 оноос хойш явагдсан бүх шатны сонгуулиудын үеэр иргэд, сонгогчдоос ирүүлж байсан санал, гомдол, тойргийн болон хэсгийн хороодод тулгардаг бэрхшээл, тулгамдсан асуудлын талаарх судалгаа, мэдээллийг орон нутгийн анхан шатны нэгжүүдээс авч, ирүүлэх хүсэлтийг ИТХ-д явуулсан.

Бараг бүх аймгаас мэдээлэл ирүүлсэн тул сонгуулийн үйл ажиллагаанд холбогдох байгууллагуудын төлөөллийн хамт уншиж, танилцан зохих арга хэмжээг авна" гэв.

Сонгуулиар "New Image Cast" санал тоолох төхөөрөмж хэрэглэнэ

Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга П.Дэлгэрнаран "Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн дагуу 2024 оны ээлжит сонгуулийн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох, дүн гаргах үйл ажиллагаанд "New Image Cast" санал тоолох төхөөрөмж хэрэглэхийг зөвшөөрсөн. Тиймээс Сонгуулийн ерөнхий хороо, түүний дэргэдэх Мэдээллийн технологийн төв Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд хэрэглэх сонгуулийн автоматжуулсан системийн техник хэрэгслийн бэлэн байдлыг хангаж ажиллаж байгаа.

Тухайлбал сонгуулийн автоматжуулсан системийн иж бүрдэлд хамаарах есөн төрлийн багц тоног төхөөрөмжид техникийн үзлэг, үйлчилгээг өнгөрсөн оны сүүлчээр бүрэн хийж, гүйцэтгэсэн.

Манай улсын хувьд 2,223 байршилд үүрэн холбооны сүлжээ бий. Тэдгээр байршлаас санал хураалтын дүнг түргэн шуурхай дамжуулах зорилгоор дэд бүтцийн бэлтгэл, судалгааг үргэлжлүүлж байна.

Сонгууль зохион байгуулахтай холбогдуулан www.e-election.mn буюу “Сонгуулийн мэдээллийн цахим систем”-ийг шинээр ашиглалтад оруулсан. Уг систем нь тоног төхөөрөмж ашиглалтыг цахимаар бүртгэж, хөтлөхөөс гадна бүх шатны сонгуулийн хороодод цахим сургалт явуулах, сонгуулийн үед үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бүртгэлийн ажлыг цахим хэлбэрт оруулж, мэдээллийн нэгдсэн санг бий болгосон нь сонгуулийн үйл ажиллагааг илүү боловсронгуй болгоход чухал ач холбогдолтой юм.

Бэлтгэл ажлын хүрээнд мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийг дахин тодорхойлж, эрсдэлт хүчин зүйлээс ангид байх үүднээс сонгуулийн төв байгууллагаас хүсэлт өгч, Тагнуулын ерөнхий газрын зөвлөмжийг авч хэрэгжүүлж эхэлсэн" гэв.

Иргэд өөрийн байнга оршин суудаг хаяг дээр өөр хүмүүс бүртгэгдсэн байвал хүсэлт гаргаж, шалгуулна

Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын/УБЕГ/ дарга Д.Дэлгэрсайхан "Сонгогчдын бүртгэлийн тоног төхөөрөмжийг 2013 оны арваннэгдүгээр сараас хойш шинэчлээгүй байсныг өнгөрсөн онд шинэчилсэн. Техникийн шинэчлэлийг хийснээр цахим сонгууль явуулах нөхцөл бүрдсэн гэж хэлж болно.

Сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой үүсдэг гомдол, саналыг харгалзан үзэж, бэлтгэлээ хангаж байгаа. Үүнд иргэний бүртгэл, мэдээллийг цахим системд алдаа мадаггүй байлгаж, хаягжуулалтыг холбогдох байгууллагуудтай хамтран сэргээн сайжруулсан. Иргэдэд мэдээлэл өгөх, сургалт, судалгааны ажилд онцгойлон анхаарч ажиллаж байна.

Сонгогчдын бүртгэлийг боловсронгуй, ил тод байлгах үүднээс www.check.burtgel.gov.mn цахим талбарыг нээн ажиллуулж эхэлсэн.  Иргэд тус талбарт нэвтэрч, өөрийн байнга оршин суудаг хаяг дээрх өөрийн болон бусад хүний мэдээллийг шалгах боломжтой. Хэрвээ тухайн хаягт өөр хүмүүс бүртгэгдсэн, мэдээлэл зөрчилтэй тохиолдолд хүсэлт гаргаж, шалгуулна. Цөөнгүй хүний гомдлыг хүлээн авч шалган зөрчлийг арилгуулсан" гэв.

Сонгуулийг шударга явуулахын тулд иргэдийг мэдээллээр хангах, ялангуяа сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой зар, сурталчилгааг олон нийтэд түлхүү хүргэх шаардлагатайг онцлов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 11 цаг 18 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 11 цаг 53 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 13 цаг 32 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 13 цаг 42 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 13 цаг 49 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 14 цаг 50 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 14 цаг 53 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 14 цаг 57 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 15 цаг 1 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 15 цаг 4 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 15 цаг 6 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 15 цаг 9 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 17 цаг 35 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 17 цаг 41 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 17 цаг 49 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 17 цаг 53 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 18 цаг 1 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 18 цаг 4 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 18 цаг 9 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 18 цаг 17 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ...
Top