x

Нээлттэй Нийгэм Форум: Бодлогын судалгаа хийхийг урьж байна

Нээлттэй Нийгэм Форум (ННФ) нь ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийтийн баялгийн зохистой удирдлагыг дэмжих, хөгжлийн бодлогыг оновчтой тодорхойлоход хувь нэмэр оруулах, үүнд судлаачид, иргэний нийгмийн бүтээлч оролцоог дэмжих үүднээс бодлогын судалгаа, шинжилгээг дэмжиж ирлээ. Энэ хүрээнд шийдвэр гаргах үйл явцыг судалгаа, дүн шинжилгээнд суурилсан олон талт мэдээллээр хангахыг гол зорилго болгодог бөгөөд энэ удаа дор дурдсан чиглэлийн хүрээнд судалгааны төслийн шалгаруулалт зарлаж байна.

1. Эрдэс баялгийн салбарын засаглалын чиглэлээр:

  • Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл (ЭБМЗ)-ийн ил тод байдал: Бүрэлдэхүүн, сонгон шалгаруулалт, шинжээч томилох үйл явц, дүгнэлт, шийдвэр, хамаарал бүхий этгээдийн ил тод байдал

  • Хайгуулын тайлан хүлээж авах, ордын нөөц батлах үйл явц

  • Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үйл явц, ил тод байдал: Байгаль орчин, нийгэм, орон нутгийн хөгжлийн асуудлууд

  • Эрдэс баялгийн салбар дахь ТӨК-ийн хөрөнгө оруулалтын ил тод байдал

2. Хууль тогтоомжийн тухай хууль, түүний хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр:

  • Хууль тогтоомжийн төсөлд хүний эрхийн нөлөөллийн үнэлгээ хийх шаардлагын хэрэгжилт

  • Хууль, тогтоомжийн төслийн нээлттэй байдал, олон нийтээр хэлэлцүүлэх шаардлагын хэрэгжилт

3. Эрх зүйн шинэтгэлийн чиглэлээр:

  • Шүүхийн шинжилгээний байгууллагын хараат бус байдлыг бэхжүүлэх арга зам

4. Мэдээллийн ил тод байдал, үзэл бодлоо илэрхийлэх эрхийн асуудлаар:

  • Хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиудад цахим хуудсыг хаах болон үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарлах бусад албадлагын чанартай арга хэмжээг зохицуулсан байдал, үүнд эрх зөрчигдөн хохирохоос  сэргийлэх хяналт, баталгааг хангасан байдал

  • Төрийн болон албаны нууцыг тогтоож буй процессод тулгамдаж буй асуудлууд /кейст тулгуурласан эрх зүйн дүн шинжилгээ/

Судлаач, судалгааны багт тавигдах шаардлага:

  • Судлах асуудал, судалгааны ажлын цар хүрээнээс шалтгаалан бие даасан судлаачаас гадна судалгааны байгууллага, судлаачдын баг төслийн уралдаанд оролцож болно.

  • Судалгаа, эрдэм шинжилгээний ажлын туршлагатай байх.

  • Сонгон авсан сэдвээр болон төстэй асуудлаар судалгаа хийж байсан бол давуу тал болно.

  • Судлаач нь сонгон авсан сэдвээр хараат бусаар бодлогын судалгаа хийхэд аливаа ашиг сонирхлын зөрчилгүй буюу нийтийн ашиг сонирхлын үүднээс судалгаа, шинжилгээ хийх эрмэлзэлтэй байх.

Судалгааны төслийн баримт бичиг:

  • Судалгааны сэдэв, цар хүрээ, зорилго, арга зүй, төсөв, хугацаа зэргийг багтаасан төслийг ННФ-ын судалгааны төслийн маягтын дагуу боловсруулсан байх шаардлагатай бөгөөд маягтыг дараах холбоосоор татаж авна уу. Cудалгааны төслийн маягт

  • Судалгааны төслийн баримт бичгийг Нээлттэй Нийгэм Форумын FELLOWSHIP@FORUM.MN цахим хаягаар 2024 оны 4 сарын 4-ний Пүрэв гарагт багтаан ирүүлнэ үү.  

Санамж: Судалгааны дээрх гурван чиглэлээс сонгосон чиглэлийнхээ нэрийг и-мэйлийн Subject хэсэгт бичиж илгээнэ үү.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 11 цаг 18 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 11 цаг 53 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 13 цаг 32 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 13 цаг 42 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 13 цаг 49 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 14 цаг 50 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 14 цаг 54 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 14 цаг 58 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 15 цаг 1 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 15 цаг 4 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 15 цаг 6 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 15 цаг 9 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 17 цаг 35 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 17 цаг 41 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 17 цаг 49 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 17 цаг 53 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 18 цаг 1 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 18 цаг 5 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 18 цаг 10 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 18 цаг 17 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ...
Top