x

Форензик ярилцлага хийх үндэсний сургагч багш бэлтгэж байна

Форензик ярилцлага нь тусгайлан бэлтгэгдсэн мэргэжилтнээс хүн худалдаалах гэмт хэргийн насанд хүрээгүй хохирогчийг сэтгэцийн гэмтэлд дахин орохоос сэргийлж, хүүхдэд ээлтэй, хохирогч төвтэй байдлаар ярилцах аргачлал бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх, насанд хүрээгүй хохирогчид туслалцаа, үйлчилгээ үзүүлэх чиглэлээр гадаадын улс орнуудад хэрэгжүүлдэг шилдэг туршлага юм.

Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департаментын хооронд байгуулсан Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээний хүрээнд "Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь" төслийг хэрэгжүүлэгч талууд хамтран форензик ярилцлага хийх "Сургагч багш" бэлтгэх сургалтыг 2024 оны 03 дугаар сарын 18-22-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Сургагч багш бэлтгэх сургалтад хүүхэд, гэр бүлийн салбарын болон цагдаагийн байгууллагын 25 ажилтан, албан хаагч хамрагдаж, сургалтыг АНУ-ын Мэриланд мужийн Балтимор хот дахь Хүүхэд хамгааллын төвийн мэргэшсэн нийгмийн ажилтан Кримсон Барокка, доктор Кэрри Ханнан болон Шаннон Вүүдс нар удирдан явуулж байна.

УИХ-аас 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр баталсан Хүүхэд хамгааллын тухай хуульд /шинэчилсэн найруулга/ Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дахь хүүхэд хамгааллыг шинээр тусгасан бөгөөд уг сургалт нь хуулийн шинэчлэлтэй уялдаж байгаагаараа онцлог юм.

Сургагч багш нар практикт Форензик ярилцлагыг нэвтрүүлэх, мөн аймаг, дүүргийн хүүхэд, гэр бүлийн салбарын мэргэжилтнүүдийг сургаж чадавхжуулна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 11 цаг 18 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 11 цаг 53 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 13 цаг 32 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 13 цаг 42 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 13 цаг 49 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 14 цаг 50 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 14 цаг 53 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 14 цаг 57 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 15 цаг 1 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 15 цаг 4 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 15 цаг 6 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 15 цаг 9 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 17 цаг 35 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 17 цаг 41 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 17 цаг 49 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 17 цаг 53 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 18 цаг 1 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 18 цаг 4 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 18 цаг 9 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 18 цаг 17 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ...
Top