x

Арай дөнгүүр Ерөнхий сайд зарласан нь ахиухан суудал авна

Энэ 2024 оны УИХ-ын сонгуулийг “Ялагчгүй сонгууль болно” гэж яриад байна. Ямар ч байсан үнэмлэхүй ялагчгүй сонгууль болох нь үнэн. Тийм дүр зураг илт ажиглагдаж байна. Харин ахиухан суудал авсан нь засаг төрийг тэргүүлэх нь ойлгомжтой. Албан бусаар намууд далдуур судалгаа лавлагаа хийсээр байгаа нь тодорхой. Тэрнийх нь дүн мэдээ улс төрийн хүрээнд яригдсаар л байна. Тийм мэдээллээр баттай ялах магадлалтай нам одоогоор гарч ирэхгүй байна гэнэ. Тэр байтугай Монголын улс төрийн бүх нам нийлээд нийт сонгогчдын 50 хувийг авах чадалгүй болоод байгаа ажээ. Энэ үнэн байх магадлал маш өндөр. Тийм ч биз.

Одоогоор УИХ-д суудалтай АН, МАН, ХҮН гэсэн гурван нам байдаг. Мөн улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа МНН-МҮАН-ын Үндэсний эвсэл, ИЗНН, ШИНЭ нам, Үнэн ба зөв, ИОНН зэрэг намууд байна. Араас нь “Ганц хүний шийдвэрээр гэнэт гарч ирээд улс төрийн сонгуульд ордог” гэгддэг БНН, Эх орон нам, Ард түмний нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам гээд жагсана.

Намууд ийм тааруухан нэр хүндтэй байгаа ч сонгуулийн тогтолцоо, агуулгын хувьд ирэх сонгуулийн эцэст тэднээс л гарч ирж л төр барина. Монголын, монголчуудын хувь заяаг атгана. Тэгэхээр “Жаран чавганц уралдахад нэг нь түрүүлдэг” афоризмтай эвлэрэхээс өөр аргагүй юм.

Энэ сарын 25-ны дотор намууд мөрийн хөтөлбөрөө бэлэн болгож, холбогдох байгууллагад өгөх ёстой. Хэн хэний, хэдэн нам мөрийн хөтөлбөрөө өгснөөс 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох намууд бүр тодорхой болно.

Намуудын мөрийн хөтөлбөрийн тухайд аливаа сонгуулийн жин дарах асуудал биш болсон. Тэгээд удаж байна. Гоё амладаг. Муухай мурьдаг. Мөрийн хөтөлбөрүүд биелж байсан түүх байхгүй юм. Сонгогчид мэддэг болчихсон. Тиймээс улс төрийн намуудын уярам мөрийн хөтөлбөрийг харж саналаа өгнө гэвэл худлаа.

Мэдээж хэрэг хуультай, дүрэмтэй улс орон учраас Сонгуулийн хуульд зааснаар намууд мөрийн хөтөлбөрөө гаргаж, түүнийг нь сонгууль, түүнд оролцоотой төрийн байгууллагууд хянаж шалгаад, зөвшөөрөөд, албажуулаад явж л таарах байх.

Харин намууд яавал сонгуулиар санал зулгаах вэ. Энэ удаад УИХ-ын сонгууль цоо шинэ зарчмаар явагдана. Бүсчилсэн 13 том тойргоос 78 гишүүн сонгогдоно. Намуудын жагсаалтаас 48 нь гарч ирнэ. Гишүүдийн тоо нь өссөн биш горилогчид тоймоо алдаад байна. Нэр дэвшүүлэх багтаамжийн хувьд тэр горилогчид Монголын бүх намд хуваагдаад нэр дэвшвэл бараг болчихоор л байна. Хүссэн хүн бүрд боломж байна. Гэхдээ тэдгээр горилогч бүхэн Монголын төрд хэрэгтэй юү. Хамгийн гол нь иргэд тэднийг сонгох уу. Намуудын толгойны өвчин энэ. Одоогоор бүх нам “Санал авах гол зэвсэг бол нэр дэвшүүлэх хүмүүсээ зөв сонгоход оршино” гэж үзэж байгаа бололтой. АН, МАН зэрэг томоохон намууд нэр дэвших хүмүүсээ тодорхой болгоогүй байна. Горилогчдод горьдлого төрүүлээд намын байр, Төрийн ордон хавиар уячихсан. Зангиа шахсан залуус тэдгээр орднуудаар битүү эргэлдээстэй. Жижиг намууд бол зарагдах нь зарагдаад, “эзэн боол”-ын харилцаандаа орчихсон. Нэр дэвшигчдээ бас л шүүж сонжоод явж байна. Гэхдээ том намуудыг бодвол жижиг намуудаас нэр дэвших хүмүүс хэдийнэ тохироогоо хийгээд ажил хэргээ эхлүүлчихсэн харагдана.

Ерөөс ирэх сонгуулийн намуудын найдвар энэ асуудал болжээ. Гэвч одоо цагт сонгогчдод бүрэн дүүрэн таалагдах нэр дэвшигч олох нь өвсөн дотроос зүү хайхтай л адил болсон. Монголчууд цөөхүүлээ, мэдээлэл ил тодорхой болчихсон учраас “Хэн бэ” гэдгийг нь хэлүүлэлтгүй мэдчихнэ. Тиймээс намууд зөвхөн нэр дэвшигчиддээ найдаад хамгийн гоё горилогчдыг хамж авчраад нэр дэвшүүлсэн ч ялах баталгаа байхгүй гэсэн үг.

Тэгэхээр ганц л гарц үлдэж байна. Тэр нь сонгуульд ялах юм бол хэнийг Ерөнхий сайд болгохоо зарлах явдал юм. Энийг улс төрд ойр дөт бөгөөд судалж шинжилдэг хүмүүс хэдийнээс яриад эхэлжээ. Хэрэв энэ үнэхээрийн намуудад тавигдах хамгийн том шаардлага болж байгаа бол бас ч гэж буруу биш. Тэртэй тэргүй Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмчихсэн. Улс төрийн хийгээд төр засгийн түвшинд хамгийн эрх мэдэлтэй хүн Ерөнхий сайд болчихсон. Олигтой Ерөнхий сайдтай бол улс орон овоо хөгжих, олиггүй хүн энэ албанд тохоогдвол балрах хэмжээний эрх мэдэл өгчихсөн. Тийм учраас намууд энэ албан тушаалд хэнийг томилохоо эртхэн хэлчих хэрэгтэй гэсэн санаа яваад байгаа юм.

Одоогийн улс төрийн намуудын дүрэмд голдуу “Хэрэв сонгуульд ялбал намын дарга нь Ерөнхий сайд болно” гээд заачихсан байна. Дүрэм журам нь тодорхой намуудыг харахад шүү дээ. Заримынх нь дүрэм ч ил тод байдаггүй юм байна.

Дүрмээр нь харвал МАН-аас Л.Оюун-Эрдэнэ, АН-аас Лу.Гантөмөр, ХҮН намаас Т.Доржханд, Үндэсний эвслээс Н.Номтойбаяр, ИЗНН-аас Б.Батбаатар, МУНН-аас Б.Батболд, МЛАН-аас Д.Пүрэвдаваа, Эх орон намаас Б.Цэрэнбалжир, БНН-аас Б.Жаргалсайхан, МСДН-аас А.Ганбаатар, АТН-аас Л.Гүндалай, Үнэн ба зөв намаас А.Отгонбаатар, ЗОН-аас Э.Одбаяр, ИОНН-аас Ц.Оюунгэрэл гарч ирэхээр байна.

Гэхдээ эднийг сонгогчид хэрхэн таалах вэ. Энэ ихээхэн чухал. Хэн нь Ерөнхий сайд болох юм бол энэ улс орон хөгжих вэ. Заавал тавигдах асуулт.

Нөгөө талаас, намуудын хувьд ялалт байгуулсны дараа өөр хүнийг ч Ерөнхий сайдад сойж байгаагаа зарлах боломжтой. Ийм бололцоо бий. Тийм туршлага ч байдаг. Ойрхных гэвэл 2020 оны УИХ-ын сонгуульд АН-ын дарга С.Эрдэнэ байхдаа “Сонгуульд ялах юм бол АН-аас Р.Амаржаргалыг Ерөнхий сайдаар томилно” гээд зарлаж байсан. Бүр танхимынх нь сайд нарыг ч нэрлэж байв. Тухайн үедээ сонгогчдод аятайхан л “замын зураг” болчих шиг болсон. Тиймээс намууд хэрвээ ялалт хийгээд ахиухан суудал хүсч байвал бусдаасаа арай дөнгүүр Ерөнхий сайдыг олж зарлах шаарлагатай л болж байх шиг байна даа.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эсэхээ шалгуулахыг шаардаж байна 24 мин Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм 34 мин Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна 49 мин "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна 52 мин Улаанбаатарт бага зэргийн бороо орно, өдөртөө 8-10 хэм дулаан 1 цаг 5 мин Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон гэж байгаа ч үнэндээ өмнөхөөсөө ялгаа алга 1 цаг 59 мин Нийслэлд ашигт малтмал олборлогч 140 аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийж байна 2 цаг 17 мин УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар 2 цаг 18 мин Сүүлийн 10 жилд 608 хүүхэд зам тээврийн ослоор амиа алджээ 2 цаг 18 мин Монголын эрдэмтдийн тооцон бодох математикийн бүтээл Төрийн шагналд нэр дэвшлээ 2 цаг 18 мин ӨНӨӨДӨР: Улаанбаатар хотод Жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн эхэлнэ 2 цаг 20 мин Говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхилж, нийт нутгаар сэрүүсэхийг анхаарууллаа 2 цаг 22 мин Сүхбаатар дүүрэг үерийн гамшгийн үед ашиглах гурван мотопомп худалдан авчээ 16 цаг 52 мин Улаанбаатарын жүдо бөхийн "Их дуулга" тэмцээн болно 16 цаг 58 мин Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуур орчимд их цэвэрлэгээ зохион байгуулна 17 цаг 0 мин Монгол Улсад гэрлэлтийн тоо буурч, гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна 17 цаг 2 мин Нийслэлд "Хотхоны бага сургууль", "Төрөлжсөн ахлах сургууль" байгуулж эхэллээ 17 цаг 3 мин Зарим нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч, хүчтэй салхилахыг анхаарууллаа 17 цаг 4 мин МҮХАҮТ-тай холбоотой сургалтын санхүүжилтийг завшсан хэргийг шалгаж байна 17 цаг 6 мин ОУХБ-ын хөдөлмөрийн хяналтын конвенцуудад нэгдэн орох хуулийн төслийг өргөн мэдүүлэв 20 цаг 54 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж,...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө “Эрдэнэс Монгол”-ын нэрийг өөрчилж, төрийн өмчит 14 компаний... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а... Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатори нээгдэ...
Top