x

Д.Өлзийбаатар: 2023 онд үер буусан, 2024 онд бас үер буух гээд байна

Төрийн шагналт, түүхч, доктор Д.Өлзийбаатар:

Саяхан бид улсынхаа хэмжээнд аймшигт зудтай нүүр туллаа. Монголчууд тэр дундаа малчид их хохирол амслаа. Байгалийн гамшиг аюул гэдэг бол юунд ч дийлдэхгүй хүчин зүйл гэдгийг олж харлаа. Үүнтэй адил их хохирлыг дагуулж байдаг бас нэг зүйл бол үерийн аюул юм.

Хавар, зун, намар үер болдог улирал. Бид цаг ямагт болзошгүй аюулаас сэргийлж явах ёстойг сануулж байна. Улаанбаатар хот  байгуулагдаад 300 гаруй жил болж байна. Анх Алтан тэвшийн хөндийд байгуулагдсанаас хот улам бүр тэлж, хүн ам өссөөр байна. Барилга байшин олширч, хүн ам нэмэгдэнэ. Ийм л зүй тогтолтой. Тэгэхээр олон хүний амьдрал ахуйг гэнэтийн аюултай байдалд оруулж, эдийн засгийн хохирол, цаашлаад эмгэнэлт байдалд хүргэж байдаг зүйл бол гамшгийн асуудлууд байдаг. Эдгээр аюулаас бид хамгийн гол нь урьдчилан сэргийлж байх ёстой. Хамтын хүчээр.

Үерийн болон галын аюулаас урьдчилан сэргийлэх нь зөвхөн засаг захиргааны хийх ажил ерөөсөө биш. Хамтын ажиллагааны үр дүнд, нэгдэж нягтарч хийж байх ажил юм. Яагаад гэвэл түүхэнд тэмдэглэгдэж үлдсэн 1933 оны зуны үер байдаг. Сэлбэ гол хоёр голдирлоор урсаж, нийслэлийг тэр чигт нь усанд автуулсан.

Дараагийн болж байсан үер бол хүн болгоны мэдэх 1966 оны гамшигт үер. Энэ бол Туул гол үерлэж, 4-5 хоногийн борооны дараа болж байсан үер. Энэ үед хүмүүс шиврээ бороондоо дасчихсан байсан. Яг долдугаар сарын 11-ний өдөр сайхан нартай, наадам эхэлж байхад гэнэт ус ороод ирсэн. Туул голын эхнээс Тэрэлжийн эхэнд байсан даланг үерийн их ус давж, Хужирбулан, Гачуурт руу их ус орж ирсэн. Юунд ч дийлдээгүй. Замд байсан холбооны шугам, утас цахилгаан бүгд тасарсан. Баянзүрхийн гүүр нурсан. Тэнд байсан автобустай хүмүүс үерт автсан байсныг танкийн батальон хөдөлж, үерт нэрвэгдсэн олон хүнийг аварсан байдаг.

Чингэлтэй, Богд хаан уулын хооронд буюу Алтан тэвшийн хөндийг бүхэлд нь усаар дүүргэчихсэн аюулт үер байсан. Цахилгаан станц эвдрээд зогсчихсон. Үндсэндээ хот амьдралгүй болсон. Тэр үед онцгой байдал гэж байгаагүй гал команд, сэргийлэх гэж байсан. Тэр үед армийн цэргүүд улаан гараараа үзсэн дээ. Энэ бол гэнэтийн аюул, маш олон хүний амь үрэгдсэн. Эдийн засгийн асар их хохирол амссан.

Дараагийн том үер бол 1982 оны наймдугаар сард болсон Баянхошуу, Толгойт, Хайлааст, Чингэлтэйн голууд үерлэсэн үер. Энэ бол уулын үер. Бид уруйн үер гэж ярьдаг. Энэ бол зун болдог. Гэнэт л нэг өдөр болсон үер. Тэр зун бол  бороо хур элбэгтэй. Нар гараад л бороо ороод ийм л үе байсан. Тэр үед би залуу байлаа. Тухайн үед хүмүүс сайхан зун болж байна гэж ярьдаг байсан.

Наймдугаар сарын 3, 4-ний өдөр би Солонго ресторанд борооноос зугтаад хоол идчихээд 30-40 минут л болсон. Гарахад бороо зогсчихсон. Манай гэр Дамбадаржаад байдаг байсан. Гэр лүүгээ автобусаар явж байсан чинь Хайлаастын гүүрэн дээр баахан юм овоолоод хаячихсан. Хөргөгч айлын хашаа, ор дэвсгэр гэх мэт аймшигтай. Энэ бол уулын үер буусан нь тэр. Олон хоног нар, бороо ээлжилж гарч ууланд ус хуримтлагдсаар байгаад халуун наранд зэрэг буучихсан. Мэргэжилтнүүд тэгж тогтоодог.

Уруйн үер бол хамгийн их аюул учруулдаг гамшигт үер байгаа юм. Хөдөөгийн малчид ч гэсэн хамгийн их хохирлыг уруйн үерээс амсдаг. Гэнэт буугаад бэлчиж байгаа малтай нь хүртэл аваад явдаг. Голынхоо үерээс бол малчид сэргийлж чаддаг цаг агаарыг уншиж чаддаг ард түмэн. “Голын түвшин ихэссэн байна” үер болох нь гээд нүүгээд явчихдаг. Харин уруйн үерт л автчихдаг.

Улаанбаатарын бид уруйн үерт автах хамгийн их эрсдэлтэй. Бидний эргэн тойронд байгаа дөрвөн уулын ам болгон нь устай. Ам болгон нь жалгатай, сайртай. Эндээс бууж байгаа үер замдаа таарсан юуг ч тэсгээдэггүй. Ямар ч хүчтэй далан хаалтыг хамаад гардаг. Уруйн үерт олон хүний амь нас үрэгдсэн дээ. Энэ бүгд юунаас болдог вэ, яагаад олон хүн амь нас, эд хөрөнгөөрөө хохирдог вэ гэхээр хэнэггүй зангаас болдог. Үүнийг сайн мэдэж байх ёстой. Үер болохгүй юм шиг боддог. Орж байгаа бороондоо дасчихдаг. Бидний болзошгүй аюулаас сэргийлэх ёстой гээд хэлээд байдаг учир нь энэ. Үүнийг анхаарч өөрсдөдөө тусгаж авах ёстой байгаа юм.

Түүхэнд 1966, 1982 оны үер зөвхөн тэмдэглэгдсэн юм бол биш шүү. Маш олон удаагийн буусан үер байгаа Нэгдүгээр хороолол, Ханын материалд болсон үер хүний амь нас авч байсан. Өнгөрсөн жилийн үер байна. Үер бол жил дараалж болдог ийм онцлогтойг бичиж үлдээсэн байдаг.

1966 оны дараа 1967 онд бас үер болж байсан. Урд жил нь болсон учир урьдчилан сэргийлж чадсан учраас хохирол бага амссан.

2023 онд үер болсон юм чинь 2024 онд үер болох гээд байна. Ялангуяа бороо цас ихтэй газар усаар дүүрчихсэн ийм үед үер болох магадлал нь хэвээрээ байгаа. Тийм учраас голын их голдирол, үерийн ам,  жалга, суваг, сайр дагаад буучихсан айлууд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч эхлэх хэрэгтэй. Үерээс зайлж нүүх хэрэгтэй. Нүүж чадахааргүй суурин байгуулчихсан байдаг бол гамшгаас сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэй.

Нийлээд хамтаараа үерийн далан байгуулах хэрэгтэй. Хамт байж эвлэлдэн нэгдэж, аливаа эрсдэлийг туулдаг. Нэг хүн хашаагаа тойруулчхаад үерээс үлдэнэ гэж байхгүй. Үүнийг бодолцож бэлдэх хэрэгтэй. Удахгүй дөрөвдүгээр сар боллоо. Бүх газар маш их цас орсон. Гуравдугаар сар гарчхаад байхад уулын цас ханзраагүй байна. Уулын цас хайлж, зэрэг бууна. Уулын цасыг урсгаад авч явах голын мөс хайлаагүй байна. Урсах ёстой голдирол руугаа ороод урсах ёстой шар ус дээгүүр нь урсана гэсэн үг.

Нийслэлийн захиргаанаас голын голдиролыг чөлөөлөх ажил хийгээд халиа, тошинг аваад байна. Энэ дээр мэдээж барилга байшин нөлөөлж байгаа. Гэхдээ бид өмнө нь ингэчихсэн одоо яах вэ гээд сууж болохгүй. Урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ авах хэрэгтэй болчихлоо. Шар усны нөлөөлөлд байгаа газрууд нүүх хэрэгтэй. Хэдий зөөж байгаа ч гэсэн гол гэсээгүй л бол ус дээгүүр нь урсах нь тодорхой. Бүх уулын ус зэрэг хайлна. Дөрөвдүгээр  шар усны үер эхэлдэг үе. Ийм анхааралдаа аваад өөрсдийгөө болон бусдыг хамгаалах хэрэгтэй.

Эх сурвалж: ҮАБЗ-ийн Ажлын алба 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 4 цаг 2 мин Монтенегро улсын түүхийн товч 4 цаг 11 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 4 цаг 17 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 4 цаг 22 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 4 цаг 26 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 4 цаг 29 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 5 цаг 24 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 19 цаг 15 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 19 цаг 19 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 19 цаг 42 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 19 цаг 49 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 20 цаг 11 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 20 цаг 19 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 20 цаг 42 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг...
Top