x

Д.Сосорбарам: Тогтолцооны эмгэг

Манай үндэстэн төр хувийн хэвшлийн түншлэл буюу түүгээр улбаалж бусдын боломжийг булаагч зарим нэгэн тусгай, давуу, онцгой эрх эдлэгч арын хаалганы ба ногоон гэрлийн компануудын дээрэнгүй буруу үйлдлээс болж доройтож байна. Төрд өмч төвлөрүүлэхээр авилгал цэцэглэж, аллага таллагын нүгэл хөврөнө.

Төрийн заавартай төв банк цаасан мөнгө хэвлэн зах зээлрүү овооруулснаас аванхайлж эрэлт нийлүүлэлт эвдэгдэн имфляцад өртөж үнэ тэнгэрт хадаж, жам ёсны зах зээл бусниж нийгэм эмх замбараагүйрүү түлхэгдэнэ.

Данхар төр худал хуурмагийн туйл болоод зогсохгүй бизнест хөндлөнгөөс оролцож айлгах, сүрдүүлэх тактик хэрэглээд үндэстнийг сүйрэлрүү түлхэчихдэг нь гэм биш социалист авир.

Үндэсний үзэл нь коммунизм, социализм, фашизм, нацизмыг турхирч түүнд өртөгч мухар сүсэгтнүүд сэтгэцийн эмгэг тусч бүр солиорол болж даамжран нийгмээрээ галзуурч хүн бие биенээн матах, муулах, алж хядахаас ч буцахгүй болно. Цэвэр цус, хөх толбо ярьдаг эмгэг согогтой пролетарууд дэмийрэх нь эмгэнэл. Энэ бол зүүний үзэлт тогтолцооны солиорол болой.

ЗХУ Ленин, Сталин хоёрыг,Герман Гитлерийг, Камбож Пол Потыг, БНХАУ Маог, БНМАУлс Чойбалсан,Цэдэнпил нарыг тахин шүтэж хариуд нь дарлуулан тамлагдаж үйлээ үзсэний хар цус үнэртсээр л. Эдүгээ Путлер гэдэг галзуу алуурчин дэлхийг түгшээж байна.

Орос орон бол шорон гэж Александр Сольженицн энэлж байсан. Амьтны ферм гэж Жорж Оруэл тэднийг шоолсон. Манай Р Чойном гахайн хороо шиг орос орон гэж ёгтолсон. Эмгэггүй байх боломж гаргалгаа байна уу?

Байгаа шүү! 

Яаж?

Авсаархан татварладаг, цомхон бүтэцтэй, хүнээ хүчирхийлэлээс, өмчийг нь дээрэм тонуулаас, үндэстнээ аюулт үзэгдэл, элдэв дайралтаас хамгаалдаг хараат бус, зөв ёс зүйтэй сэргийлэх, шүүх, батлан хамгаалах байгуулагатай байх үйлс нь эрх чөлөөт нийгмийн үндсэн зорилго ба сайн засаглалын суурь юм.

Төрд төвлөрүүлсөн өмчийг нээлттэй ил тод зүй зохистой эрэмбэ дараатайгаар бодитой үнэлэн хувьчлах явдал бол авилгал устахад том дөхөм болно. Төв банкийг татан буулгаж цэвэр чөлөөт банкны системийг буй болгон мөнгө хэвлэн цутгахыг зогсоож үнэ чөлөөлөх үйл хэрэг нь тун чиг зөв галбир болой.

Өмчгүйгээр ямар ч эрх яриад нэмэргүй. Өмчтэй хүн түүнийгээ өсгөн үржүүлэх, худалдах, солилцоо хийх,гадаад дотоодод гэрээ хэлцэл хийх, эрсдэлээ үүрэх, хариуцлагатай байх, ажлын байр нэмэгдүүлэх, шинэ техник технолгийг нээх, нэвтрүүлэх, ашиглах гэх мэт эрхүүдийг эдлэнэ.

Энэ чинь л жинхэнэ эрх чөлөө, үнэ цэнэ. Эндээс үүдээд хүн өөрийгөө үнэлэх, хийж бүтээх, сэтгэн бодох, туурвих эрхүүд углуургаараа аяндаа угсрагдана.

Өмчийг тойроод бүх эрхүүд хуульчлагдана. Хууль хүнийг хамгаалахаар хүн хуулиа биелүүлэн хамгаална. Хүн өөрийнхөө төлөө ямарч саад тотгоргүй ажиллах, амьдрах, аз жаргалаа цогцлоох болсон нөхцөлд сэтгэцийн эмгэг илээршина.

Эмгэг согог хамгийн бага байх бололцоо бол эрх чөлөөт тогтолцоо мөн болой. Хүн бие биенээн хохироохгүй байна гэдэг бол жинхэнэ ёс зүйт зөв зүй тогтол. Харилцан баялгаа өгөлцөж авалцан найрсаг амьдрах, бүтээсэн бүхнээрээ хүн хүндээ үнэлэгдэх нь чухал.

Өнөөдөр зуун хорь гаруй сая хүнтэй Япон улс 12, найман сая хүнтэй Швецари улс 7 яамтай дэлхийн хамгийн хамгийн хөгжингүй орнууд. Гурав гаруйхан сая хүнтэй Монгол 22 яамтай, 22 сайд, 23 дэд сайд, 22 төрийн нарийн 22…22…22..23…..явж өгнө.

Манай улсын төсөв 27 их наяд. 9 яамтай болгоод 21 санг татан буулгавал 16 их наяд хэмнэгдэх нь байна шүүдээ ! Бод доо сайн тунгаа !

Юу бодогдож байна ?! Танд ?!

2024.03.14

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эсэхээ шалгуулахыг шаардаж байна 26 мин Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм 36 мин Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна 51 мин "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна 54 мин Улаанбаатарт бага зэргийн бороо орно, өдөртөө 8-10 хэм дулаан 1 цаг 7 мин Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон гэж байгаа ч үнэндээ өмнөхөөсөө ялгаа алга 2 цаг 1 мин Нийслэлд ашигт малтмал олборлогч 140 аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийж байна 2 цаг 19 мин УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар 2 цаг 20 мин Сүүлийн 10 жилд 608 хүүхэд зам тээврийн ослоор амиа алджээ 2 цаг 20 мин Монголын эрдэмтдийн тооцон бодох математикийн бүтээл Төрийн шагналд нэр дэвшлээ 2 цаг 20 мин ӨНӨӨДӨР: Улаанбаатар хотод Жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн эхэлнэ 2 цаг 22 мин Говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхилж, нийт нутгаар сэрүүсэхийг анхаарууллаа 2 цаг 24 мин Сүхбаатар дүүрэг үерийн гамшгийн үед ашиглах гурван мотопомп худалдан авчээ 16 цаг 54 мин Улаанбаатарын жүдо бөхийн "Их дуулга" тэмцээн болно 17 цаг 0 мин Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуур орчимд их цэвэрлэгээ зохион байгуулна 17 цаг 2 мин Монгол Улсад гэрлэлтийн тоо буурч, гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна 17 цаг 4 мин Нийслэлд "Хотхоны бага сургууль", "Төрөлжсөн ахлах сургууль" байгуулж эхэллээ 17 цаг 5 мин Зарим нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч, хүчтэй салхилахыг анхаарууллаа 17 цаг 6 мин МҮХАҮТ-тай холбоотой сургалтын санхүүжилтийг завшсан хэргийг шалгаж байна 17 цаг 8 мин ОУХБ-ын хөдөлмөрийн хяналтын конвенцуудад нэгдэн орох хуулийн төслийг өргөн мэдүүлэв 20 цаг 56 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж,...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө “Эрдэнэс Монгол”-ын нэрийг өөрчилж, төрийн өмчит 14 компаний... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а... Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатори нээгдэ...
Top