x

Э.Бат-Үүл: Бид танк орж ирнэ гэж балайрч суусаар хотоо хөгжүүлэх боломжоо алдсан

"Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил" форум өчигдөр Төрийн ордонд боллоо.

Энэ үеэр Улаанбаатар хотын дарга асан Э.Бат-Үүл оролцож санал бодлоо солилцжээ.

Тэрээр "Улаанбаатар хотыг чөлөөт бүс болгохын тулд боомт хот болгох ёстой. Хоёрдугаарт манай улс дэлхийн төмөр замын сүлжээнд нэгдэж чадаагүй. Дэлхийн төмөр замын сүлжээний 90 орчим хувь нь нарийн царигтай төмөр замын сүлжээнд орсон. Үүнд холбогдоогүй улсыг дэлхийн төмөр замын сүлжээнд ороогүй, хөгжих боломжгүй орны тоонд оруулдаг. 

Сая хий ачиж явсан машин дэлбэрэхэд л ямар аюултай зүйл болсон билээ. Гэтэл нийслэл хотынхоо дундуур аюултай ачаа тээврийг төмөр замаараа өдөр бүр хийж байна. Нэг тонн бүхий бензин ачиж яваа галт тэрэгний цуваа осолдоход л хот тэр чигтээ шатах аюултай.

Канадын нэг хот 2013 онд газрын хөрснөөс арчигдсан. Тэр өндөр хөгжилтэй оронд хүртэл хотын дундуур нь бензин ачиж явсан галт тэрэг осолдоод хотоо шатаасан гашуун түүхтэй.

Манай Улаанбаатар хотод бүх барилга байгууламж нь төмөр зам руугаа шахаад барьчихсан. Үүнээс сэргийлж НИТХ-аас 2020 он гэхэд төмөр замыг хотынхоо дундуур биш Богд Хан Уулынхаа урд талд шинэ төмөр зам тавихаар тогтоол гаргасан юм.

Үүнтэй холбоотойгоор 2014 онд Бээжин хотын даргын урилгаар тус улсад айлчлах үедээ нарийн, өргөн төмөр замыг Улаанбаатар хотын өмнө "уулзуулах" боомт барих санал тавьж байлаа.  

БНХАУ-ын нарийн төмөр зам, ОХУ-ын өргөн төмөр замыг шилжүүлэхийн тулд асар том терминалууд бий болдог. Үүнийг дагаад хот хөгжинө. Өнөөдөр дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй орнууд боомт хотынхоо ачаар л худалдааны чөлөөт бүсийг эрчимтэй хөгжүүлсэн. 

Жишээлбэл, Австри улс хүйтэн дайны үед Зөвлөлтийн өргөн төмөр замыг Европын нарийн төмөр зам руу шилжүүлдэг улс болсноор хөгжлийнхөө гарцыг нээсэн. Манай улс азаар төмөр замын сүлжээ нь зөрсөн хоёр том хөрштэй. Бид танк орж ирнэ гэж балайрч суусаар энэ боломжоо ашиглаж чадахгүй байна" гэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 4 цаг 0 мин Монтенегро улсын түүхийн товч 4 цаг 9 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 4 цаг 16 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 4 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 4 цаг 25 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 4 цаг 28 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 5 цаг 23 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 19 цаг 14 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 19 цаг 18 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 19 цаг 41 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 19 цаг 48 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 20 цаг 10 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 20 цаг 18 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 20 цаг 41 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг...
Top