x

БНЭУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжих төслийн үр дүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд чухал хэрэгцээт протезоор хангагдана

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин сайдын яамны төлөөлөл болох Хэргийг түр хамаарагч Сажеев Кумарыг хүлээн авч уулзлаа.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан М.П.Сингхийн санаачилгаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газраас тус улсын “Жайпур фүүт” хүмүүнлэгийн байгууллагаар дамжуулан Монгол Улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд буцалтгүй тусламжаар гар, хөлийн протез хийх төслийн ажлыг холбогдох яамдтай  хамтран хэрэгжүүлж, эмч мэргэжилтнүүд манай улсад ажиллах юм.

Уулзалтаар, Элчин сайдын яамны зүгээс төслийг хэрэгжүүлэх, гар, хөлийн протез үйлдвэрлэл явуулах зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй 2,500-3,000 мкв талбай бүхий ажлын байраар хангах, цехийн аюулгүй байдал, ус цахилгаан, харилцаа холбооны хэрэгслээр хангах, багийн ажил болон зохион байгуулалтад туслах ажилтнууд гаргаж өгөхийг хүссэн.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, төслийг хэрэгжүүлэх, гар, хөлийн протез үйлдвэрлэл явуулах 2,500-3,000 мкв талбай бүхий ажлын байраар хангах боломжтойг дуулгаад.  Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв”-ийн байранд төслийн үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байна гэлээ.
Мөн протез , ортопедын 2 үйлдвэр манай удсад үйл ажиллагаа явуулдаг, хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн 6 төвийг ашиглалтад оруулсан. Эдгээр төвийн дэргэд протез, ортопедын нэгжүүд ажиллана. Тиймээс протез, ортопедын үйлдвэр болон төвд ажиллаж байгаа, ажиллахаар бэлтгэгдэж байгаа боловсон хүчнээ сургаж чадавхжуулах давхар ач холбогдолтой учраас Энэтхэг улсаас ирэх мэргэжилтнүүдээр туслуулах саналтай байна гэлээ.

Төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд бүхий л хүчин чадлаа дайчлан ажиллана гэдгээ талууд илэрхийлсэн.

Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлснээр манай улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэд чухал хэрэгцээт протезоор хангагдахаас гадна, төслийн хамгийн том ач холбогдол нь протезын үйлдвэрийн ажилчид, хоёр орны эмч, эмнэлгийн ажилтан, албан хаагчид харилцан туршлага солилцох, бие биенээсээ суралцахын зэрэгцээ протез үйлдвэрдлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэр, төвүүдийн чадавхийг бэхжүүлэх томоохон боломж бүрдэх юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 4 цаг 6 мин Монтенегро улсын түүхийн товч 4 цаг 14 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 4 цаг 21 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 4 цаг 26 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 4 цаг 30 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 4 цаг 33 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 5 цаг 28 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 19 цаг 19 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 19 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 19 цаг 46 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 19 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 20 цаг 15 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 20 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 20 цаг 46 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг...
Top