x

Дүнжингаравын уулзварт гарсан дэлбэрэлт, галын ослын дүгнэлт ирэх сарын 1-нд гарна

Засгийн газрын өнөөдрийн /2024.03.13/ ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С.Амарсайхан  мэдээлэл хийлээ.

С.Амарсайхан:

-"Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу "Дүнжингарав" худалдааны төв орчимд болсон газ дэлбэрлэлтийн хэргийг шалгаж байна. Хууль хяналтын байгууллага хэргийн газар дээрх шалгалтаа хийж дууссан. Одоо хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийг хүлээж байгаа. Газтээвэрлэж явсан автомашин техникийн шаардлага хангасан байсан эсэх, тухайн орчинд ямар стандарт алдагдсан гэдэг дээр хөндлөнгийн шинжээчид ажиллаж байна.

Харин тухайн байр орон сууцны ашиглалт, галын улмаас уян хатан чанар алдагдсан эсэх дээр Барилга хот байгуулалтын яамны холбогдох албаныхан мэргэжлийн хүмүүстэй хамтран шалгаж дууссан. ШУТИС-ийн лабораторид орон сууцны төмөр, битоны болон бусад хийц бүтээцийн шинжилгээг хийж байна. Өнгөрөгч баасан гаригт өгсөн мэдээллээр 10 хоногийн дотор дүгнэлт гарснаар дөрөвдүгээр сарын 1-н гэхэд дэлбэрэлттэй холбоотой бүх дүгнэлт гарч дуусна. Засгийн газраар, нийслэлийн төсвөөс газ дэлбэрэлтэд өртсөн 63 айлын орон сууцыг засварлах хөрөнгийг гаргахаар болсон. Дүгнэлт гараад завсарлах боломжтой бол засна" гэв.

Эргэн сануулахад, энэ оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Дүнжингарав захын уулзварт шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан 60 тоннын цистерн дэлбэрсний улмаас дөрвөн хүний амь үрэгдэж, 14 хүн түлэгдэж, хүнд, хөнгөн гэмтэл авсан юм. Мөн 90 хувийн түлэгдэлтэй эмнэлэгт хүргэгдсэн иргэн эмчилгээ авалгүй нас барсан билээ. 

Ослын газрын үзлэгийг 189 мөрдөгчийн бүрэлдэхүүнтэй зохион байгуулсан. Ослын нөхцөл байдлыг шинжээчдийн бүрэлдэхүүн тогтооно. Дүгнэлт 14-60 хоногт гарна гэдгийг Цагдаагийн ерөнхий газраас өмнө мэдээлж байв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 12 цаг 23 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 12 цаг 58 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 14 цаг 37 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 14 цаг 47 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 14 цаг 54 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 15 цаг 55 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 15 цаг 58 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 16 цаг 2 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 16 цаг 5 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 16 цаг 8 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 16 цаг 11 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 16 цаг 13 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 18 цаг 39 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 18 цаг 45 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 18 цаг 53 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 18 цаг 58 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 19 цаг 6 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 19 цаг 9 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 19 цаг 14 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 19 цаг 21 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо
Top