x

Виз зөвшөөрлийн 13 үйлчилгээг бүрэн цахимжууллаа

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Нямгэрэл тэргүүтэй газрын дарга, мэргэжилтнүүдийн  төлөөлөл өнөөдөр Гадаадын иргэн, харьяатын газарт ажиллаж, албан хаагчидтай уулзлаа.  

Энэ үеэр Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр виз, оршин суух зөвшөөрөл олголт, цахим үйлчилгээний нэгдсэн системийн үйл ажиллагааг танилцуулан, хууль тогтоомжийн хэрэгжилт, байгууллагын үйл ажиллагаатай холбоотой нэгдсэн мэдээлэл өгөв.

Тус байгууллага хуулийн хэрэгжилтийг хангах, иргэн, аж ахуйн нэгжид үзүүлэх үйлчилгээний чанарыг олон улсын жишигт хүргэх, нээлттэй, ил тод, шуурхай, чанартай, хүртээмжтэй ажил, үйлчилгээ үзүүлэх цахим шилжилтийг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлжээ.

Энэ хүрээнд виз зөвшөөрлийн 13 төрлийн үйлчилгээг бүрэн цахимжуулж, 2021 оноос хойш нийт 210 мянган иргэнд цахимаар үйлчилгээ үзүүлсэн байна. Ингэснээр өдөрт дунджаар 240-520 иргэн биечлэн ирж үйлчлүүлдэг байсан нь 5-8 болж багасч, 100-150 хүсэлтийг цаасаар хүлээн авч шийдвэрлэдэг байсан бол 700-1100 хүсэлтийг цахимаар хүлээн авч шийдвэрлэлтийн тоо нэмэгджээ. Мөн үйлчилгээний хүсэлтийг 5-10 хоногт шийдвэрлэдэг байсныг 3 хүртэл хоногт багтаан богино хугацаанд шийдвэрлэж байна. Үйлчилгээ бүрэн цахимжсанаар ирж очиход зарцуулдаг байсан 3-4 цагийг хэмнэж, ердөө 30 минутын дотор хүсэлтээ илгээх боломжтой болсон бөгөөд хүсэлтээ хянаж, шийдвэрлэлтийн мэдээллийг мөн л цахимаар хүлээн авдаг болсон.

Б.Энхбаяр: Төрийн үйлчилгээг цахимжуулахад Гадаадын иргэн, харьяатын газар манлайлан ажиллаж байна

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр алба хаагчидтай хийсэн уулзалтын үеэр хэлсэн үгэндээ “Засгийн газрын тэргүүлэх бодлогын нэг бол төрийн албаны цахим шилжилт юм. Төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай, хүнд сурталгүй, нээлттэй үзүүлэхэд Засгийн газраас бодлогоор дэмжиж ажиллаж байгаа. Энэхүү бодлогыг амжилттай хэрэгжүүлж, төрийн албаны цахим шилжилтийг манлайлж байгаа байгууллага бол Гадаадын иргэн харьяатын газар. Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд 15 улсын Элчин сайдтай уулзаж, санал солилцсон. Элчин сайд нарын зүгээс Монгол Улс виз олгох ажлыг цахимжуулж, гадаад улсын иргэдэд түргэн шуурхай, хүнд сурталгүй, аливаа хэлбэрийн авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид шийдвэрлэдэг болсныг надад тухайлан сайшаан тэмдэглэж байсныг энд дурдмаар байна. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалыг дэмжих бодлогыг “Go Mongolia” уриатайгаар гадаад, дотоодын аялагчдыг эх орондоо татах чиглэлд олон ажлыг санаачлан хэрэгжүүлж байна. Өнгөрсөн онд Монгол Улс түүхэндээ анх удаа зөвхөн аялал жуулчлалын салбараас 1 тэрбум ам.доллар давсан орлого олсон. Монгол Улс ганцхан байгалийн баялгаас хамааралтай биш, өөр бусад салбараас ч ашиг орлого олох боломжтой юм гэдгийг энэ үйл явц харуулсан. Үүнд гадаадын иргэн, харьяатын байгууллагын цахим шилжилтийн ажил онцгой чухал нөлөө үзүүлсэн гэж бодож байна. Нээлттэй, ил тод, шилэн байдалтайгаа хамт Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын бодлогыг та бүхэн манаж, сэрж ажиллах энэ үүргээ умартаж болохгүй гэдгийг мөн анхааруулж хэлмээр байна” гэсэн юм.  

Монгол Улсын визийг олон улсын жишигт нийцүүллээ

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Монгол Улсын визийг олон улсын жишигт нийцүүлэх, цахимаар үйлчилгээ үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн чухал зохицуулалтуудыг тусгасан. Тухайлбал, визийн ангиллыг төрөлжүүлж нэмэгдүүлэх, виз, бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг бий болгох, цахим виз олгох,  визийн хүчинтэй хугацааг уртасгах, цахим үйлчилгээний системийг шинэчлэх, оршин суух зөвшөөрлийн лавлагааг цахимаар авах, визийн мэдүүлгийн хуудсыг цахимаар бөглүүлэх, Immigration.gov.mn цахим сайт 5 хэлний сонголттойгоор үйлчлэх боломж, нөхцөлийг бүрдүүлсэн.

2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс цахим визийн evisa.mn cистемийг ашиглалтад оруулж, Жуулчин /K2/, Соёл урлаг, спортын тэмцээн уралдаанд оролцогч /K4/, Дамжин өнгөрөх зорчигч /K6/ гэсэн 3 ангиллын визийг дэлхийн хаанаас ч мэдүүлэх боломжтой болжээ. Цаашид 64 ангиллын визийг бүгдийг нь цахимаар олгох боломж бүрэн бүрдсэн байна.

Өнгөрсөн онд 82 улсын 31 мянган иргэнд цахимаар виз олгож, нийт 4,4 тэрбум төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 12 цаг 22 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 12 цаг 57 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 14 цаг 36 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 14 цаг 46 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 14 цаг 53 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 15 цаг 54 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 15 цаг 58 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 16 цаг 2 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 16 цаг 5 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 16 цаг 8 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 16 цаг 10 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 16 цаг 13 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 18 цаг 39 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 18 цаг 45 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 18 цаг 53 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 18 цаг 57 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 19 цаг 5 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 19 цаг 9 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 19 цаг 14 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 19 цаг 21 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо
Top