x

Европын Холбооноос 1,850 өрхөд 500,000 ам.долларын тусламж үзүүлнэ

Гадаад харилцааны сайд, "Монголын улаан загалмай" нийгэмлэг (МУЗН)-ийн Ерөнхийлөгч Б.Батцэцэг Олон улсын "Улаан загалмай", "Улаан хавирган сар" нийгэмлэгүүдийн холбооны Зүүн Азийн бүсийн захирал Ольга Жумаеваг гуравдугаар сарын 10-ны өдөр хүлээн авч уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны хүмүүнлэгийн хүч чармайлтыг өндрөөр үнэлж, тус байгууллага МУЗН-ийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ирснийг сайшаан дурдав.

Мөн тэрбээр Монгол Улсад тохиолдож буй зудын нөхцөл байдал, үр дагавар, түүнийг даван туулахад авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хэрэгцээ шаардлагын талаар танилцуулж, Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны Гамшгийн хариу арга хэмжээний сангаас 1,900 өрхөд 459,250 швейцар франкын тусламж, уг холбоогоор дамжуулж Европын Холбооноос 1,850 өрхөд 500,000 ам.долларын тусламж үзүүлэх болсонд талархал илэрхийллээ.

Олон улсын "Улаан загалмай", "Улаан хавирган сар" нийгэмлэгүүдийн холбооны Зүүн Азийн бүсийн захирал Ольга Жумаева сүүлийн жилүүдэд хоёр талын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж, МУЗН-ийн үйл ажиллагаа улам бэхжиж байгааг онцлов.

Тэрбээр манай улсад тохиолдож буй зудын гамшгийг даван туулахад тус байгууллага болон улс орнуудын үзүүлэх тусламжийг яаралтай хүргэх, нэмэгдүүлэхийн төлөө үргэлжүүлэн ажиллахаа илэрхийлсэн.

Хатагтай Ольга Жумаева зудын гамшигт хамгийн их өртөж, их хэмжээний хохирол амссан Сүхбаатар, Дорнод аймагт ажиллах юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 5 цаг 2 мин Монтенегро улсын түүхийн товч 5 цаг 11 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 5 цаг 18 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 5 цаг 22 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 5 цаг 27 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 5 цаг 30 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 6 цаг 25 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 20 цаг 16 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 20 цаг 20 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 20 цаг 43 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 20 цаг 50 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 21 цаг 12 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 21 цаг 20 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 21 цаг 43 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ...
Top