x

Олон улсын эрүүгийн шүүгчийн тангараг өргөх ёслол боллоо

Нью-Йорк хотноо 2023 оны 12 дугаар сарын 4-14-ний өдрүүдэд Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ)-ийн Ромын дүрэмд Оролцогч талуудын Ассамблейн 22 дугаар чуулганаар Олон Улсын Эрүүгийн шүүхэд 81 орны саналаар сонгогдсон шүүгч Д.Эрдэнэбалсүрэн гуравдугаар сарын 8-ны өдөр Гаагийн шүүхийн байранд тангараг өргөлөө.

ОУЭШ-ийн шүүгчээр 2024-2033 онд ажиллах Монгол Улс, Бүгд найрамдах Солонгос Улс, Франц улс, Румын улс, Словени улс, Тунис улсын зургаан шүүгч тангарагаа өргөсөн бөгөөд тэд “Би Олон Улсын Эрүүгийн шүүхийн шүүгчийн хувьд ажил үүргээ бүрэн эрхийн хүрээнд нэр төртэй, үнэнч шударга, ухамсартайгаар хэрэгжүүлж, мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх ажиллагааны нууцыг хүндэтгэхээ тангараглая” гэсэн юм.

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн тус сонгуулийн санал хураалтаар 114 улсаас 81 санал авснаар ОУЭШ-ийн анхны Монгол шүүгчээр сонгогдсон.

ОУЭШ нь геноцид, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэг, түрэмгийллийн гэмт хэрэг үйлдсэн хувь хүмүүсийг шүүх үүрэгтэй байнгын ажиллагаатай шүүхийн байгууллага юм. ОУЭШ-ийн Ромын дүрмийг 123 улс батласан. Монгол Улс ОУЭШ-ийн Ромын дүрэмд 2002 онд нэгдэн орсон.

Энэхүү өндөр хариуцлага, ач холбогдолтой олон улсын шүүхийн шүүгчийн сонгуульд нийт 13 улс нэр дэвшин өрсөлдсөнөөс манай улсын нэр дэвшигч эхний шатны санал хураалтаар гарсан нь Монгол Улсын гадаад бодлого идэвхтэй, сайн явагдаж байгаагийн илрэл төдийгүй олон улсын хамтын нийгэмлэг манай улсад хүлээлгэж буй том итгэл найдвар юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 12 цаг 25 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 13 цаг 0 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 14 цаг 39 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 14 цаг 49 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 14 цаг 56 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 15 цаг 57 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 16 цаг 1 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 16 цаг 5 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 16 цаг 8 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 16 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 16 цаг 13 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 16 цаг 16 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 18 цаг 42 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 18 цаг 48 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 18 цаг 56 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 19 цаг 0 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 19 цаг 8 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 19 цаг 12 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 19 цаг 17 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 19 цаг 24 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо
Top