x

Хүүхдийг хамгаалахын тулд хүчирхийлэлд өртөхийг нь хүлээх ёстой юу?

Жилийн жилд, ер нь байсгээд нэг сөхөгддөг, соошлаар хэсэг сэвэгдээд мартагддаг сэдэв бол хүүхэд хамгаалал, хүүхдийн хүчирхийллийн асуудал. Хойд эцэг нь хүүхдээ зодсон, эсвэл архичин эх нь асран хамгаалагчгүй үлдээсэн гээд янз бүрийн тохиолдлоор хүүхдийн хүчирхийллийн асуудал гарч ирдэг. Тэр болгонд эцэг эхийг нь харааж зүхээд, ийм адгууснууд хүүхэд төрүүлэх эрх байхгүй гэсэн нийгмийн буруутгалаар асуудал дуусдаг. Цагдаагийн байгууллага хэргийг шалгаж, гэмтнийг гэсгээсэн бол “ашгүй” гэж залбираад энэ сэдэв мартагддаг. Харин энэ тохиолдолд хүүхдийг хамгаалах ёстой төрийн байгууллага, хүүхэд хамгааллын үйлчилгээний талаар хэн ч санаж сэрдэггүй. Нөгөөдүүл нь ч жилдээ нэг удаа албаны тайлан гаргавал их юм. Харин хүүхдийн эсрэг хүчирхийлэл үүсэх, хүүхдийн эрх хохирох урьтач нөхцөл болсон гэр бүл салалтын асуудалд хэн ч ач холбогдол өгч ярьдаггүй.

Саяхан фэйсбүүк дээр нэгэн залуу “Эхнэр маань хаяад явчихлаа. Хүүхдүүдээ асрамжийн газарт өгмөөргүй байна” гээд банкныхаа дансыг тавиад хандив гуйсан тухай нүүр номын найз бичжээ. “Гэр бүлийнхээ санхүүгийн асуудлыг шийдэх, хүүхдүүдийнхээ боловсролд анхаарал тавих чинь эр хүний хариуцлага. Ямар ч зорилгогүй, хариуцлагагүй, мэдлэг боловсролгүй, ажилгүй, арчаагүй эрийн оронцогууд олон болсны тод жишээ. Ийм болохоор л ихэнх гэр бүлүүд салж байна” хэмээн бичжээ. Тэгэхээр энэ бол нэг талаас хувь хүний хариуцлагатай холбоотой боловч нөгөө талаас нийгмийн асуудал юм. Хохирогч нь хүүхэд болж байгаа учраас.

Хүүхэд хамгааллын асуудал хамгийн түрүүнд хүүхэд гэр бүлтэй, хууль ёсны асран хамгаалагчтай байхаас эхэлдэг. Асран хамгаалагч нь хүүхдийг насанд хүрэх хүртэл тэжээн тэтгэх, сургаж хүмүүжүүлэх, сурч боловсрох нөхцлөөр хангах чадвартай байх ёстой. Орлогын баталгаатай эх үүсвэртэй, орон байртай байх ёстой гэсэн үг.

Дээрх тохиолдолд хүүхэд эхээсээ салсан, эцэг нь орон гэргүй, ажилгүй, орлогын эх үүсвэргүй бол хүүхдэд өөр асран хамгаалагч олж өгөх ёстой. Тэр нь ах дүү, эмээ, өвөө аль нь ч байж болно. Тэдгээр хүмүүс хүүхдийн асран хамгаалагч болохоос татгалзсан, эсвэл анхнаасаа тийм хүмүүс байхгүй бол хүүхдийг хуулийн дагуу төрийн асрамжид авах ёстой. Хүүхэд асрах газарт очих ёстой гэсэн үг.

Гэтэл манайд ийм зүйл алга. Хүүхэд бүтэн өнчирсөн, эсвэл хүчирхийлэлд өртөж хохирсон тохиолдолд л төрийн үйлчилгээ тэдэнд үүд хаалгаа нээдэг. Бусад тохиолдолд эцэг, эх нь хүүхдээ асран хамгаалах чадамжтай байна уу, үгүй юу хамаагүй. Энэ бол хүүхэд хамгаалал биш юм. Хүүхдийг зөвхөн хүчирхийлэлд өртөж, хохирсных нь дараа хамгаалах ёстой биш шүү дээ.

Оны өмнөхөн эхнэр нь өвчнөөр нас барсан таван хүүхэдтэй залуухан аавд нийгмийн сүлжээгээр хандивын аян өрнүүлээд дөрвөн өрөө байр авч өгч байгаа харагдсан. Үүний дараачаас нийтэд хандаж хандив тусламж хүссэн, орон гэргүй болсон залуухан аавууд ар араасаа цувран гарч ирж байна. Түүний нэг нь дээрх найзын хэлсэн эхнэртээ хаягдсан аав байх л даа. Амьдрал дээр тохиолддог л зүйл. Нийгмийн бас нэг тулгамдсан асуудлын нэг. Гэвч тэднийг ядуурлаас гаргах үүргийг бусад хүмүүс хүлээхгүй. Нэг удаа тусална, хоёр дахиа тусална, гурав дахиа үгүй л болов уу.

Тийм болохоор тэдэнд зориулсан нийгмийн үйлчилгээ хэрэгтэй. Хүүхдүүдийг нь асардаг, өөрт нь ажлын байр зуучилдаг, эргээд хүүхдүүдтэй нь харилцаа холбоотой байлгадаг гэх мэт. Тиймгүй тохиолдолд насанд хүрээгүй нялх нярай хүүхдүүдийг цаашид юу хүлээхийг таахад бэрх шүү дээ. Өнөөдөр хандив гуйгаад банкны дансаа нийгмийн сүлжээнд тавьж байгаа аав маргааш юу хийх, ямар зам сонгохыг бид мэдэхгүй шүү дээ.

Хоёрдугаарт цагдаагийн байгууллага, хүүхэд хамгааллын үйлчилгээ эрхэлдэг хүмүүс бас энэ төрлийн мэдээллийн араас явдаг, шалгадаг судалдаг баймаар байна. Хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд хүүхдүүдийг хүчирхийлэлд өртөж, хуулийн байгууллагаар дамжсаных нь дараа л хүүхэд дээр очдог биш, хаалгыг нь тогшдог баймаар байна. Хүүхдийг зөвхөн хүчирхийлэлд өртсөн хойно нь хамгаалах ёстой биш шүү дээ.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эсэхээ шалгуулахыг шаардаж байна 30 мин Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм 40 мин Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна 54 мин "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна 57 мин Улаанбаатарт бага зэргийн бороо орно, өдөртөө 8-10 хэм дулаан 1 цаг 11 мин Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон гэж байгаа ч үнэндээ өмнөхөөсөө ялгаа алга 2 цаг 5 мин Нийслэлд ашигт малтмал олборлогч 140 аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийж байна 2 цаг 23 мин УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар 2 цаг 24 мин Сүүлийн 10 жилд 608 хүүхэд зам тээврийн ослоор амиа алджээ 2 цаг 24 мин Монголын эрдэмтдийн тооцон бодох математикийн бүтээл Төрийн шагналд нэр дэвшлээ 2 цаг 24 мин ӨНӨӨДӨР: Улаанбаатар хотод Жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн эхэлнэ 2 цаг 25 мин Говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхилж, нийт нутгаар сэрүүсэхийг анхаарууллаа 2 цаг 28 мин Сүхбаатар дүүрэг үерийн гамшгийн үед ашиглах гурван мотопомп худалдан авчээ 16 цаг 58 мин Улаанбаатарын жүдо бөхийн "Их дуулга" тэмцээн болно 17 цаг 4 мин Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуур орчимд их цэвэрлэгээ зохион байгуулна 17 цаг 6 мин Монгол Улсад гэрлэлтийн тоо буурч, гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна 17 цаг 8 мин Нийслэлд "Хотхоны бага сургууль", "Төрөлжсөн ахлах сургууль" байгуулж эхэллээ 17 цаг 9 мин Зарим нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч, хүчтэй салхилахыг анхаарууллаа 17 цаг 10 мин МҮХАҮТ-тай холбоотой сургалтын санхүүжилтийг завшсан хэргийг шалгаж байна 17 цаг 12 мин ОУХБ-ын хөдөлмөрийн хяналтын конвенцуудад нэгдэн орох хуулийн төслийг өргөн мэдүүлэв 21 цаг 0 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж,...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө “Эрдэнэс Монгол”-ын нэрийг өөрчилж, төрийн өмчит 14 компаний... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а... Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатори нээгдэ...
Top