Азийн залуучуудын III наадмын жюү жицүгийн -52кг жинд барилдаж буй тамирчин Б.Мөнхжин нэгдүгээр тойрогт Сири улсын тамирчинг, хоёрдугаар тойрогт Тайланд улсын тамирчинг ялж, хэсгийн аваргын төлөө Казакстан улсын тамирчинд идэвхийн оноогоор ялагдал хүлээгээд байсан билээ.
Тэрээр финалын шатанд Филиппин улсын тамирчинтай барилдаж 3:0 харьцаагаар хожсоноор Хүрэл медаль хүртлээ.
Азийн залуучуудын III наадмын жюү жицүгийн -62кг жинд барилдсан тамирчин Б.Алтан-Эрдэнэ нэгдүгээр тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Вьетнам улсын тамирчинг ялж, гуравдугаар тойрогт Казакстан улсын тамирчинд ялагдал хүлээж, торгуулийн тойрогт Йордан улсын тамирчинг нэмэлт цагт ялсан.
Хүрэл медалийн төлөө Тажикистан улсын тамирчинтай барилдаж идэвхийн оноогоор яллаа.
 
                


