x

Шинэ Зуунмод дагуул хотыг найман бүстэй байхаар төлөвлөжээ

“Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумын урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр өчигдөр дагуул хот, Шинэ Зуунмод хотын бүтээн байгуулалтын талаар хэлэлцлээ.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлогод олон төвт хотын тогтолцоог хэрэгжүүлж, шинэ суурьшлын бүс, дагуул хотын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх талаар тусгасны дагуу Хөшигийн хөндийд Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулахаар ажиллаж байгаа билээ.

Улаанбаатар хотын хүн ам 2040 он гэхэд 2,248,000-д хүрэх тооцоо гарснаас 440,000 нь дагуул хотод суурьших төлөвлөлттэй байгаа юм.

Шинэ Зуунмод хотын 31,000 га талбайд

  1. Эдийн засгийн чөлөөт бүс

  2. Олон нийт, худалдаа, үйлчилгээний бүс

  3. Шинэ Зуунмод хотын төв, засаг захиргааны бүс

  4. Оюутны хотхон, судалгаа шинжилгээний төв

  5. Худалдаа, бөөний төв

  6. Тээвэр логистик, үйлдвэрлэлийн бүс

  7. Олон улсын нисэх онгоцны буудал, агаарын каргоны бүс

  8. Аж ахуй, нөөц бүс гэсэн найман бүсийг төлөвлөж буй.

Түүнчлэн бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, орон зайн оновчтой төлөвлөлт бүхий дагуул хотыг байгуулах, хотын бүтээн байгуулалт, тогтвортой хөгжлийг дэмжих хүрээнд Шинэ Зуунмод дагуул хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулж байна.

Хэлэлцүүлгийн үеэр Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын ажил хариуцсан захиргааны дарга М.Батбаяр "Бид төлөвлөдөг, гэхдээ түүнийгээ хэрэгжүүлдэггүй. Энэ л асуудал болоод байгаа юм.

Улсын газар зохион байгуулалт, аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтыг хотын зохион байгуулалтын асуудалтай андуурах ч тохиолдол байна. Хот суурингийн газар нийт газар нутгийн нэг хувьд ч хүрдэггүй. Тэгэхээр тэр дотроо л газар зохион байгуулалтаа зөв хийх хэрэгтэй" гэв.

Мөн Ерөнхий сайдын Эдийн засгийн асуудал хариуцсан зөвлөх Д.Ирмүүн "Дагуул хот байгуулах тухайд газрын зураглал, эрэмбийг эхлээд сайн тогтоож өгөх хэрэгтэй. Стратегийн байршил чухлаас гадна хүртээмжтэй тээвэрлэлтийн дэд бүтэц, хурдны зам, нийтийн тээвэр дагаад яригдана. Хөгжлийн концепц нь холимог байж, зөв тодорхойлох ёстой" гэж байлаа. 

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг "Сүхбаатарын талбай орчмын 20 га газарт боловсрол, соёл, төрийн үйлчилгээ төвлөрч байна. Зөвхөн сургууль, хувийн хэвшлүүдийг орон нутаг руу нүүх ёстой гэх бус төвлөрлийг үүсгэж буй асуудалд төр өөрөө манлайлал үзүүлье гэж байгаа" юм хэмээлээ.

Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумыг энэ сарын 14-нд зохион байгуулна. Уг форумын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр ийнхүү болж, Засаг захиргааны шинэчлэл, төр хувийн хэвшлийн түншлэл, дэд төвийн төлөвлөлт, бүтээн байгуулалт, дагуул хотын талаар хэлэлцсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 12 цаг 25 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 13 цаг 0 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 14 цаг 39 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 14 цаг 49 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 14 цаг 56 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 15 цаг 57 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 16 цаг 0 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 16 цаг 4 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 16 цаг 8 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 16 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 16 цаг 13 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 16 цаг 16 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 18 цаг 42 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 18 цаг 48 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 18 цаг 56 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 19 цаг 0 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 19 цаг 8 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 19 цаг 11 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 19 цаг 16 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 19 цаг 24 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо
Top