x

Иргэн төвтэй хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний үр дүнг хэлэлцлээ

Иргэдэд төрөөс үзүүлж буй хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээг үр дүнтэй, оновчтой болгох зорилгоор Иргэн төвтэй хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээнд Профайлингийн аргазүйг ХНХЯ-наас 2022 оноос эхлэн нэвтрүүлэн ажиллаж байна. Европын Холбооны санхүүжилттэйгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн дэмжлэгтэй хэрэгжүүлж буй тус ажлын үр дүнг өчигдөр салбарын оролцогч талуудад танилцууллаа.  

“Профайлинг” хэмээн олон улсад нэрлэдэг энэхүү үйлчилгээний хүрээнд хөдөлмөр эрхлэлтийн мэргэжилтнүүд ажил хайгчдын хөдөлмөр эрхлэх ур чадвар, бэлэн байдыг үнэлдэг бөгөөд улмаар шаардлагатай ур чадварын сургалт, зөвлөгөө өгөх; тухайн иргэний хөдөлмөр эрхлэлтийн төлөвлөгөөг хамтран боловсруулан, хэрэгжүүлэх замаар хөдөлмөрийн зах зээлд нэгдэх боломжийг нь нэмэгдүүлдэг юм. Өөрөөр хэлбэл ажил хайгч иргэдийн хөдөлмөр эрхлэх сэдэл сонирхол, нөөц боломж, ур чадвар зэрэг хүчин зүйлсийг ярилцлагын аргаар үнэлж тухайн иргэнд тохирсон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ, арга хэмжээг тодорхойлон, түүнийгээ иргэнтэй хамтран хэрэгжүүлснээр цалин хөлстэй, тогтвортой хөдөлмөр эрхлэлтэд хүргэхэд чиглэдэг. Харин бодлогын түвшинд, энэхүү үйлчилгээний үр дүнд бүрдсэн дата мэдээлэл дээр үндэслэн ирээдүйн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ, арга хэмжээг орон нутгийн онцлогт нийцүүлэн төлөвлөх, төсөвлөх, хуваарилахад ашиглах боломжтой юм.

Өнөөдрийн байдлаар хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр ажилладаг 560 гаруй мэргэжилтэн уг үйлчилгээг үзүүлэх сургалтад хамрагдаж, улмаар нийт 19400 иргэний профайлингийн үнэлгээг хийсэн байна. Үүнээс 8494 иргэнд хөдөлмөр эрхлэлтийн хувийн төлөвлөгөөг хамтран боловсруулж улмаар Ажил мэргэжлийн чиг баримжаа, хөдөлмөрт бэлтгэх сургалт, ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ, түр ажлын байр болон ажилд зуучлах үйлчилгээг үзүүлэн нийт 608 иргэнийг ажилд зуучлан, 330-иргэнийг дараагийн шатны үйлчилгээ, арга хэмжээнд хамруулсан байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, арга хэмжээг иргэн төвтэй төрийн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг болгон хөгжүүлж, үр дүнд суурилсан төсвийн төлөвлөлтийг сайжруулах чиглэлээр шинэчлэлийн хүрээнд хамтран ажиллаж байна.

Эх сурвалж: ХНХЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 12 цаг 27 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 13 цаг 2 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 14 цаг 41 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 14 цаг 51 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 14 цаг 58 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 15 цаг 59 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 16 цаг 2 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 16 цаг 6 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 16 цаг 9 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 16 цаг 13 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 16 цаг 15 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 16 цаг 18 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 18 цаг 44 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 18 цаг 50 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 18 цаг 58 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 19 цаг 2 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 19 цаг 10 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 19 цаг 13 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 19 цаг 18 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 19 цаг 25 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо
Top