x

Х.Тэмүүжин: Зээл авсан гишүүдэд хуулийн хариуцлага тооцуулах нь урт бөгөөд хүнд зам

УИХ-ын гишүүн  асан Х.Тэмүүжинтэй ярилцлаа.

-Үйлдвэрлэгчдэд олдохгүй байгаа зээлийг өндөр албан тушаалтнууд авсан нь гэмт хэрэг мөн үү?

-Энэ маргаан зөвхөн өнөөдөр бий болсон зүйл биш. 2011-2012 оны үед ЖДҮДСантай холбоотой санал, гомдол явж байсныг санаж байна. Тэр үед ЖДҮ-ийн зээл банкаар дамждаг байсан. Иргэдийн зүгээс “Бид барьцаа хөрөнгө муутай. Гэтэл банк өндөр шалгуур тавиад өөрсдийнхөө найдвартай, уламжлалт харилцагч буюу том компаниудад өгөөд байна” гэдэг гомдол гарч байсан. Мөн тэр үед эрүүгийн хуулийг шинэчлэх явцад уламжлалт албан тушаалын гэмт хэргийг өргөтгөж авлигын гэмт хэргийг иж бүрэн хуульчлах талаар яригдаж байсан. Одоо үйлчилж байгаа 22.1-д заасан албан тушаалтан албаны бүрэн эрхээ урвуулан ашиглах гэх гэмт хэрэг хангалтгүй байгаа тухай. Энэ зүйлд байгаа манай уламжлалт албан тушаалын гэмт хэрэг нь албан тушаалтан өөрт байгаа албаны эрх мэдлээ урвуулан ашиглахтай холбоотой заалт.

Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын авлигын эсрэг концвенц бий. Энэ конвенцид тухайн албан тушаалтан өөрийн албаны эрх мэдлийг урвуулан ашиглахаас гадна өөрийн албан тушаалын нөлөөг ашиглаж өрөөл бусдын албаны эрх мэдлийг урвуулан ашиглах гэдэг ойлголт байдаг. Өөрт нь зээл олгох эрх мэдэл байхгүй ч зээл олгох эрх мэдэл бүхий албан тушаалтанд нөлөөлөх, албан тушаалын нөлөөгөө ашиглах замаар өөртөө болон бусдад давуу байдал олж авах, энэ нь нөгөө талдаа өөр бусад иргэн, аж ахуйн нэгжид хохирол учруулах үзэгдэл авлига, ашиг сонирхлын үзэгдэлд түгээмэл байдаг. Тийм учраас 2012-2013 оны үед “Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулиар авлигын энэ үзэгдэлд хяналт тавьж, хариуцлага тооцож чадахгүй нээ” гэх зүйл яригдаад 2015 онд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахдаа 22.2 гэдэг зүйл дээр “Албаны эрх, нөлөөгөө урвуулан ашиглах” гэх гэмт хэрэг нэмж бичсэн юм.

Харамсалтай нь 2017 онд УИХ-д хэт олонхи болсон МАН Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахдаа 22.2 дахь заалтыг үгүй хийсэн. Одоо 22.1 гэдэг заалтаар албан үүргээ хариуцаж байсан гэдэг үндэслэлээр сайдад нь эрүүгийн хэрэг үүсгэж магадгүй. Түүний дор байгаа ЖДҮДС-ийн албан тушаалтнуудад албаны эрх мэдлээ урвуулан ашигласан гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгээд хариуцлага хүлээлгэх байх. Харин зээл авсан УИХ-ын гишүүд дээр одоо хүчин төгөлдөр Эрүүгийн хуулийн зүйл заалтаар хариуцлага ярих боломж хязгаарлагдмал байх болов уу. Таван жилийн өмнө ийм маргаан үүсч байсан учраас олон улсын конвенциор хүлээсэн үүргийнхээ дагуу Эрүүгийн хуульд оруулж ирсэн 22.2 дахь заалтыг энэ УИХ алга болгочихсон. Явсан замаараа ахин дахин л явж байна даа.

-УИХ-ын гишүүдэд тэрбум тэрбумаар нь зээл өгсөн энэ явдлыг та ямар учир шалтгаантай гэж бодож байна?

-Зарим нэг нь бол сэтгэл хөөрөл, савсага байдлаар учир шалтгаанаа олохгүй дунд нь хөөрч яваад зээл авсан байх. Зарим нь бол ул сууртайгаар, ухаалгаар бодож төлөвлөж байж хийсэн юм шиг үйлдлүүд харагдаж байгаа. Эрүүгийн хуулиа өөрчилж байгаад, банк өгдөгийг болиулж байгаад авсаныг бодоход.

-Сонирхлын зөрчлийн тухай хуулиар энэ асуудлыг шийдэж болохгүй юу?

-Тэр хуулиар тодорхой хэмжээнд хариуцлагын тухай ярьж болно. Гэхдээ сонирхлын зөрчлийг зохицуулдаг хууль урьдчилан сэргийлэх зорилготой хууль болохоос гэмт хэргийг зохицуулдаг хууль биш. Гэмт хэрэг мөн үү, биш үү гэдгийг Монгол Улсад зөвхөн Эрүүгийн хуулиар зохицуулдаг. Гэтэл энэ үйлдэл зохион байгуулалттай гэмт хэргийн шинжтэй болчихоод байх шиг. Харамсалтай нь сонирхлын зөрчлийн асуудал нь ёс зүйн алдаа, ёс зүйн зөрчил гэх хэмжээний хариуцлагын тухай ярьж болно. Миний харж байгаагаар гүнзгий хардах хоёр үндэслэл байна. Нэгдүгээрт гишүүдэд олгогдсон мөнгө нэгэн жигд хэмжээний 950 сая буюу нэг тэрбум төгрөгт эргэлдэж байна. Мэдээлэл нь тодорхой болоод ил гарсан гишүүдийн хувьд зээлийн хэмжээ нэг ижил байгаа нь нэг үйл явцын оролцогч юм биш биз гэсэн хардалтыг төрүүлж байна. Өөрөөр хэлбэл энэ нь өөрөө өмнөх Засгийн газрыг огцруулах, одоогийн Засгийн газрыг хамгаалахын тулд УИХ-ын гишүүдийн кнопыг худалдаж авсан Засгийн газрын авлига байж магадгүй гэж хардах үндэслэл болж байна. Хоёр дахь нь 65 суудал авсан МАН-ын УИХ дараагийнхаа сонгуульд бэлтгэх, өмнөх сонгуулиар гарсан зардлаа гишүүддээ буцааж төлөхөд зориулсан улс төрийн авлигын схем нь ЖДҮДС болон бусад сангууд болсон юм биш үү гэсэн хардлага байна. Сая УИХ-аар баталсан төсвийн хуулийг хэлэлцэх явцад ч гэсэн эдийн засагчид “Энэ төсөв улс орны эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх гэхээсээ илүү 76 тойрогт УИХ-ын гишүүдийн нэр хүндийг өсгөх, сонгуулийн ажлыг нь санхүүжүүлэх төсөв боллоо” гэж ярвсан.

Саяны хоёр хардалтыг аваад үзэхэд энэ бол яах аргагүй сонирхлын маш том зөрчил. ЖДҮДС гэдэг чинь 5-10, сайндаа л 50 ажлын байр бий болгоод, өөрсдөө амьжиргаагаа авч явах гэж яваа тэр хүмүүсийг эдийн засгийн хувьд дэмжих бодлого. Гэтэл улс төрийн эрх мэдэлтэй, бараг олигархи гэж хэлж болохоор хүмүүс өөрсдийн хөрөнгийн эх үүсвэр болгочихлоо шүү дээ. Энэ бол нийтийн ашиг сонирхол, хувийн ашиг сонирхол хоёр зөрчигдөж байгаа тодоос тод үйлдэл мөн. Сонирхлын зөрчлийн хуульд ч, УИХ-ын гишүүний Ёс зүйн дүрэмд ч энэ зүйлийг хориглосон зүйл заалт цагаан дээр хараар тод бичигдсэн байгаа. Гэмт хэрэгтэн болгоод, ял өгөөд явуулдаггүй юм гэхэд ядаж энэ улстөрчид улс төрийн тавцан дээр байх уу, сайдууд албан тушаалтайгаа үлдэх үү, УИХ-ын гишүүн гишүүнээрээ ажиллах уу гэдгийг энэ хууль, дүрмээр нь ярьж болно. Энэ нь ганц намд хамаарахгүй, нам харгалзахгүйгээр цөөнгүй хүн холбогдох юм шиг байна. Тэгэхээр авлига суурьтай энэ төрийг өөрийг нь цэгцлэхийн тулд намчирхалгүй, зарчимаа бариад, хариуцлага нэхээд, урагшаа алхахгүй бол болохгүй нь дээ.

-Үйлдвэрлэгчид нэгдээд тэмцэнэ гэсэн. Засгийн газар УИХ-д шаардлага хүргүүлж эхэлсэн. Энэ хүмүүс ямар процедураар, ямар хуулийг үндэс болгож явах вэ? Нэг хоёр удаа хэвлэлийн хурал хийж сэвээд мартагдчих вий гэсэн болгоомжлол бас байна?

-Гурван зам харагдаж байна. Нэгдүгээрт мэдээж хуулийн байгууллагад хандах ёстой. Нэгд сонирхлын зөрчил, хоёрт албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой учраас АТГ, прокурор, шүүх гэдэг замаар явж болно. Гэхдээ энэ бол удна. Хэн нэгнийг хэрэгтэн болгохын тулд хурдан шуурхай шийдэх гээд хүн хэлмэгдүүлж болохгүй учраас бүх зүйлийг хуулийн нарийн дэс дарааллын дагуу шийдэх хэрэгтэй болно. Магадгүй хоёр жилийн хүнд процесс болж хувирах байх. Энэ бол хүнд бөгөөд урт зам. Хоёр дахь зам нь улс төрийн албан тушаалтнуудтай хариуцлага тооцох, мэдээллийг ил тод болгох, аль нь үнэн аль нь худал вэ гэдгийг гаргаж ирэхийн тулд УИХ-ын нэг том зэвсэг бий. Энэ бол Өргөдлийн байнгын хороо. ЖДҮДС-гаас зээл авч чадахгүй байгаа иргэд уг санд өгч байсан хүсэлтүүдээ бариад “Бид ийм хүсэлт өгөхөд ийм хариу ирдэг байсан” гээд Өргөдлийн байнгын хороонд өргөдлөө гаргах ёстой. Санхүүжилт байхгүй ч гэдэг юмуу ямар нэг аргаар л татгалздаг байсан байгаа шүү дээ. Өргөдлийн байнгын хороо УИХ-ын нэрийн өмнөөс Засгийн газрыг дуудаад “Энэ сангуудынхаа мэдээллийг аваад ир. Энэ сангуудаас чинь хэн хэн мөнгө авсан бэ, яагаад хэрэгцээтэй газраа очддоггүй байсан бэ. Ингэж бодлогын завхрал гарахад ямар албан тушаалтан нөлөөлсөн, хариуцсан албан тушаалтан нь хэн бэ” гээд гэрчийг нь оролцуулаад, албан тушаалтнуудыг нь дуудаад нээлттэй сонсгол хийх ёстой. Тэгвэл иргэд аль нь үнэн, аль нь худал вэ гэдгийг мэднэ. Сүүлдээ үүнийг чинь замхруулж байгаа юм шиг зэрэгцүүлээд сенсаац дэгдээгээд эхэллээ шүү дээ. Тэгэхээр албан тушаалтнуудынх нь амнаас, хохирсон иргэдийнх нь амнаас, баримттай нотолгоотойгоор УИХ дээр, байнгын хороон дээр нээлттэй сонсгол хийж, мэдээлэл авах ёстой. Үүндээ үндэслээд Ёс зүйн дэд хороогоо хуралдуулаад УИХ-ын гишүүний ёс зүй зөрчсөн үйлдлүүдийг нь үнэлээд хариуцлага тооцчихвол парламентын ардчилал асуудлаа ил байлгадаг, хариуцлагаа тооцож чаддаг гэх итгэлийг олон түмэнд өгөх юм даа. Энэ бол хоёр дахь зам.

Гурав дахь нь У.Хүрэлсүхийн хэлсэн “Хариуцлагын сэлмээ гаргаад төрийн болон нийтийн хөрөнгө рүү хуруу дүрсэн хүн болгонд хариуцлага тооцно. Миний амь нас юу ч биш” гэдэг үг бий. Энэ үнэн юм бол одоо Ерөнхий сайд ил тодоор, нээлттэйгээр асуудалд оролцсон сайд, УИХ-ын гишүүдтэй хариуцлага тооцох зангарагтай байх ёстой. Энэ бол одоо У.Хүрэлсүхийн үг биш, Ерөнхий сайдын үг биш, эрх барьж буй МАН-ын даргын үг байхгүй юу. Тиймээс хариуцлагатай улс төрийг эхлүүлье гэж бодож байгаа л бол үүнийг хийх эр зоригтой л байх ёстой. Ийм гурван зам байна.

-Ярилцсанд баярлалаа-

NTV телевиз

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • Зочин (103.26.194.204)
    ХАР ТАМХИЧИН НУУДГАЙТАЙ, ХОРЧИН ОВОГТОЙ Ц.ЭЛБЭГИЙН БӨГС ДОЛООГЧ... УИХ-ЫН ГИШҮҮДИЙН МӨНГӨ ХҮҮЛЭГЧДИЙН ӨМГӨӨЛӨГЧӨӨР АЖИЛЛАЖ БАЙГАА ЮМ БАЙХ ДАА...ккк
    2018 оны 11 сарын 10 | Хариулах
  • Н.Даваадорж (64.119.17.237)
    ЖДҮ- зээлыг гишүүд өөрсдөө тэрбумаар авчидгыг та юу гэж бодож бна энд л бухимдаад бн даа эрхмээ
    2018 оны 11 сарын 09 | Хариулах
  • Irgen (202.9.42.36)
    Ene teneg yamar nuureeree garch irdeg bnaa. Shuukheer togloj ulsiin ikh khemjeenii mungiig urgui zardal bolgochikhiod. Odoo shuukh ni butsaad bairandaa orj bn sh de
    2018 оны 11 сарын 09 | Хариулах
  • Davaa (66.181.186.115)
    UIH iin gishuud arai dendej baina ard rumen durguitseh ni zuvsh dee jiriin urged bol shorond UIH iinhan jol tanhimdaa uldej baina ene 2 iin hoorond IH zuruu baigaa bizdee ogtsoroh heregtei uursduu uhamsarlah estoi
    2018 оны 11 сарын 09 | Хариулах
  • zochin (66.181.182.80)
    Khuuli l bol khuuli bh yostoi. Irgen burt tegsh uilchil. Horidog bol khori. uichlal guigaad munguu tuluud dahiad songogdono ch gej baih shig. Yun ulbun yum be
    2018 оны 11 сарын 09 | Хариулах
  • Danaa (64.119.25.162)
    Temujin omgoologchiin tuhai huulgui baih eh uusveriig tavisan. Bas huulchiin erh zuin baidliin nert hunii erhiig zorchson huuliig hiisen hun de
    2018 оны 11 сарын 08 | Хариулах
  • Хм (66.181.189.18)
    Дорлигжав та 2н хийсэн Эрүүгийн хуулийг л шүүмжлээд байхад ойлгоочээ. Eрөнхий прокурор ч хэллээ эрүүгийн бодлого байхгүй болсон гэ
    2018 оны 11 сарын 08 | Хариулах
  • оюун (202.9.42.63)
    Тэмүүжин гуай ѳѳрѳѳ яаагаад хариуцлага хүлээхгүй байгаа юм эмнэлгийн асар үнэтэй тоног тѳхѳѳрѳмжийг ,барилгыг нь эвдэлж хэмхэлчээд ард түмнээ улс орноо хохироочоод юу ч болоогүй юм шиг эх орончийн дүр үзүүлж яарихаа боль
    2018 оны 11 сарын 07 | Хариулах
  • Адар (183.177.100.4)
    Х.Тэмүүжин гуай хариуцлагатай хүн хариуцлагын тухай ярьж, хардах эрх эдэлмээр банйа даа. Та өмнөх парлиамент, Засгийн газарт байхдаа юуг яалаа? Та мартсан бол бид сануулах эрхтэй. Тийм үү?
    2018 оны 11 сарын 07 | Хариулах
  • Яргачин (59.153.112.93)
    Америк кино хэт их үзэж амьдралаас тасарсан яргачин олон юм бүү хуцмой
    2018 оны 11 сарын 07 | Хариулах
  • УИХ ийг нээлттэй хуралдууляа (202.179.27.205)
    Элэнцэгнийх нь хүнд байдгын нээлттэй шууд хэлцүүлэг хийгээл нам ш дэ пакууда
    2018 оны 11 сарын 07 | Хариулах
  • Ъ (64.119.19.92)
    АТГ-аргалаад л өнгөрөөнө.
    2018 оны 11 сарын 07 | Хариулах
  • Зочин (66.181.189.87)
    Хаянхярваа чинь энүүнд өгөөрэй тэрийг болвол дэмжээрэй гэж хэлдэг гээд хэвлэлийн хурал хийгээд байсан биздээ. Хаянхярваа тэгвэл гэмт хэрэгтэн юм байна.
    2018 оны 11 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.21.106.140)
    БНСУ ын ерөнхийлөгч бүсгүйд яг ийм хэргээр 24 жилийн хорих ял оноосон. Одоо манай АТГ яахыг харнаа.
    2018 оны 11 сарын 06 | Хариулах
iШинэ мэдээ
Хаврын шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 7 цаг 51 мин Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Ховд аймагт ажиллаж байна 7 цаг 53 мин Дэлхий дахинд өнгөрсөн долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлууд 7 цаг 54 мин ХХААХҮ-ийн сайд услалтын системийн төслийг тавдугаар сарын 20-нд дуусгахыг үүрэг болгов 7 цаг 55 мин Катарт саатсан жуулчдын зочид буудалд үнэгүй байрлах хугацааг сунгалаа 7 цаг 56 мин Төрийн ордонд Алдарт эхийн одонт 1000 ээжид хүндэтгэл үзүүллээ 7 цаг 56 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Инновац Норвег" байгууллагын удирдлагатай уулзлаа 7 цаг 57 мин Ерөнхий сайд Г.Занданшатар эмэгтэйчүүд, гэр бүлийг дэмжих бодлого, хөтөлбөрүүдийг танилцууллаа 7 цаг 58 мин БОУАӨЯ-наас гадаад томилолтын асуудлаар гаргасан албан ёсны мэдэгдэл Уржигдар 18 цаг 55 мин "Их хотын бүсгүйчүүд 2026" арга хэмжээний шилдгүүдийг тодрууллаа Уржигдар 18 цаг 15 мин Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, өөрчлөлтийн талаар хэлэлцлээ Уржигдар 18 цаг 13 мин ХУД-ийн 8 дугаар хороонд хэрэгжих "Шүншиг гэгээн" төслийн нээлт боллоо Уржигдар 18 цаг 12 мин Монгол, Норвегийн Гадаад хэргийн яамд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Уржигдар 18 цаг 10 мин Улаанбаатар метроны төсөлд ажиллах долоон оюутан БНСУ-д суралцахаар боллоо Уржигдар 16 цаг 33 мин Жендэрийн үндэсний хороо хуралдаж, 2026 оны төлөвлөгөөгөө баталлаа Уржигдар 16 цаг 30 мин Согтуу эмэгтэйн гар утсыг дээрэмдсэн этгээдийг баривчилжээ Уржигдар 16 цаг 25 мин Шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж, ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээг хүргэж байна Уржигдар 16 цаг 24 мин Дархан-Уул аймагт хөдөлмөр эрхэлж буй эмэгтэйчүүдийг чадавхижуулах төсөл эхэллээ Уржигдар 16 цаг 24 мин Д.Трамп: Ираны дараа Кубын талаарх бодлогоо боловсруулна Уржигдар 16 цаг 15 мин О.Алтангэрэл: Ерөнхийлөгчийн санаачлах эрхтэй хуульд хамаарах уу гэдгийг харна Уржигдар 16 цаг 05 мин
iИх уншсан
Г.Гантулга: Дотоод сонгуулиа шударга явуулж байж АН-д эв нэг... Намаа цэгцэл. Нам дээрээ эхлээд цэгцэр Ираны удирдагч нас барлаа, Иран цаашид яах бол? Сарнай идсэн ямааны шөл Игавахара Масарү: Эзэн хааны айлчлал амжилттай болсон нь хоё... Т.Сумъяабазар: Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогд... Орон байрны архидалтын онцгүй түүх Буриад Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэл Ерөнхийлөгчийн санаачилсан хууль ба “парламентын дархлаа” хэ... 2026 оны Элсэлтийн шалгалт болон Монгол хэл, бичгийн шалгалт... Аутизмтай хүүхдэд тэгш боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030... Казахстаны Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид Баян-Өлгий аймаг... АНУ-ын гурван сөнөөгч онгоцыг андуурч сөнөөжээ Говийн байгаль, түүхийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж ... Умард Солонгосоос ОХУ руу 33 мянган чингэлэг зэвсэг илгээжээ... Ираны дараагийн дээд удирдагчаар Можтаба Хаменеиг сонгожээ Таван шарын нүхэн гарцаар хоногт дунджаар 42,830 тээврийн хэ... Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг нийслэлийн хамгийн том цэцэр... "Сүүн дархлаа" хөтөлбөрийн ажлын хэсэг хуралдлаа АНУ, Израилын цохилтын дараа Индонез улс Энхийн зөвлөлөөс га...
Top