x

Манай ТУГ

Монголын анхны арилжааны хиймэл дагуул хөөрлөө. 2024 оны 3 дугаар сарын 4-ний өдөр. АНУ, Калифорни муж, Ломпок хот. Ванденбергийн Сансрын Хүчний Баазаас.

Түүх энгийн байх атлаа гайхамшигтай. Эрт цагт бол энэхүү мэдээ улс орныг доргиох хүчтэй байлаа. Монгол инженерүүд бүтээж, хувийн бизнесийнхэн санаачилж хийж хэрэгжүүлж байгаа төсөл. 

Элон Маск гэж элдэвтэй хүн энэ цагийн хөгжлийн тод төлөөлөл юм. Сансарт нисэх, хөөрөх, ажиллах бол төрийн онцгой бизнес байсан. Элон түүнийг хүнд сурталгүй болгов. Энэ том орон зайд чанарын өөрчлөлт гарч олны хэрэглээ болов. Аливаа хөгжлийг цаашид сансрын оролцоогүй төсөөлөхөө болих нь. 

Одоогоос хоёр зууны өмнө газрын эзэмшил, өмчлөл чухал байж. Уралдаж гүйгээд түрүүлж тугаа хатгасан нь газрын эзэн болдог. Өнөө цагт сансарт ийм уралдаан эхэлж байна. Сансрыг бид хязгааргүй гэж бодох боловч дэлхийг тойрсон орон зай хэмжээтэй аж. Тэнд түрүүлж тугаа хатгасан нь хөгжмийн захиалга авах нь. Одоо бидний хэрэглэж байгаа холбоо харилцаа, худалдаа бизнес, үйлдвэрлэл үйлчилгээ бүгд газраас хамаарах нь багасч, улмаар хоцрогдоно. 

Монгол залуус сансрын бизнесийн эхлэлийг өөрийн нэрийн станцаар ийнхүү эхлүүлж байна. Хиймэл дагуулын нэг эрхээ хоёр болгов. Нэгжийн багтаамжийг хоёр дахин бууруулжээ.

-Танай энэ шийдэл онцгой. Хиймэл дагуулын хэмжээг ингэж багасгаж манайд ирүүлсэн нь Азиас анхных гэж Спэйс-Х компанийн төлөөлөгч дарс шимэх зуураа сонирхуулав. 

Анхны бүхэн томоос эхлэх юм. Анхны гар утас тоосго шиг том хэмжээтэй байв. Анхны компьютер хэмжээгээрээ хоёр давхар байшинтай дүйцэж байсан. Тонноор яригддаг байсан хиймэл дагуул өдгөө инчээр, граммаар хэмжигдэх болжээ. Сая сансарт байршсан манай хиймэл дагуулаас нэг нэгжээр бага хэмжээтэйг зөвхөн Америкт нөгөө л Элоны баг хийжээ. 

Аливаа шинэ юм шийдэлтэй болох тусам, хүч чадал, чанар багтаамж нь сайжирч жижиг, энгийн, хэрэглэхэд амар болсоор. Хүнд ойртох тусам ийм ид шидийг технологи олдог. Гар утсыг л харчих. Гэтэл төр хүнээс улам холдож, улам томорч, улам үрэлгэн болсоор. Хүн төрөлхтөн өнөөдөр хүнд суртал, улс төр гэсэн гайтай тулгарч тамираа барж байна. Овсгоотой нь энэ мангасаас холдож, хаа хол сансарт ажлын байр, бизнесээ олжээ. 

Эрсдэл хийх эрх, эрх чөлөөнд л байдаг. Технологийн хувьсгалын зам нэг түвшинд очоод бөглөрдөг бололтой. Ихэвчлэн алдах айдсаас үүдэлтэй. Их мөнгө зарсан, буруудвал баларна, өрөнд орно, бүх юм дуусна. Алдах эрхтэй, бас эрсдлийн цаана боломж харсан хүмүүс л үүний ард гардаг аж. Элон энэ замаар явж. ONDO-ч энэ замаар явж байна. 

Дээр нь Монгол хүн нэгнийхээ амжилтад чин сэтгэлээсээ талархдаг болох. Элон сансрын бизнесийн салбарт тэргүүлж бас ноёрхож байна. Олон шалгуур, олон саад, атаархал өрсөлдөөнийг давж энэ замыг засчээ. Энэ бизнест Монголын далбаа байраа эзэллээ. Шар шувуу-1, 2 хоёул бөөрөндөө соёмбот далбаатай. Яг л West Point-ын хоёр сонсогчийн ханцуйн дээр байсан шиг. 

Одоо манай залуус бусдад сансраас үйлчилгээ хүргэнэ. Хоёр биш хоёр зуу болгож хиймэл дагуул хөөргөх зам нээгдлээ. Тэднийг бусад нь гүйцэхийн тулд тэдний явсан замыг туулна. Тэгэж зардал, хүч, цаг хугацаа зарсанаас тэнд хүрсэн тэмээг ашиглах нь хямд. Орчин цагийн бизнесийг ч үнэ, эрэлт хэрэгцээ тойрохгүй нь. Монголын ачаа, хэрэгцээ мундахгүй их аж. Бас нөгөө талаар ачаа заавал Монголынх байх албагүй. Үйлчилгээ ч бас Монголоос байх албагүй. 

Гэхдээ Монгол хүний зүрх нутгаа гэдэг. Манай эдийн засаг хөгжих гэвэл энд чанарын өөрчлөлт гарч байж дэлбэрэлт ирнэ. Дижитал, шинэ оюун ухаан, сансар гээд хэмжээ, орон зайд баригдахгүй агуулгатай болох. Бөөрөө гаргалцаж, атаархлын хорон дотроо бидний хэдэн ах дүүс буцалсаар байвал шаржигнуур тахианаас хэтрэхгүй өрөөлийн зууш байсаар л байна. 

Өвөг дээдэс маань нэг чухал өв үлдээсэн. -Аавын бийд хүнтэй танилц, агтын бийд газар үз гэж. Гэрээсээ гар, хол яв гэсэн үг. Тогооноосоо гарсан хүн л өөрийгөө мэдэрдэг, олдог. Нэгнээ доош биш дээш татаж байж урагшлахаар заяасан үндэстэн бол Монгол. Дэлхий рүү гарахаар л бусдын дор орохоо байчихдаг. Одоо бол бүр дэлхийгээс гарч тоглож болох нь. Ингэх л гэж Мянга Есөн Зуун Ерэн оны Цагаан Морин жил улсаараа бид эрх чөлөөг сонгосон. 

Хөөрнө. Тойрог замд шидэгдэнэ. Тэнцвэрээ олно. Нарнаас тэжээл авна. Сэрнэ. Антенн дэлгэгдэнэ. Сигнал цацна, хүлээж авна. Орших өндөр, явах зам, хийх ажил нь тодорхой. Сансарт монголчууд анхны арилжааны хиймэл дагуултай боллоо. Бид энэ мэдээг өөрсдөөсөө нууцлах шахам байв. Сигнал нь газрын станц руу бууж амжаагүй байхад Японоос анхны захиалга Анарын утсанд иржээ. Сайхан л юм. 

Цахиагийн ЭЛБЭГДОРЖ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эсэхээ шалгуулахыг шаардаж байна 32 мин Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм 41 мин Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна 56 мин "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна 59 мин Улаанбаатарт бага зэргийн бороо орно, өдөртөө 8-10 хэм дулаан 1 цаг 12 мин Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон гэж байгаа ч үнэндээ өмнөхөөсөө ялгаа алга 2 цаг 6 мин Нийслэлд ашигт малтмал олборлогч 140 аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийж байна 2 цаг 24 мин УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар 2 цаг 25 мин Сүүлийн 10 жилд 608 хүүхэд зам тээврийн ослоор амиа алджээ 2 цаг 25 мин Монголын эрдэмтдийн тооцон бодох математикийн бүтээл Төрийн шагналд нэр дэвшлээ 2 цаг 25 мин ӨНӨӨДӨР: Улаанбаатар хотод Жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн эхэлнэ 2 цаг 27 мин Говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхилж, нийт нутгаар сэрүүсэхийг анхаарууллаа 2 цаг 29 мин Сүхбаатар дүүрэг үерийн гамшгийн үед ашиглах гурван мотопомп худалдан авчээ 16 цаг 59 мин Улаанбаатарын жүдо бөхийн "Их дуулга" тэмцээн болно 17 цаг 5 мин Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуур орчимд их цэвэрлэгээ зохион байгуулна 17 цаг 7 мин Монгол Улсад гэрлэлтийн тоо буурч, гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна 17 цаг 9 мин Нийслэлд "Хотхоны бага сургууль", "Төрөлжсөн ахлах сургууль" байгуулж эхэллээ 17 цаг 10 мин Зарим нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч, хүчтэй салхилахыг анхаарууллаа 17 цаг 11 мин МҮХАҮТ-тай холбоотой сургалтын санхүүжилтийг завшсан хэргийг шалгаж байна 17 цаг 13 мин ОУХБ-ын хөдөлмөрийн хяналтын конвенцуудад нэгдэн орох хуулийн төслийг өргөн мэдүүлэв 21 цаг 1 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж,...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө “Эрдэнэс Монгол”-ын нэрийг өөрчилж, төрийн өмчит 14 компаний... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а... Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатори нээгдэ...
Top