x

Намууд Ерөнхий сайдаа зарлаад, мэтгэлцээн явуулж ард түмэнд бодлогоо танилцуулах хэрэгтэй

Сонгууль ойртсонтой холбоотойгоор улс төр, социологийн тандалт судалгаанууд олон хийгдэж, үр дүнгээ танилцуулсаар байна. Хамгийн сүүлд хийгдсэн нэгэн судалгааг жишээ болгон дурдъя. Тус судалгааны мэдээллийг Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудад оршин суудаг сонгуулийн насны 901 иргэнээс авчээ. Ингэхдээ мэдээллээ 2024 оны хоёрдугаар сарын 17-22-ны өдрүүдэд квотчилсон санамсаргүй түүврийн аргачлалаар түүвэрлэж, утсаар цуглуулсан байна. Судалгаа авахдаа “Тухайн улстөрч 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшвэл та сонгох уу” гэдэг асуултыг иргэдээс асуужээ. Ингээд үр дүн гарч. Судалгаанд оролцсон иргэдийн 30 аад хувь нь л намуудад саналаа хуваан өгчээ. Хамгийн сонирхолтой нь тус судалгаанд оролцсон иргэдийн дийлэнх олонх буюу 70 орчим хувь нь хэнийг сонгохоо одоогоор шийдээгүй байна гэдэг саналыг өгсөн байна. Энэ мэт судалгаануудын үр дүнгээс харахад сонгогчдын талаас илүү хувь нь аль ч нам, улстөрчийг сонгохоо шийдээгүй байгаа нь сонирхол татаж буй. Нөгөө талдаа улс төрийн нам, улстөрчдийн нэр хүнд муу байгаагийн илэрхийлэл гэлтэй.

Гэвч сонгогчдын талаас илүү хувь нь хэнийг сонгохоо шийдээгүй байна гэдэг бол нам, улс төрчдөд маш том боломж гэдгийг судлаачид хэлж байна. Учир нь сонгогчид одоогоор хэнийг сонгохоо шийдээгүй байна гэдэг нь таныг, эсвэл танай намыг ч сонгоход бэлэн байгаа гэж тайлбарлаж байгаа юм. Нөгөөтэйгүүр сонгогчдын тал хувь нь таныг, танай намыг огт танихгүй байна гэсэн үг. Тиймээс сонгуульд өрсөлдөх нам, эвсэл, улстөрчдийг энэ том боломжийг эртнээс ашиглах, хэвлэл мэдээллээр сурталчилгаагаа идэвхтэй явуулах шаардлагатайг тандалт, судалгааны дүн тодорхой харуулж. Өөр нэгэн судалгааны дүнгээс харахад хуучин улс төрийн намуудад иргэдийн урам хугарсан, түүнээс болоод төрд итгэх итгэлээ алдсан хувь нь өндөр гарчээ. Нөгөө талдаа шинэ нам, шинэ улстөрчдийг сонгогчид одоохондоо танихгүй байгаа нь судалгаануудын дүнгээс тодорхой харагдаж байна.

Мөн хэт залуу хүмүүсийг улс төрд гаргах нь замбараагүй байдал газар авч төр самуурах юм биш байгаа гэсэн болгоомжлол иргэдийн дунд бас байна. Энэ мэт олон судалгааны дүн эхнээсээ гарч байгаатай зэрэгцээд улс төрийн нам, улстөрчид сонгогчид руу чиглэсэн пиарын ажлаа идэвхжүүлэх хэрэгтэй гэсэн үг. Жишээ нь, хуучин намуудад урам хугарсан гэдэг судалгааны дүн гарч. Тэгвэл энэ дагуу МАН, АН-ын хувьд бидэнд урам хугарах хэрэггүй ээ, бид та бүхний төлөө ийм, ийм ажлууд хийнэ гэдэг ухуулгаа хэвлэл мэдээллээр явуулж эхлэх цаг нь болсон гэсэн үг. Харин шинэ нам, шинэ эвсэл, шинэ улстөрчдийн хувьд өөрсдийгөө таниулах ажлаа идэвхжүүлэх шаардлагатай аж. Энэхүү ажилд хэвлэл мэдээллийн байгууллагууд бүгд нээлттэй байгаа. Гэтэл яагаад өөрсдийгөө таниулах, нэр хүндээ өргөх ажлаа өнөөгийн нам, улс төрчид хийхгүй байна вэ. Энэ олон судалгааны дүнтэй танилцах завгүй явна уу. Сонгууль гэдэг бол цэвэр судалгаа, стратеги. Үнэхээр сонгуульд ялъя л гэж байгаа бол та бүхний хийх хамгийн гол ажил чинь өөрсдийгөө таниулах, нэр хүндээ хэвлэл мэдээллээр дамжуулан өсгөх биш юм уу.

Нөгөөтэйгүүр иргэдийн санал хүсэлт, судалгааны дүнгээс өөр нэгэн чухал зүйл ажиглагдаж байгааг судлаачид анзаарч. Тэр нь нам, улстөрчдийн дунд өрнөх улс төрийн мэтгэлцээн гэжээ. Урьд өмнөх сонгуулиар ч улс төрийн мэтгэлцээнүүдийг их явуулахыг сонгогчид хүсэж байсан. Тэгвэл энэ удаад ч улс төрийн намуудын мэлтгэлцээнүүдийг явуулж эхлэхийг сонгогчдын ихэнх нь хүсчээ. Тиймээс улс төрийн намууд, улстөрчид мэтгэлцээнээ явуулж эхлэх цаг нь болсон байна. Ингэхдээ улс төрийн намууд Ерөнхий сайдаа зарлачих хэрэгтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл, манай нам сонгуулиар ялж, олонх болвол энэ хүнийг Ерөнхий сайдаар ажиллуулна гэдгээ одооноос сонгогчдод танилцуулчих хэрэгтэй гэсэн үг. Яг одоо мөрдөгдөж байгаа Үндсэн хууль болон бусад хуулиар Ерөнхий сайдын эрх мэдэл өмнөхөө бодоход асар их нэмэгдсэн. Мэдээж сонгуульд ялсан нам Ерөнхий сайдаа тавина. Ерөнхий сайд нь Засгийн газраа бүрдүүлнэ. Тиймээс сонгогчдын хувьд улс төрийн намууд хэнийг Ерөнхий сайдаар тавих вэ гэдэг чухал байна. Тэр утгаараа улс төрийн намууд энэ хүнийг бид Ерөнхий сайдаар томилно гэдгээ одооноос шууд зарлаад явчих хэрэгтэй.

Ингэх нь нэг талдаа улс төрийн намуудад сонгогчдын саналыг татах том боломж гэдэг нь судалгааны дүнгээс харагдаж байна. Нөгөө талдаа улс төрийн намуудыг ийм байхыг иргэд хүсэж байгаа юм. Ингээд тал талаасаа Ерөнхий сайдаа тодруулчихсан намууд одоо юу хийх вэ гэж. Мэдээж улс төрийн, бодлогын том том мэтгэлцээнүүдээ явуулж эхлэх хэрэгтэй. Бүр аль телевизээр хэзээ, хэдэн цагаас ямар нам, улстөрчид мэтгэлцээн хийх вэ гэдэг хуваариа сонгууль хүртэлх байдлаар хөтөлбөрийг нь гаргах шаардлагатай байна. Ингээд хуваарийн дагуу дараагийн Ерөнхий сайдууд бодлого, мөрийн хөтөлбөр, хийх ажлаа танилцуулах маягаар мэтгэлцэнэ. Харин иргэд, сонгогчдын хувьд хэн нь ямар бодлого дэвшүүлж байна, аль улс төрийн хүчин хэнийг Ерөнхий сайдад дэвшүүлж байгаагаас хамаарч сонголтоо хийх боломжийг бүрдүүлэх давуу талтай.

Сонгогчдын талаас их хувь нь хэнийг сонгохоо шийдээгүй байгаа энэ цаг үед намууд, улстөрчид одооноос Ерөнхий сайдаа зарлаж, иргэд, сонгогчдод танигдах ажлаа эрчимжүүлэх шаардлагатай болсныг дахин хэлье. Одоо л энэ ажлаа эрчимжүүлэхгүй бол бусдаасаа хоцорч мэдэх юм. Монгол Улс бол эрх зүйт төртэй, ардчилсан орон. Тэр утгаараа Үндсэн хуулиараа засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэж заасан. Энэхүү эрхээ бид дөрвөн жил тутам болдог сонгуулиар эдэлж, төр, засгаа байгуулдаг тогтолцоотой. Төрөө байгуулахгүй байна гэж байхгүй. Сонгууль болдгоороо болно, төр засаг байгуулагддагаараа байгуулагдана. Гагцхүү төрөө байгуулахын тулд аль нэг намыг сонгох нь тодорхой. Гэтэл улс төрийн намууд байх шаардлагагүй, нам, улстөрчдөөс болж авлига, хулгай үүсдэг гэдэг яриа нийгэмд цөөнгүй гардаг. Гэвч энэхүү яриа нь ихэнхдээ улс төрийн тодорхой зорилготой байдгийг сонгогчид хэрсүү ойлгодог болсон. Тиймээс монголчууд удахгүй болох сонгуулиар дараагийн төр барих төлөөллөө гаргаж ирж л таарна. Харин хэнд ч харьяалагдаагүй санал 70 хүртэлх хувиар сул явж байгаа нь улс төрийн намуудыг даруйхан хөдөлж эхлэх хэрэгтэйг сануулж байна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.156)
    ухамсар хандлагаа өөрчлөхгүй юу ч өөрчлөгдөхгүй ээ
    2024 оны 03 сарын 10 | Хариулах
iШинэ мэдээ
“Соёлын боловсрол-Нэг Монгол” нээлттэй хаалганы өдөрлөг эхэллээ 8 цаг 11 мин Прокурорын байгууллага 446 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүллээ 8 цаг 17 мин Төрийн байгууллагуудын 70 орчим хувь нь албан хэргээ монгол бичгээр хөтөлж байна 8 цаг 23 мин Ойн менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг хуралдлаа 8 цаг 25 мин “Прада өмссөн чөтгөр-2” кино Хойд Америкийн Box Office-ийг тэргүүллээ 8 цаг 25 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан 8 цаг 29 мин Баянгол дүүрэгт хуучин барилга, гараашийг буулгаж ногоон байгууламж байгуулна 10 цаг 47 мин Төрийн ордонтой танилцах аялалд дөрөвдүгээр сард 5300 гаруй иргэн хамрагджээ 10 цаг 48 мин Сурагчдын хувцас загварын "Хүслэн" тэмцээний шилдгүүд тодорлоо 10 цаг 49 мин Шилдэг 50 татвар төлөгчийг шалгаруулж, татварын хуулийн өөрчлөлтийг танилцууллаа 10 цаг 52 мин Сурагчдын мэдлэг, ур чадварын хоцрогдлыг арилгах цогц ажлыг танилцууллаа 10 цаг 53 мин UBCARD автобусны картыг 100 байршилд борлуулж, аппликейшнээр цэнэглэх боломжтой 10 цаг 55 мин Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гаригт шийдэх гэж байна… 12 цаг 37 мин Ченгдугийн “Их дуулга”-д “Улаанбаатар Энержи” гуравдугаар байрт шалгарлаа 13 цаг 27 мин Монголын U18 насны хоккейн шигшээ баг Азийн цомоос хүрэл медаль хүртлээ 13 цаг 30 мин Шатрын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээд өрсөлдөх тамирчид тодорлоо 13 цаг 31 мин ОУХМ Б.Баясгалан нисэх загварын дэлхийн аварга боллоо 13 цаг 32 мин Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт эхэллээ 13 цаг 36 мин Дархан-Уул аймагт 17 настай эрэгтэй сурагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна 13 цаг 37 мин Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болж байна 13 цаг 38 мин
iИх уншсан
АН-ын дарга О.Цогтгэрэлийн "мордохын хазгай" болсон хоёр том... Зургаан настын зовлон: Малчин-сурагч Ихэмсэг түшээдийн хэмжээ "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, ногдол ашгийг нөх... Оросын тэрбумтны супер дарвуулт онгоц Ормузын хоолойг гаталж... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э...
Top