x

Автобус баазуудыг нэгтгэж, шинэчлэн зохион байгуулна

НИТХ-ын ээлжит бус XVII хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн зарим газрыг өөрчлөн байгуулах тухай асуудлыг хэлэлцэн, баталлаа.

2023-2024 онд улсын төсвийн хөрөнгөөр Улаанбаатар хот их багтаамжтай, дизель хөдөлгүүртэй 600, цахилгаан хөдөлгүүртэй 160, бага оврын 50 автобусыг худалдан авах ажлыг эхлүүлсэн. Шинээр худалдан авч буй их багтаамжтай дизель 600 автобусыг нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болон хувийн хэвшлийн байгууллагуудад төлбөртэйгээр ашиглуулна. Мөн улсын төсвийн хөрөнгөөр Морингийн даваа, нийслэлийн төсвийн хөрөнгөөр Тахилтад автобусны дулаан зогсоол, хөдөлгөөний удирдлагын төв, засвар үйлчилгээний төв, шатахуун түгээх станц, шалган нэвтрүүлэх байр бүхий хоёр цогцолбор төвийг тавдугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж буй.

Үүнтэй холбоотойгоор хүний нөөц, автобааз, барилга байгууламж, техникийн хүчин чадлыг оновчтой хуваарилан зохион байгуулах шаардлага үүсээд байгаа юм. Тиймээс Зорчигч тээврийн нэгтгэл, Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-уудыг өөрчлөн зохион байгуулж, гурван ОНӨААТҮГ болгохоор НИТХ-аас шийдвэрлэлээ.

Тодруулбал,

  • Автобус нэг ОНӨААТҮГ-т Зорчигч тээврийн нэгтгэлийн нэгдүгээр бааз, “Тэнүүн огоо” ХХК-ийн нэгдүгээр баазуудыг нэгтгэх,
  • Автобус хоёр ОНӨААТҮГ-т Зорчигч тээврийн нэгтгэлийн хоёрдугаар баазыг ашиглах,
  • Автобус гурав ОНӨААТҮГ-т “Тэнүүн огоо” ХХК-ийн дөрөвдүгээр бааз, Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ийн шинээр баригдаж буй баазуудыг нэгтгэх,
  • Автобус дөрөв ОНӨААТҮГ-т “Тэнүүн огоо” ХХК-ийн хоёр, гуравдугаар баазыг нэгтгэх
  • Автобус тав ОНӨААТҮГ-т Морингийн даваанд баригдаж буй шинэ баазыг нэгтгэхээр хэлэлцэн баталлаа.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 13 цаг 25 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 14 цаг 0 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 15 цаг 39 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 15 цаг 49 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 15 цаг 56 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 16 цаг 57 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 17 цаг 0 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 17 цаг 4 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 17 цаг 8 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 17 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 17 цаг 13 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 17 цаг 16 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 19 цаг 42 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 19 цаг 48 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 19 цаг 56 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 20 цаг 0 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 20 цаг 8 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 20 цаг 11 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 20 цаг 16 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 20 цаг 24 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо
Top