x

Дэд сайд С.Энхболд Буриадын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд Монгол Улсад гурав хоногийн ажлын айлчлал хийсэн ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын тэргүүний орлогч бөгөөд Эрүүлийг хамгаалахын сайд Евгения Юрьевна Лудуповаг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Монголын талаас ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Төгсдэлгэр, ЭМҮГ-ын дарга А.Өнөржаргал, ХӨСҮТ-ийн ерөнхий захирлын үүргийг хавсран гүйцэтгэгч Ж.Байгальмаа, Буриадын талаас Улаан-Үд хотын Цөмийн анагаах ухааны төвийн орлогч захирал Т.Иванова, улсын төсөвт эм ханган нийлүүлэх “Бурядфармация” байгууллагын ерөнхий захирал Б.Цыренов, Москвагийн Анагаах ухааан, нүүр ам судлалын их сургуулийн Халдварт өвчин, эпидемиологийн тэнхмийн профессор Е.Климова, Буриадын ДОХ-ын халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх төвийн ерөнхий эмч С.Баглаева болон тус улсын Засгийн газар, ЭХЯ-ны холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

Дэд сайд С.Энхболд уулзалтын эхэнд Монгол Улсын Эрүүл мэндийн сайд С.Чинзориг болон ОХУ-ын Эрүүл мэндийн сайд М.А.Мурашко нарын энэ сарын 16-нд Улаан-Үд хотноо хийсэн уулзалтаар яригдаж тохиролцоонд хүрсэн зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэх, судлах зорилготой ирсэн айлчлалын багийн гишүүдэд талархал илэрхийлээд “Бид эрүүл мэндийн салбарт хамтран ажиллаж ирсэн олон жилийн түүхтэй улс. Манай улсын эрүүл мэндийн салбар сүүлийн үед эрчимтэй хөгжиж байна, зарим амжилт, дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн жишээтэй та бүгд танилцсан байх. Жишээ нь, Улсын нэгдүгээр төв эмнэлэг бол Монгол Улсад бөөр, элэг шилжүүлэн суулгах хагалгааг анх нутагшуулж 200 гаруй элэг шилжүүлэн суулгасан, үе солих хагалгааг амжилттай хийдэг, цаашид нойр булчирхай, зүрх шилжүүлэн суулгах хагалгааны бэлтгэл ажлыг эхлүүлсэн. Мөн бид 40 жилийн түүхтэй цөмийн анагаах ухааныг эрчимтэй хөгжүүлэх бодлого барин ажиллаж байна. Энэ салбарт танай улсын эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажиллах, туршлага хуваалцах ч зүйл багагүй байгаа байх. Харин гепатитын В, D вирусийн халдвартай иргэдээ АНУ, ОХУ-д үйлдвэрлэдэг Булевиртид эмийн эмчилгээнд хамруулах асуудал манай тулгамдаж буй асуудлыг нэг юм” гээд энэ чиглэлд хамтын ажиллагааг үр дүнтэй эрчимжүүлэх талд санал солилцов.

ОХУ-ын Буриадын Бүгд Найрамдах Улсын Засгийн газрын тэргүүний орлогч бөгөөд Эрүүлийг хамгаалахын сайд Е.Ю.Лудупова Монгол Улсын талаас гепатитын B, D вирусийн эмчилгээг хариуцан ажиллах Халдварт өвчин судлалын үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцаж эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй уулзаж, ярилцсан, тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдалд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Айлчлалын үеэр Улсын нэг, хоёрдугаар төв эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид цөмийн анагаах ухаан, эрхтэн шилжүүлэн суулгах чиглэлээр хамтран ажиллах, туршлага судлах, эмч, мэргэжилтнүүдийг сургах, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Айлчлалын үр дүнд өчигдөр ХӨСҮТ, Улаан-Үд хотын ДОХ-ын халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх төвийн захирлууд болон холбогдох мэргэжилтнүүд “Булевиртид” буюу “Мирклудекс Б” эмийн эмчилгээний хугацаа, эмчилгээний үеийн хяналт, анхан болон давтан шинжилгээний шалгуур, арга, технологийн нийцэл, өвчтөний аюулгүй байдал, эмийн чанар, аюулгүй тээвэрлэлтийг хэрхэн хангаж ажиллах талаар тусгайлан хэлэлцэн тохиролцож хамтын ажиллагааны санамж бичигт ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ж.Байгалмаа болон Улаан-Үд хотын ДОХ-ын халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх төвийн ерөнхий эмч С.Баглаева нар гарын үсэг зурав.

Эрүүл мэндийн яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 13 цаг 23 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 13 цаг 58 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 15 цаг 37 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 15 цаг 47 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 15 цаг 54 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 16 цаг 55 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 16 цаг 59 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 17 цаг 3 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 17 цаг 6 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 17 цаг 9 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 17 цаг 11 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 17 цаг 14 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 19 цаг 40 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 19 цаг 46 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 19 цаг 54 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 19 цаг 58 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 20 цаг 6 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 20 цаг 10 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 20 цаг 15 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 20 цаг 22 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо
Top