x

Зүй бусаар хорогдсон малын сэг зэмийг булшлах аргаар устгана

Өвөлжилтийн хүндрэлтэй нөхцөл байдалтай холбогдуулан цаг үеийн асуудлаар УОК-ын Шуурхай штаб болон холбогдох газруудаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Зүй бусаар хорогдсон малын сэг зэм устгах цэгүүдийн тоог нэмэгдүүлжээ. Тодруулбал 335 сум, дүүрэгт 1,336 устгалын цэг гаргах бөгөөд мал эмнэлгийн 436 мэргэжилтэн, 1,244 малын эмч, аймаг, сумын Засаг даргын тамгын газрын 1,761 ажилтан зэрэг хүмүүсийг тус үйл ажиллагаанд татан оролцуулах аж. 

Мал Эмнэлгийн Ерөнхий Газрын ахлах мэргэжилтэн Т.Тунгалаг: 

-"Зүй бусаар хорогдсон мал сэг зэм устгах үйл ажиллагааны зааврыг бүх шатны байгууллага, аймаг, сумдад хүргэн ажиллаж байсан. Энэ жил мөн нэмэлтээр хүргэж байгаа. 

Монгол орны хувьд шатааж хөрсөнд булшлах, шууд булшлах аргыг хэрэглэж байгаа. Цөөн сэг зэм байвал шатаах аргыг хэрэглэх боломжтой. Харин их хэмжээгээр сэг зэм гарсан тохиолдолд энэ арга тохиромжтой биш. Гоц халдварт зооноз өвчин гарсан үед бол тусгай зааврын устгал дагуу хийдэг. Энэ удаад малын сэг зэмийг булшлах аргаар устгалд оруулна.

Монгол Улсын хэмжээнд сэг зэмийн устгалыг хэрэгжүүлэх нөөцийн судалгааг 2024 оны хоёрдугаар сарын 22-ны байдлаар Мал Эмнэлгийн Ерөнхий газраас гаргасан.

Сэг зэм устгахад халдваргүйтгэх бодис шаардлагагүй гэсэн асуудлыг ярьж байна. Аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг урьдчилж авахгүй бол болохгүй. Бэлчээрээр дүүрэн арзайсан юм хаяж, үлдээж болохгүй. Бэлчээрийг цэвэрлэх ёстой. Тэр утгаараа Монгол Улсад хөрсөнд нь булшлах аргыг олон улсын байгууллагаас өгч буй зөвлөмжтэй уялдуулан манай салбараас ч зөвлөдөг. 

Малын хүүр, сэг зэм ялзарч өвчин үүсгэгч бактери вирус үржих таатай орчин бүрдэхээс урьдчилан сэргийлэх үүднээс хүн болон мал амьтанд хоргүй, байгаль орчинд нөлөөгүй урьдчилан сэргийлэх халдваргүйтгэлийн бодисыг сонгож хэрэглэнэ" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 13 цаг 24 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 13 цаг 59 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 15 цаг 38 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 15 цаг 48 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 15 цаг 55 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 16 цаг 56 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 16 цаг 59 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 17 цаг 3 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 17 цаг 6 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 17 цаг 10 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 17 цаг 12 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 17 цаг 15 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 19 цаг 41 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 19 цаг 47 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 19 цаг 55 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 19 цаг 59 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 20 цаг 7 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 20 цаг 10 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 20 цаг 15 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 20 цаг 22 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо
Top